Монголчууд: Дээлээрээ гоёод сонгуулиа идэвхитэй өгнө

Монголчууд: Дээлээрээ гоёод сонгуулиа идэвхитэй өгнө

Монголчууд: Дээлээрээ гоёод сонгуулиа идэвхитэй өгнө

Үндэсний статистикийн хорооны тоо баримтаар 141 мянган иргэн гадаадад бий гэх судалгаа байдаг. 2024 оны ес дэх удаагийн УИХ-ын сонгууль хаяанд иржээ. Одоогоор дэлхийн 34 улсад 10 мянга орчим иргэн сонгуульд оролцож, саналаа өгнө гэдгээ биечлэн болон цахимаар бүртгүүлээд байна. Үүнтэй холбоотойгоор бид гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын төлөөлөлтэй холбогдож, сонгуулийн талаар тодрууллаа.


Өнгөрсөн 2023 оны байдлаар 25 мянга гаруй иргэд байнга оршин суух зорилгоор харийн улсыг зорьжээ. Тодруулбал, АНУ-д  1064, Австралид  947, Япон улсад 920, БНХАУ-д 602, Германд 426, ОХУ-д 304, Чехэд 283, Унгарт 294, Брюсельд 50 хүн сонгох эрхээ эдлэхээр бүртггүүлсэн байна.

БНСУ-ын "Suncheon" их сургуулийн Маркетингийн менежер ангийн оюутан Н.Уранзаяа:

-Би одоо 20 настай. Өмнөд Солонгос улсад сурч, амьдарч байгаа. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд оролцохгүй. Ер нь гадаадад оршин суугаа монголчууд хэрхэн 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох мэдээлэл их дутмаг байна. Миний хувьд 18 нас хүрээд сонгууль өгөхгүй гэж бодсон. Хэдийгээр иргэн хүний үүрэг ч гэсэн улс төрийн мэдлэг хангалттай сайн биш, улс төрд итгэх итгэл бага байна. Мөн миний сонгосон хүн хүлээсэн хэмжээд хүрэхгүй бол хэцүүхэн санагддаг.

БНСУ-д амьдарч буй иргэн Ш.Одгэрэл:

-Монголд УИХ-ын сонгуулийн өдрүүдэд бүх нийтийн амралтын өдөр байдаг ч гадаадад амьдарч буй бидний хувьд ажлын өдөр таарч байгаа. Баасан гаригт ажлаасаа чөлөө авч, монгол дээлээ өмсөөд сонгуульд иргэний үүргээ биелүүлж сонгуулиа өгөх болно. Өнгөрсөн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг мөн дээлээрээ гоёод Элчин сайдын яам дээр очиж өгч байсан. Энэ жилийн УИХ-ын сонгуулийн талаарх мэдээллийг инстаграммын богино бичлэгээс авсан. Сонгуулиа өгөх байршлын талаарх мэдээлэл одоогоор байхгүй байна. Элчин сайдын яам дээр болох байх гэж таамаглаж байна.

Элчин сайдын яам манайхаас нэг цаг орчим явж очих зайтай. Сонгуульд саналаа өгөхийн тулд зургадугаар сарын 15-ны дотор бүртгэлээ хийгээд, энэ сарын 20-23-ны дотор сонгуулиа өгөх боломжтой юм байна лээ. Эргэн тойронд байгаа найзууд маань бүгд сонгуулиа өгнө гэж хоорондоо ярилцаж байгаа. Өмнөх УИХ-ын сонгуулиар залуусын ирц хангалтгүй байна гэх шүүмж их байсан. Сонгуулиа өгөх огт хүсэл эрмэлзэлгүй хүн гэж байхгүй байх. Гадаадад амьдарч буй монголчууд маань сонгуулиа өгөх хүсэлтэй байгаа ч ажил, хичээлийн хувиар таарахгүй үе ч байгаа биз.

Монголд сонгуулийн өдрүүдэд бүх нийтийн амралтын өдөр ч гадаадад амьдарч буй бидний хувьд энгийн нэг ажлын өдөр шүү дээ. Өмнө нь гадаадад амьдарч, сурч буй иргэд сонгуулийн санал өгөх боломжгүй байдаг байсан. Бид өөрсдийнхөө төлөөллийг сонгох эрх нээгдсэн учраас эрхээ эдлэх боломж болоод иргэн хүнийхээ хувьд биелүүлэх үүрэг гэж боддог. Нөгөөтэйгүүр нэг өдөр ч гэсэн монгол дээлээрээ гоёж элэг нэгтнүүдтэйгээ уулзаж сонгуулиа өгнө гэдэг Монгол Улсын иргэний хувьд өөрийгөө хариуцлагатайгаар мэдэрсэн маш сайхан үйл хэрэг.

ОХУ-ын Санкт-Петербург хотод сурч буй оюутан Ш.Санчирбаяр:

-Би 22 настай, ОХУ-ын Санкт-Петербург хотод амьдардаг. Одоогоор энд УИХ-ын сонгуулиа өгөх байршлын талаарх мэдээлэл гараагүй байна. Харин Элчин сайдын яам Москвад байдаг тул хоёр хотын хооронд явах цаг урт ажлын хуваарьтай маань давхцаж магадгүй. Боломжтой бол заавал сонгуулиа өгөх болно. Улсын Их Хурал буюу хууль тогтоох дээд байгууллага нь төлөөллийн ардчиллаар сонгогдож бидний өмнөөс бид бүхний хүсэл зорилго, эрх ашиг, үзэл бодол, үнэт зүйлийг төлөөлөх үүрэгтэй.

Би төгсөөд эх орондоо ажиллаж, амьдрах хүсэлтэй байдаг. Би Монголд байхгүй байгаа юм чинь надад ямар хамаатай юм би улс төр сонирхдоггүй гэх хандлагыг буруу гэж боддог. Энэ бүхэн чинь миний л бидний л эх орон элгэн садан гэр бүл шүү дээ.  Эх орон маань хөгжих нь бид зөв сонголт хийхээс шууд хамааралтай учир миний одоогоор хийж чадах хамгийн энгийн хэр нь хариуцлагатай үйлдэл бол улс төрийн мэдээлэлтэй, сонгогчийн боловсролтой, сонгуулиа өгдөг иргэн байх.

С.Нинжжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

KaciJones 2024-06-14 188.130.136.64

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2730957

Avatar

CindyReed 2024-06-14 46.8.222.80

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2730957

Avatar

KristenLong 2024-06-14 45.90.196.125

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2730957

Avatar

KristinBlake 2024-06-14 45.84.176.74

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2730957

Avatar

JessicaMorris 2024-06-14 95.182.125.98

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2730957

Avatar

VanessaCarter 2024-06-14 5.183.130.225

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2730957

Avatar

LisaTaylor 2024-06-14 46.8.212.91

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2730957

Avatar

TaraNelson 2024-06-14 45.86.1.150

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2730957

Avatar

GeraldineHuckabay 2024-06-14 188.130.137.240

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2730957

Avatar

VickieSmith 2024-06-14 46.8.57.122

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2730957

Avatar

JamieMaldonado 2024-06-14 185.181.246.196

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2730957

Avatar

RosaVoelm 2024-06-14 46.8.22.34

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2730957

Avatar

BrittanyFrank 2024-06-14 188.130.187.149

Халуун охид таныг хүлээж байна -> https://news.mn@ok.me/95WG1?2730957

Avatar

LoriMoore 2024-06-14 109.248.204.104

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2730957

Avatar

SamTrimble 2024-06-14 109.248.138.225

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2730957

Avatar

DebraMowan 2024-06-14 109.248.13.223

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2730957

Avatar

сонгогч 2024-06-14 202.9.46.22

Монгол улсад 30 жил бугшсан шудрага бусын идээ бээртэй Нам харгалзахгүй, тэмцэж байгаа Ерөнхий сайдын багийг дэмжихгүй юм бол хэнийг дэмжих вэ? 30 жил Хоосон хошгорч хаширсанаа бүү март…. 30 гэр бүлийн мөлжлөгөөс, Урвагч ЭлбэгдоржиН МАФААС салах сүүочийн боломжоо ашиглаж чадахгүй бол 30 жил харамсах болно ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж