Ургамлын харшлаас хэрхэн сэргийлэх вэ?

Ургамлын харшлаас хэрхэн сэргийлэх вэ?

Ургамлын харшлаас хэрхэн сэргийлэх вэ?

Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол, тоосжилт, хүнсний зохисгүй хэрэглээнээс үүдэж хүмүүс харшилтай болсоор байна. Дулааны улирал болж ургамал, ногоо ургаж эхэлсэн энэ цаг үед ургамлын тоосны харшил сэдэрдэг. Харшлыг хүмүүс ханиадтай андуурах тохиолдол байдаг. Тэгвэл загатнах, хавдах , булчингаар татах, нус ялгарах, арьс улайж хавдах, бигжрүүтэх, нүд хоолой загатнах, ханиах натайх, зэрэг шинж тэмдгүүд илэрч байвал эмчид хандахыг зөвлөж байна. Зарим хүмүүс өөрсдөө дур мэдэн эмчлэх нь харшлыг улам хүндрүүлдэг байна. Харин мэргэжлийн эмчид хандаж харшлын сорил тавиулж үүсгэгчээ тодорхой болгон таарсан эмчилгээг хийвэл харшил дахин сэдрэхгүй байх боломжтойг мэргэжлийн хүмүүс сануулж байна. Жишээлбэл, ихэнх хүмүүс шарилжаас харшилдаг.

Ингэхдээ хашааны өмхий өвс, шарилжаа намар ихэвчлэн зулгаадаг. Энэ буруу юм. Хашаанд ургасан шарилж, өмхий өвс зэрэг хөл газрын ургамлыг зулгааж биш тайрах арга хэмжээ авах нь зөв аж. Ийнхүү тогтмол тайрах нь шинээр харшил үүсгэгчгүй хөл газрын ургамлыг ургуулах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Тайрах явцад хамгаалалтын хувцас хэрэглэл буюу амны хаалт, бээлий, нүдний шил зэргийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай.

Ургамлын тоосжилт идэвхжиж байгаа энэ үед аль болох гэртээ байж, тоосжилт ихтэй үед цонхоо хаах,гадуур явахаар бол малгай,маск ,хамгаалалтын шил хэрэглэх, ургамал тоос хүртэх үеэр гарахдаа ноос, ноолууран хувцас өмсөхгүй байх хэрэгтэй. Гэртээ ороод гадуур хувцсаа тайлж, үс,нүүр гараа угаах, хамрын хөндийг зориулалтын уусмалаар цэвэрлэх, чийгтэй цэвэрлэгээ байнга хийх гээд урьдчилан сэргийлэх олон арга бий.

Ургамалын тоосны харшлын сэдрэх хугацаа:

Модлог ургамал (хус, улиас, бургас, хайлаас) – 4 сарын сүүлээс 6 сар хүртэл тоосжилт үргэлжилнэ.

Үет ургамал (согоовор, ерхөг, суль, арвай)– 6 сарын дундаас 7 сарын дунд үе хүртэл ургамалын тоосжилт явагдана.

Хөлийн буюу хогийн ургамал (лууль, шарилж)– 7 сарын эхний долоо хоногоос 8 сарын сүүл үе хүртэл цэцэглэн тоосоо гөвдөг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

CindyReed 2024-06-14 46.8.222.80

Харуулах боломжгүй.

Avatar

KristenLong 2024-06-14 45.90.196.125

Харуулах боломжгүй.

Avatar

KristinBlake 2024-06-14 45.84.176.74

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMorris 2024-06-14 95.182.125.98

Харуулах боломжгүй.

Avatar

VanessaCarter 2024-06-14 5.183.130.225

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTaylor 2024-06-14 46.8.212.91

Харуулах боломжгүй.

Avatar

TaraNelson 2024-06-14 45.86.1.150

Харуулах боломжгүй.

Avatar

GeraldineHuckabay 2024-06-14 188.130.137.240

Харуулах боломжгүй.

Avatar

VickieSmith 2024-06-14 46.8.57.122

Харуулах боломжгүй.

Avatar

JamieMaldonado 2024-06-14 185.181.246.196

Харуулах боломжгүй.

Avatar

RosaVoelm 2024-06-14 46.8.22.34

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyFrank 2024-06-14 188.130.187.149

Харуулах боломжгүй.

Avatar

LoriMoore 2024-06-14 109.248.204.104

Харуулах боломжгүй.

Avatar

SamTrimble 2024-06-14 109.248.138.225

Харуулах боломжгүй.

Avatar

DebraMowan 2024-06-14 109.248.13.223

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж