Хятад: "MeToo" хөдөлгөөний тэмцэгч 5 жилийн ял авлаа

Хятад: "MeToo" хөдөлгөөний тэмцэгч 5 жилийн ял авлаа

Хятад: "MeToo" хөдөлгөөний тэмцэгч 5 жилийн ял авлаа

Бэлгийн дарамтын эсрэг "MeToo" хөдөлгөөний тэмцэгч София Хуанг Шүэчин "төрийн эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа" явуулсан гэх үндэслэлээр таван жилийн хорих ял сонсов. Түүний шүүх хурал арван сарын өмнө эхэлсэн бөгөөд Баасан гаригт эцсийн байдлаар дууслаа. Өөр нэг тэмцэгч Ванг Жианбингын шүүх хурал мөн адил явагдаж, гурван жил зургаан сар хоригдохоор болжээ.

София Хуанг Хятадын "MeToo " хөдөлгөөний идэвхтэн байх хугацаандаа ажлын байрны бэлгийн дарамт, хүйсээр ялгаварлан гадуурхалтын талаар шүгэл үлээдэг байжээ. Шүүхээс ямар шалтгааны улмаас София Хуанг болон Ванг Жианбинг нарт төрийн эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэх зүйл ангиар ялласан талаар мэдэгдэл өгөөгүй. Учир нь шүүх ажиллагаа хаалттай явагдсан юм. Шүгэл үлээгч тэмцэгчдийн дэмжигч нар шүүхийн шийдвэрийг буруутгаж, бодит үнэнийг нуун дарагдуулах гэж оролдсон гэж үзэж буй.

София Хуанг 2021 онд Гуанжоу хотын нисэх онгоцны буудалд саатуулагдсан. Тухайн үед тэрбээр Их Британийн засгийн газрын ивээн тэтгэсэн магистрын тэтгэлэгт Сассексийн их сургуульд суралцахаар явж байжээ. Ванг Жианбинг нь Софиягын хамтрагч юм. Дэмжигчдийн үзэж буйгаар, София, Ванг нар шүүх хурал болохоос мянга гаруй өдрийн өмнө баривчлагдсан. Цар тахлын үед Хятадын эрх баригчид янз бүрийн чиглэлээр ажилладаг хэд хэдэн идэвхтнүүдийг дарах арга хэмжээ авч эхэлсэн. Тухайн үед Хятадад "MeToo" хөдөлгөөн идэвхжиж байсан тул эрх баригчид хөдөлгөөнийг дарах арга хэмжээ авч эхэлсэн юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мхн 2024-06-14 202.126.91.150

Шагналд нь тэтгэлэг аваад Англи явах байж дээ.

Avatar

CindyReed 2024-06-14 46.8.222.80

Харуулах боломжгүй.

Avatar

SoniaBell 2024-06-14 46.8.193.189

Харуулах боломжгүй.

Avatar

KristenLong 2024-06-14 45.90.196.125

Харуулах боломжгүй.

Avatar

KristinBlake 2024-06-14 45.84.176.74

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMorris 2024-06-14 95.182.125.98

Харуулах боломжгүй.

Avatar

VanessaCarter 2024-06-14 5.183.130.225

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTaylor 2024-06-14 46.8.212.91

Харуулах боломжгүй.

Avatar

TaraNelson 2024-06-14 45.86.1.150

Харуулах боломжгүй.

Avatar

GeraldineHuckabay 2024-06-14 188.130.137.240

Харуулах боломжгүй.

Avatar

VickieSmith 2024-06-14 46.8.57.122

Харуулах боломжгүй.

Avatar

JamieMaldonado 2024-06-14 185.181.246.196

Харуулах боломжгүй.

Avatar

RosaVoelm 2024-06-14 46.8.22.34

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyFrank 2024-06-14 188.130.187.149

Харуулах боломжгүй.

Avatar

LoriMoore 2024-06-14 109.248.204.104

Харуулах боломжгүй.

Avatar

SamTrimble 2024-06-14 109.248.138.225

Харуулах боломжгүй.

Avatar

DebraMowan 2024-06-14 109.248.13.223

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-14 202.55.188.37

хятадууд маш ухаантай нь харагдаж байгаа илүү дутуу нийгмийг хуваасан гадны нар хөл болсон нөхдийг хоьж бна

Avatar

Нэргүй 2024-06-14 202.55.188.81

маш зөв манайх ч гэсэн авах ёстой юм , хүний эрх , жендэр яригч нар бүгд ял авах ёстой энэ бол жинхэнэ хүний төлөө биү харин з****г шүү , улс орнын тогтворгүй болглхын тулд хүний эрх ярь түүнийн эмэгтэйчүүд рүү чиглэлүүл гээд Анусын тагнуулын дарга нь хэлсээ гэдэг , жинхэнэ хүний эрх бол АРГА-БИЛИГ ойлгодог ухааныг хэлдэг юм . Арга билиг бол жинхэнэ тэнцвэр ., Гэр бүлийн тогтворгүй болговол улс орон чинь тогтворгүй болно тэгэхийн тулд арга билгийн тэнцвэрийг алдагдуулчихаж байгаа юм

Avatar

Нэргүй 2024-06-14 51.155.217.165

chi Ork oo ORK hehe

Avatar

Хахаха 2024-06-14 202.9.46.42

Үхсэн ацны чинь арга билэг…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж