Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Тэрбээр газ дэлбэрэлтийн улмаас шатсан 207 дугаар байрыг нураахгүйгээр засварлах болсон талаар, Улаанбаатар хот үерт бэлэн үү гэдэгт хариулт өглөө. Шадар сайд С.Амарсайхан "Газ дэлбэрэлтэд өртсөн нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах 207 дугаар байрны бат бөх чанар, бүтэц хийцлэлийн талаар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэн судлаачид лабораторит шинжилгээ хийж, дүгнэлтээ УОК-ын хуралдаанд танилцуулсан. Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр шатсан барилгыг дахин ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Тэр дүгнэлтийг үндэслэж, УОК байрыг ашиглах боломжгүй учраас нурааж, дахин шинээр барих эсвэл айл өрхүүдийг өөр газар нүүлгэх шийдвэрийг нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн. Бид мэргэжлийн байгууллага, судалгаанд үндэслэж шийдвэрээ гаргасан. Гэтэл иргэд нь нийслэлийн удирдлагуудад байраа нураахгүйгээр засварлах хүсэлтэй байгаагаа хүргүүлсэн байна лээ. Энэ байрыг дахин төлөвлөх ажил бол нийслэлийн ажил. Нийслэлээс оршин суугчидтай зөвшилцөж, давхар хөндлөнгийн шинжээчид оруулах шийдвэр гаргасан гэж сонссон. Өнөөдрийн байдлаар ямар шийдвэр гарсныг мэдэхгүй байна.
Хэрвээ оршин суугчид тэр байраа засварлаж, орно гэж байгаа бол хэд хэдэн байгууллагын дүгнэлтийг гаргаж шийдвэрлэх ёстой шүү. Энэ бол иргэд, нийслэлийн эрх мэдлийн өөрсдийнх нь асуудал.
Харин дараа нь засварласан байр нь нурах, хүний амь насанд ямар нэгэн эрсдэл үүсвэл байрыг дахин ашиглаж болно гэж дүгнэсэн байгууллагууд давхар баталгаа гаргаж өгөх ёстой. Хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой. Нийслэл үерт бэлэн байгаа эсэхэд хэн ч баталгаа өгч чадахгүй. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, цаг уурын аюулт үзэгдлүүд бий болж байхад эрсдэлгүй гэх баталгаа гаргах ямар ч боломжгүй. Харин эрсдэлийг хохирол багатай даван туулах, сэргийлэх, хүний амь нас эрүүл мэндийг алдахгүй байх тал дээр иргэн, аж ахуйн нэгжүүд нягт хамтран ажиллах шаардлагатай. Хаана, ямар үер буух нь тодорхойгүй. Далан суваг, шуудуу нь хангалтгүй цаг үед баталгаа өгөх ямар ч боломжгүй. Энэ бол гэнэтийн болдог зүйл. Мэргэжлийн байгууллагаас хэдэн өдрийн өмнө сэргийлэх мэдээ өгсөөр байхад өөрсдийгөө эрсдэлээс хамгаалж, үр хүүхдээ авч явахгүй байх, машин тэргээ суулгахгүй байх нь хувь хүний хариуцлагатай холбоотой" гэсэн юм.
Цаг уурын зургадугаар сарын сарын 17-ноос баруун аймгуудаар, цаашдаа ихэнх нутгаар борооших төлөвтэй байгаа тул үер усны аюулаас сэргийлэхийг анхааруулав.
CindyReed 2024-06-14 46.8.222.80
Харуулах боломжгүй.
KristenLong 2024-06-14 45.90.196.125
Харуулах боломжгүй.
KristinBlake 2024-06-14 45.84.176.74
Харуулах боломжгүй.
JessicaMorris 2024-06-14 95.182.125.98
Харуулах боломжгүй.
VanessaCarter 2024-06-14 5.183.130.225
Харуулах боломжгүй.
LisaTaylor 2024-06-14 46.8.212.91
Харуулах боломжгүй.
TaraNelson 2024-06-14 45.86.1.150
Харуулах боломжгүй.
GeraldineHuckabay 2024-06-14 188.130.137.240
Харуулах боломжгүй.
VickieSmith 2024-06-14 46.8.57.122
Харуулах боломжгүй.
JamieMaldonado 2024-06-14 185.181.246.196
Харуулах боломжгүй.
RosaVoelm 2024-06-14 46.8.22.34
Харуулах боломжгүй.
BrittanyFrank 2024-06-14 188.130.187.149
Харуулах боломжгүй.
LoriMoore 2024-06-14 109.248.204.104
Харуулах боломжгүй.
SamTrimble 2024-06-14 109.248.138.225
Харуулах боломжгүй.
DebraMowan 2024-06-14 109.248.13.223
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-14 45.134.194.116
Юу ч гэсэн үг юм ? ккк бЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГТЭЙ ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ? ҮГҮЙ ЮМ УУ? ИЙМ МАНГАР МЭДЭГДЭЛ ХИЙЖ БАЙХ ГЭЖ ДЭЭ.
Нэргүй 2024-06-14 66.181.185.16
Бидний өмнөөс хариуцлага хүлээж ажиллана гэж сонгогдоод бас сайд хийчихээд ийм юм ярьж л байдаг. Мөн Иргэд бид ийм л амьтдыг сонгох юм даа
ХУУЛЬЧ 2024-06-14 202.9.47.59
БАЙГАЛЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙГ ХЭДЭН ЗУУНААР ХҮН ТӨРЛХӨТӨН ДАВЖ ЧӨДӨӨГҮЙ БОЛОХООР ТЭНЭГ ХҮН Л БИД ТИЙМ ЗҮЙЛ БОЛГОХГҮЙ ГЭЖ БАТАЛГАА ӨГДӨГ ЮМ
Нэргүй 2024-06-14 47.227.179.89
Чухал царайлсан Оюуны Ундраагийн мөнгөний машин, зөөврийн усны Фонтаны мастер!
Нэргүй 2024-06-14 202.126.91.235
7-р сарын урьдчилсан цаг агаарын мэдээг нийтлээч ээ!
ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа: ОРСОН БОРООНЫ УС ХӨРСӨНДӨӨ ШИНГЭХГҮЙ БАЙГАА НЬ НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙНА ШҮҮ 2024-06-14 139.5.219.105
БИ ӨДӨР БҮР ЗАЙСАН ӨӨД, ТУУЛЫН ХӨВӨӨГӨӨР АЛХДАГ ХҮН.ЭНЭ ЖИЛ УБ-Т БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРОХОД БОРООНЫ УС ХӨРСӨН ДЭЭР ТОТЧИХООД БАЙНА. ТУУЛ ГОЛ АДИЛ ЯЛИМГҮЙ БОРОО ОРОХОД ТҮВШИН НЬ НЭМЭГДЭЭД БАЙНА.УУЛЫН АМНЫ ГОРХИ ДОРОО Л ҮЕРЛЭЭД БАЙНА.ЭНЭ НЬ ХӨРСНИЙ УС ХАНАЧИХААД БАЙНА ГЭСЭН ҮГ.АХИУХАН УСТАЙ БОРОО ОРОХОД УБ ХОТ ЭНД ТЭНДГҮЙ УСАНДАА АВТАЖ МАГАДГҮЙ БАЙНА. ОДОО Ч БҮХНИЙ АНХААРАЛ СОНГУУЛЬД ЧИГЛЭГДЭЭД ҮҮНИЙГ АНХААРАХ СӨГӨӨТЭЙ ХҮН БАЙНА УУ.БИ 1967-68 ОНД ОЮУТАН БАЙХДАА ТУУЛЫН ДАЛАНГ БАРИЛЦСАН ХҮН.
Нэргүй 2024-06-14 64.119.29.146
Юу ч хийгээгүй юм чинь баталгаа өгч чадахгүй нь ойлгомжтой л доо МАНгарууд.