Армени улс Орос тэргүүтэй Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас гарна гэж Лхагва гаригт мэдэгджээ. Тус эвлэл нь Арменийн ширүүн өрсөлдөгч Азербайжантай нийлж, өөрсдийнх нь эсрэг дайн эхлүүлэхийг санаархаж байна гэж ерөнхий сайд Никол Пашинян хэлсэн байна. Пашинян олон сарын өмнөөс Арменийг дахин сэргэж буй Азербайжаны түрэмгийллээс хамгаалж чадаагүй гэж Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагыг буруутгасан. ОХУ илүү их аюулгүй байдлын баталгаа өгөхгүй бол эвслээс гарна, АНУ, Европын холбоотой илүү ойр байна гэж тэр сүрдүүлж байна.
ЗХУ задран унаснаас хойш Армени, Азербайжан улсууд салан тусгаарласан Уулын Карабах бүс нутгийн төлөө хоёр удаа дайтсан. Азербайжан өнгөрсөн оны есдүгээр сард болсон тулааны үеэр бүс нутгийг өөртөө эргүүлэн авчээ. Энэ үеэр Оросын энхийг сахиулагчид арменичуудыг хангалттай хамгаалаагүй, урвасан мэт санагдаж байна гэж иргэд ярьжээ.
ОХУ уламжлал ёсоор Арменитай холбоотон байсан ч дээрх хэрэг явдлаас болоод сүүлийн саруудад тэдний харилцаа муудсан. Эсрэгээрээ ОХУ, Азербайжаны харилцаа гүнзгийрсэн гэж үзэж байна.
Пашинян парламентын гишүүдэд хандан үг хэлэхдээ "Манай улс Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага дахь оролцоогоо царцаасан. Өөрсдийн хүссэн цагтаа эвлэлээс гарна. Бид хэзээ явахаа шийднэ. Гэхдээ буцахгүй. Эвслийн гишүүд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байхын зэрэгцээ Азербайжантай бидний эсрэг дайн хийхээр төлөвлөж байна" гэжээ.
"ОХУ-ын аюулгүй байдлын баталгаа нь хоосон амлалт. Барууныхан ч үг хэллэгээс өөр дэмжлэг үзүүлэхгүй байна" гэж Пашинян үзэж байна.
Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев "Уулын Карабахыг эргүүлэн авах нь ерөнхийлөгчийн хувиар өөртөө тавьсан ариун зорилго" гэж хэлжээ. Улмаар Арменийн тал дөрөвдүгээр сард хилийн дөрвөн тосгоныг Азербайжанд буцааж өгөхөөр тохиролцсон нь энхийн хэлэлцээрт хүрэх томоохон алхам гэж хоёр улс тодорхойлсон юм. Сүүлийн үеийн ахиц дэвшилд хүч нэмж, Пашинян Лхагва гаригийн мэдэгдэлдээ "сарын дотор энхийн гэрээ байгуулахад бэлэн" гэж дурджээ. Гэвч Пашиняны буулт дотоодын дургүйцлийг өдөөж, жагсаал хүртэл болсон.
Эх сурвалж: CNN
CindyReed 2024-06-14 46.8.222.80
Харуулах боломжгүй.
KristenLong 2024-06-14 45.90.196.125
Харуулах боломжгүй.
KristinBlake 2024-06-14 45.84.176.74
Харуулах боломжгүй.
JessicaMorris 2024-06-14 95.182.125.98
Харуулах боломжгүй.
VanessaCarter 2024-06-14 5.183.130.225
Харуулах боломжгүй.
LisaTaylor 2024-06-14 46.8.212.91
Харуулах боломжгүй.
TaraNelson 2024-06-14 45.86.1.150
Харуулах боломжгүй.
GeraldineHuckabay 2024-06-14 188.130.137.240
Харуулах боломжгүй.
VickieSmith 2024-06-14 46.8.57.122
Харуулах боломжгүй.
JamieMaldonado 2024-06-14 185.181.246.196
Харуулах боломжгүй.
RosaVoelm 2024-06-14 46.8.22.34
Харуулах боломжгүй.
BrittanyFrank 2024-06-14 188.130.187.149
Харуулах боломжгүй.
LoriMoore 2024-06-14 109.248.204.104
Харуулах боломжгүй.
SamTrimble 2024-06-14 109.248.138.225
Харуулах боломжгүй.
DebraMowan 2024-06-14 109.248.13.223
Харуулах боломжгүй.
ZOCHIN 2024-06-14 101.189.22.137
ZUGEER L NATO EVROIIN HOLBOOND ELSEED TER TATVAR ENE TEREE TULUUD …IRGED EE L TAIBVAN SAIHAN AMDRUULAH N …SHUUDEE ERUNHIILUGCH …HUNII UUREG…TUUH GERCHILDEGIINSHDEE….YASNIIG CHINI…
Нэргүй 2024-06-14 66.181.181.196
амиа яая гэж байгаа улаан орос мах ,,, юун армен мармен,,,,угаасаа ч хулхи оркууд,,,,
Нэргүй 2024-06-14 78.243.56.63
Цаг аа болоход оросууд хятадад монголыг худалдахад бэлэн новшнууд.
Нэргүй 2024-06-14 103.168.34.148
Unen
Нэргүй 2024-06-14 82.221.131.71
яг яг ер нь тиймэрхүү зүйл хийгээд эхэлсэн юм шиг женко п… сайн хараарай
Нэргүй 2024-06-14 23.154.177.21
Пашинян өөрөө л ширээн дээрээс унасан, Оросыг түлхэж Америк гэж далдганаж байгаад Уулын Карабахаа алдчихаад, ккк, тэр их наалдаад байсан нь Америк нь хамгаалахгүй яасын, ккк
Нэргүй 2024-06-14 122.201.31.139
👍👍👍
Нэргүй 2024-06-14 202.55.188.115
Үгүй энэ карабахын дайнд арменичууд орсуудад итгэсэн боловч карабахыг булаахаар болоод оросууд итгэлийг нь алдаж арменичууд итгэхээ болсон