Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачилгаар төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх байгуулах ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Энэ хүрээнд шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө болон мэргэжлийн хэмжилт үзүүлэлтүүдийг гаргахаар “Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байна. Тус компанийн төлөөлөгчид төв цэнгэлдэх хүрээлэнгийн нөхцөл байдалтай танилцаж, урьдчилсан судалгаа шинжилгээ хийх юм.
“Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин “Улаанбаатар хотын шинэ төв цэнгэлдэх хүрээлэнг 12.8 га талбайд дөрвөн улирлын ашиглалтын зориулалттай буюу нээгдэж, хаагддаг дээвэртэй, доороо авто зогсоолтой, 30 мянга гаруй хүний суудал байхаар төлөвлөн, урьдчилсан судалгааг хийнэ. Манай байгууллагын хувьд Монгол орны цаг уур, газар зүйн онцлогоороо адил, эрс тэс уур амьсгалтай хотуудад цэнгэлдэх хүрээлэн байгуулж байсан. Тухайлбал, Шинэ Зеланд улсад 35 мянга гаруй хүний суудалтай цэнгэлдэх, ОХУ-ын Сочи хотын өвлийн олимп зохион байгуулсан 40 мянга гаруй хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнг байгуулж байсан арвин туршлагатай” гэдгийг онцлов.
Түүнчлэн “Populous Holdings” компани нь АНУ-ын Лас Вегас хотын “The Sphere Vegas”, Их Британи улсын Лондон хотын “Wembley”, “Tottenham Hotspur” зэрэг цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг хийсэн 40 гаруй жилийн туршлагатай аж.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
CindyReed 2024-06-14 46.8.222.80
Харуулах боломжгүй.
KristenLong 2024-06-14 45.90.196.125
Харуулах боломжгүй.
KristinBlake 2024-06-14 45.84.176.74
Харуулах боломжгүй.
JessicaMorris 2024-06-14 95.182.125.98
Харуулах боломжгүй.
VanessaCarter 2024-06-14 5.183.130.225
Харуулах боломжгүй.
LisaTaylor 2024-06-14 46.8.212.91
Харуулах боломжгүй.
TaraNelson 2024-06-14 45.86.1.150
Харуулах боломжгүй.
GeraldineHuckabay 2024-06-14 188.130.137.240
Харуулах боломжгүй.
VickieSmith 2024-06-14 46.8.57.122
Харуулах боломжгүй.
JamieMaldonado 2024-06-14 185.181.246.196
Харуулах боломжгүй.
RosaVoelm 2024-06-14 46.8.22.34
Харуулах боломжгүй.
BrittanyFrank 2024-06-14 188.130.187.149
Харуулах боломжгүй.
LoriMoore 2024-06-14 109.248.204.104
Харуулах боломжгүй.
SamTrimble 2024-06-14 109.248.138.225
Харуулах боломжгүй.
DebraMowan 2024-06-14 109.248.13.223
Харуулах боломжгүй.
ЗОЧИН 2024-06-14 103.10.22.177
ОДООГООР ОГТ ШААРДЛАГАГҮЙ.
Нэргүй 2024-06-14 202.9.46.92
Сайн бна
Инжинаар 2024-06-14 122.201.31.78
писда эхлээд түгжрэл утаа ядуурлаа шийдчээд найр наадам цэнгэлийн юмруу хөрөнгө зарвал дээргүй юу? хичнээн тэрбумийг зарлагадаж дундаас нь хэдиийг нь зубчуулах болдо.. новшнууд хөшөө суварга шоу зугааныл юм хийхээс биш үйлдвэр барих улсыг хөгжүүлэх ямарч ухаан алга МАН зайл!
Гөлөг 2024-06-14 66.181.186.54
шүүмжилсэн их мэдэгч лалрууд их байх юмаа. наадмаа их сургуулийн биеийн тамирын талбай шиг юманд хийж байж, наадмын нээлт үзэхээр хэдэн жуулчин ирж байгаа билээ, ичдэггүй юм уу
Зочин 2024-06-14 103.212.119.168
Хэт нь тивийн хэмжээний наадам зохион байгуулая гэж бодож байвал 40-45 мянган суудалтай сав л бэлдэх хэрэгтэй. 30 мянган суудал бол энэ наадмаар ч шагын билетнээс салахгүй_ Тэгээд ч жуулчин энэ тэр гээд улам л олширондоо. Сайн л тооцож үзээрэй.
Нэргүй 2024-06-14 202.9.46.116
зөв, гадаадынхнаар хийлгэх нь зүйтэй, манайхан дандаа хачин дөрвөлжин үзэмжгүй зураг төсөл гаргадаг