Авлига, хулгайтай нам харгалзахгүй тэмцэж байгаа Ерөнхий сайдыг багаар нь дэмжинэ гэв

сонгууль-2024

Авлига, хулгайтай нам харгалзахгүй тэмцэж байгаа Ерөнхий сайдыг багаар нь дэмжинэ гэв

Авлига, хулгайтай нам харгалзахгүй тэмцэж байгаа Ерөнхий сайдыг багаар нь дэмжинэ гэв

Нийслэл Улаанбаатар хотыг бүсчлэн хөгжүүлэх, эмнэлэг, сургууль цэцэрлэг, эрүүл аюулгүй ногоон байгууламж, соёл, спортын үйлчилгээг 20 минут дотор авах шинэ стандарт тогтоохоо Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх хайрханаараа овоглодог, нийслэлийн хамгийн том дүүрэг Баянзүрхийн иргэд, сонгогдчидтой уулзахдаа хэллээ. Тэрбээр Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийг удирдаж байсны хувьд та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө Хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжлийн реформд илүүтэй чиглэнэ гэлээ.


Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын өрнүүлсэн шударга ёсны тэмцлийн үр дүнд эдийн засаг -4.6 хувиас 7 хувь болж, валютын нөөц 5 тэрбум долларт хүрч, Хөгжлийн банкны өрүүдийг бүрэн төлж, цалинг 3, тэтгэврийг 2 дахин, хөдөөгийн нэмэгдлийг 40 хувиар нэмэгдүүлсэн. Төсөв анх удаа 4 их наяд төгрөгөөр давж биелж, 1072 хувьцааг амилуулж ногдол ашгаа тараасан гээд иргэдэд, улс орны хөгжилд хэрэгтэй олон чухал шийдвэр гаргасан.

Уулзалтын үеэр авлига, хулгайтай нам харгалзахгүй тэмцэж байгаа Ерөнхий сайдын багийг эхлүүлсэн ажлыг нь дуусгуулахын тулд багаар нь дэмжихээ баянзүрхчүүд хэлж байв.

Монгол Ардын Намын жагсаалтыг Хот төлөвлөгч, мэргэшсэн архитектур, хот байгуулалтын доктор, Ази, Латин Америкийн 10 гаруй улсын хот төлөвлөлтийн төсөлд зөвлөхөөр ажилласан шилдэг залуу мэргэжилтэн Ганзоригийн ЛУВСАНЖАМЦ тэргүүлж байна.

Засгийн газар өнгөрсөн хугацаанд боомтын боомийг тайлж, дотоодын нийт бүтээгдэхүүнийг 36 их наядаас 70 их наядад хүргэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 3,000 ам доллараас 5,875 ам долларт хүргэж чадсан шиг, ИРЭХ 4 ЖИЛ эрчим хүчний салбарын боомийг тайлах цогц реформыг хийхээр төлөвлөсөн.

Эрчим хүчний реформд мэргэжлийн, нийгмийн мөн улс төрийн манлайллыг үзүүлж чадна гэдэгт итгэж, жагсаалтынхаа хоёрдугаарт Австралийн Middleton группийн эрчим хүчний ахлах инженер, тархмал эх үүсвэр, ногоон эрчим хүчний чиглэлээр докторын зэрэг хамгаалсан шилдэг эрдэмтэн, судлаачдын нэг Мөнхчулууны ЭНХЦЭЦЭГ-ийг нэр дэвшүүлээд байгаа юм.

Хилийн чинадад сурч боловсорч, амьдарч буй иргэдийн эзэмшсэн боловсрол, хуримтлуулсан туршлага Монгол Улсад ус агаар мэт хэрэгтэй. Тэдний төлөөлөл Харвардын нийгмийн эрүүл мэндийн ухааны их сургуулийн багш, дэд профессор Даваасамбуугийн ГАНМАА-г Монголын парламентад хүчтэй дуу хоолой болж чадна гэдэгт итгэж нэр дэвшүүлжээ.

Багшийн талаар барьж буй бодлогыг шинэ түвшинд гаргахгүйгээр бид улсын ирээдүйг гэрэлтэй цогцлоох боломжгүй. Тийм ч учраас хууль тогтоох төрийн дээд байгууллагад байх нь зүйтэй хэмээн үзэж Жанчивын ГАЛБАДРАХ-ыг нэр дэвшүүлсэн байна.

Иргэн бүр нийгмийн хөгжилд тэгш оролцох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хандлагын харах цонхыг илүү тунгалаг болгох, ээлтэй эрхзүйн орчин, стандартыг бүрдүүлэхийн төлөө нийгмийн зүтгэлтэн, эрүүл мэнд судлаач Отгоны САРАНЧУЛУУН Монголын парламентын түүхэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхны төлөөлөл болох болно гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж байв.

Нийслэл Улаанбаатар хотод 2020-2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 2.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ. Үүнээс нийгмийн хөгжлийн бүтээн байгуулалтад 1.5 их наяд, эдийн засгийн хөгжилд 1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Жил ирэх тусам хаяа тэлэн хөгжиж байгаа нийслэл хотын хамгийн том дүүрэг Баянзүрхт Монгол Ардын намаас УИХ-ын 8-р тойрогт нэр дэвшиж буй таван нэр дэвшигчийг багаар нь дэмжихийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уриаллаа.

 Тэрбээр,

Өнгөрсөн дөрвөн жилд парламентаас ковид цар тахлын эсрэг үйл ажиллагааг дэмжиж зөвлөж, хөнгөлөлтэй эмийн хүндрэлийг засаж, Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын хөдөлмөр шударга үнэлэгдэх нөхцөлийг бүрдүүлж,  эмийн сонсголыг зохион байгуулж ажилласан Жигжидсүрэнгийн ЧИНБҮРЭН-г нэр дэвшүүлж байна.

“20 минутын хот”, дагуул хотын төслүүд, Метро байгуулах зэрэг олон ажил хийгдэж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх РЕФОРМЫГ хэрэгжүүлэхэд манлайлж ажиллана гэж үзсэн тул нийслэлийн асуудлыг сайн мэддэг, ажил хэрэгч улстөрч Энхтайваны БАТ-АМГАЛАН-г нэр дэвшүүлсэн.

Энэ удаагийн сонгууль байгалийн баялгийг иргэн бүрд өсөлтийг өрх бүхэнд шууд хүргэх сонголт байх болно. Бид Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангаар үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөрийг “Сингапур улсын загвараар хэрэгжүүлнэ. Эхлүүлсэн ажлаа дуусгах, энэ ажлыг манайлан хийх хүн бол Хүрэлбаатарын БУЛГАНТУЯА юм.

Өнгөрсөн гурван жилд манай Засгийн газрын авлигатай хийсэн тэмцэл, цар тахалтай тэмцэхээс ч хүнд байсан. Гэхдээ иргэдийн мэдэх эрх хангагдаж, авлигыг үл тэвчих нийгмийн сэтгэл зүй тогтож, түмэн олны ойлголт хэрсүүжиж, ард түмний ёс зүйн өндөрлөгт шударга ёсны туг мандсан. Авлигын эсрэг тэмцэлд хуулийн илд, шударга ёсны тугч Баттөмөрийн ЭНХБАЯР байсан.

Нийслэлийн хамгийн том Баянзүрх дүүрэг нэг хэсэг засаглалын хямралд орж, хөгжил нь зогссон байсан. Үүнийг Нацагийн БАЯРМӨНХ засаж, 2016-2024 онд Засаг даргаар ажиллахдаа дүүрэгт туслгамдсан асуудлыг хот, дүүрэг, хороо, гудамж талбайгаар нь шийдсэн. Н.Баярмөнх шиг анхан шатаа ойлгодог, ажлаа мэддэг залуус баг болж ажилласнаар улсын хөгжил урагшилж “ШИНЭ СЭРГЭЛТ”-ийн бодлого, “20 минутын хот” концепц хөрсөн дээрээ бүрэн хэрэгжинэ гэв.

Баянзүрх дүүрэгт өнгөрсөн хугацаанд хийсэн зарим ажлыг дурдвал:

-Дүүргийн хэмжээнд 75 байршилд нийт 66 км авто зам,

9 байршилд 36.9 км дугуйн зам ашиглалтад оруулсан.

-Дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг орчимд камержуулалт, гэрэлтүүлэг хийж, дүүргийн хэмжээнд гэрэлтүүлэг 95 хувьд хүрсэн.

-Нийтийн эзэмшлийн 19.2 га талбай чөлөөлж 55 байршилд авто зогсоол тохижилтын ажлыг хийсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж