Дулааны улиралд голын эрэг дагуу гарах гэмт хэрэг, зөрчлийн тоо ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор голын эрэг дагуу хяналтын камер байршуулж эхэлсэн байна.
Тодруулбал, нийслэлийн онцгой байдлын газраас Туул голын эрэг дагуу иргэдийг голын усны ослоос сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх, зорчих хөдөлгөөнд хяналт тавьж аюулгүй байдлыг хангах зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн жил “Мандал даатгал” ХХК-тай хамтран Туул голын аюултай бүсүүдийг тодорхойлж, нэн шаардлагатай таван байршилд хяналтын камер байршуулсан.
Эдгээр камер нь нэг чигийн болон 360 градус эргэдэг бөгөөд километрийн радиусыг хянаж, цагаан хоолойгоор дуут сэрэмжлүүлгийг 200 метр зайд иргэдэд хүргэж байна.
Иргэд гол дагуу гэмт хэрэгт өртсөн тохиолдолд дээрх камеруудын тусамжтайгаар цагдаагийн байгууллагад хандах боломжтой.
Холбоотой мэдээ