Ерөнхий сайд Фумио Кишида болон Украины Владимир Зеленский нар Пүрэв гаригт "Их-7" бүлгийн уулзалтын үеэр хэлэлцээр байгуулав. Тус хэлэлцээр нь хоёр талын аюулгүй байдлыг хамгаалах 10 жилийн хугацаатай. Ингэснээр Токио Киевийг дэмжихээ албан ёсоор баталгаажуулж, цаашид халдлага, түрэмгийлэл гарахаар бол зөвшилцөхөөр тохиролцжээ. Хэлэлцээрийн хүрээнд Украины шархадсан цэргийн албан хаагчдыг Японд эмчлэх зэрэг олон талын боломжуудтай.
Фумио Кишида ""Украины эсрэг Оросын түрэмгийлэл нь зөвхөн Европын санаа зовоосон асуудал биш. Харин олон улсын хамтын нийгэмлэгийн санааг зовоож байгааг энэ хэлэлцээр харуулж байна" гэж Япон улс "NATO"-оос гадуур аюулгүй байдлын алхам хийсэн анхны орон болсныг тэмдэглэв. Аюулгүй байдлын хэлэлцээрийн хүрээнд мөн Япон АНУ-аар дамжуулан Украинд зэвсгийн тусламж үзүүлэх боломжтой боллоо. Түүнчлэн Орос ирээдүйд Украинд зэвсэгт халдлага үйлдэх тохиолдолд Япон 24 цагийн дотор харуй арга хэмжээ авах талаар зөвшилцөнө. Одоогийн байдлаар Украин Европ, Хойд Америкийн 15 оронтой ижил төстэй гэрээ байгуулаад байна.
Эх сурвалж: Japan Today