Үндсэн Хуулийн цэцийн Дунд суудлын хуралдааныг хойшлууллаа

Үндсэн Хуулийн цэцийн Дунд суудлын хуралдааныг хойшлууллаа

Үндсэн Хуулийн цэцийн Дунд суудлын хуралдааныг хойшлууллаа

Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь заалт  Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.


 Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч уг хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд ирүүлснийг хэлэлцээд магадлал гаргав.

Уг магадлалд, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-т “Цэц маргаан хянан шийдвэрлэхдээ … талуудыг эрх тэгш, чөлөөтэй мэтгэлцүүлэх, асуудлыг хамтран хэлэлцэж, олонхийн саналаар, бодитой, энэ хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд чанд нийцүүлэн шийдвэрлэх зарчмыг баримтална.” гэж, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлд “Цэцийн хуралдаанд маргагч талуудын тайлбар, дүгнэлт, санал, хүсэлт, мэтгэлцээнийг үгээр сонсох …”, 9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Цэцийн хуралдаанд маргагч талууд, тэдгээрийн итгэмжилсэн төлөөлөгч, өмгөөлөгчид маргаж байгаа асуудлаар харилцан бие биедээ асуулт тавьж, хариулт авах, гомдлын шаардлага, татгалзлалын үндэслэл болсон нотлох баримтуудыг харилцан няцаах, энэ талаархи баримтуудыг зохих журмын дагуу гаргах, батлах зэргээр мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлнэ.”, “Цэц төвийг сахиж, маргагч талуудад чөлөөтэй мэтгэлцэх бололцоо олгоно.” гэж тус тус заасны дагуу маргааныг бүрэн гүйцэт, бодитой хянан шийдвэрлэх, маргагч талуудын чөлөөтэй мэтгэлцэх, мэтгэлцээнийг үгээр сонсох боломжийг хангах үүднээс маргааныг хянан шийдвэрлэх Дунд суудлын хуралдааныг хойшлуулахаар заасан байна.

Энэхүү маргааныг хянан хэлэлцэх хуралдааныг дараа товлон зарлана.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

KaciJones 2024-06-14 188.130.136.64

Харуулах боломжгүй.

Avatar

CindyReed 2024-06-14 46.8.222.80

Харуулах боломжгүй.

Avatar

KristenLong 2024-06-14 45.90.196.125

Харуулах боломжгүй.

Avatar

KristinBlake 2024-06-14 45.84.176.74

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMorris 2024-06-14 95.182.125.98

Харуулах боломжгүй.

Avatar

VanessaCarter 2024-06-14 5.183.130.225

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTaylor 2024-06-14 46.8.212.91

Харуулах боломжгүй.

Avatar

TaraNelson 2024-06-14 45.86.1.150

Харуулах боломжгүй.

Avatar

GeraldineHuckabay 2024-06-14 188.130.137.240

Харуулах боломжгүй.

Avatar

VickieSmith 2024-06-14 46.8.57.122

Харуулах боломжгүй.

Avatar

JamieMaldonado 2024-06-14 185.181.246.196

Харуулах боломжгүй.

Avatar

RosaVoelm 2024-06-14 46.8.22.34

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyFrank 2024-06-14 188.130.187.149

Харуулах боломжгүй.

Avatar

LoriMoore 2024-06-14 109.248.204.104

Харуулах боломжгүй.

Avatar

SamTrimble 2024-06-14 109.248.138.225

Харуулах боломжгүй.

Avatar

DebraMowan 2024-06-14 109.248.13.223

Харуулах боломжгүй.

Avatar

сонгогч 2024-06-14 202.9.46.22

ҮХЦ, ХЭҮХ гэсэн 2 хэрэггүй байгууллагыг татан буулгая

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж