Баруун бүсэд нэр дэвшигч З.Мэндсайханыг сонгох 5 ШАЛТГААН

сонгууль-2024 - 2024-site 10

Баруун бүсэд нэр дэвшигч З.Мэндсайханыг сонгох 5 ШАЛТГААН

Баруун бүсэд нэр дэвшигч З.Мэндсайханыг сонгох 5 ШАЛТГААН

2024 оны УИХ-ын сонгуулийн 2-р тойрог буюу Ховд, Завхан, Увс, Говь-Алтай аймгуудад нэр дэвшиж буй Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх З.Мэндсайханыг сонгох таван шалтгааныг нэрлэж байна. Тэрээр Ховд аймгийн Мянгад суманд төрж өссөн, эдийн засагч мэргэжилтэй. Сүүлийн 16 жил төрийн алба, улс төрийн алба хашсан байна. 


З.МЭНДСАЙХАНЫГ СОНГОХ НЭГДҮГЭЭР ШАЛТГААН: БАРУУН БҮСИЙН ХӨГЖЛИЙН ТӨСӨЛ БУЮУ ҮЙЛДВЭР ТЕХНОЛОГИЙН ПАРК

З.Мэндсайхан хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа таван аймагт үйлдвэр технологийн парк буюу малын гаралтай түүхий эд, дайвар бүтээгдэхүүн боловсруулах, цогцолбор барих төлөвлөлт хийж байсан юм. Энэ төлөвлөгөө нь бодит ажил хэрэг болж, Ховд аймагт үйлдвэр технологийн цогцолбор бүхий парк баригдаад дуусах шатандаа орж байна. Энэхүү цогцолбор нь зөвхөн Ховд аймагт хамаарахгүй. Баруун таван аймгийн хэмжээнд 100 гаруй үйлдвэр, 2200 ажлын байр бий болгох бүс нутгийн хэмжээний хөгжлийн төсөл юм. Өөрөөр хэлбэл түүнд ажил хийх төлөвлөгөө байна, гаргалгаа байна.

З.МЭНДСАЙХАНЫГ СОНГОХ ХОЁРДУГААР ШАЛТГААН: МАЛ СҮРГИЙГ ҮНЭ ЦЭНТЭЙ БОЛГОЖ, МАЛЧДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ “ЦАГААН АЛТ”-ЫН САНААЧЛАГЧ

Монголын баялаг мал сүргээс гарч буй түүхий эдийг үнэ цэнтэй болгох, нүүдэлчин ард түмний дархлааг тээж яваа малчдын эрх ашгийг хамгаалах үндэсний хэмжээний “Цагаан алт” хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн манлайлал дор хэрэгжүүлэх бодлогын санаачлагч, гардан хэрэгжүүлэх гол хүн нь тэр юм. “Цагаан алт” бодлогын хүрээнд малын гаралтай түүхий эд буюу ноос ноолуур арьс шир, дайвар бүтээгдэхүүн  боловсруулах, өргөтгөх иргэд, аж ахуйн нэгжүүдийг бага хүүтэй зээл, хөрөнгө оруулалт, татварын хамгийн ээлтэй бодлогоор дэмжинэ. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Био комбинатыг бүрэн шинэчилснээр импортоор авч байгаа 7.5 сая ам.долларын гоц халдварт шүлхий, мялзан, арьс товруутах өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл тэр жалганд хаягдаж байгаа малын түүхий эдийг мөнгө болгох гарцыг сэтгэжээ.

З.МЭНДСАЙХАНЫГ СОНГОХ ГУРАВДУГААР ШАЛТГААН: НҮҮДЭЛЧИН ӨВ СОЁЛЫГ ХАМГААЛЖ, МОНГОЛ ОНДООШЛЫГ ТОДРУУЛАГЧ

Хөдөөд нэр дэвшиж байгаа болохоороо л морь мал ярьж байна гэж бүү бодоорой. Тэр бол манлай уяач , адуу үржүүлэгч. Уяач бол сул тал биш. Хурдан морь бол монгол түмний дээдэлдэг, цэнгүүлдэг эрийн гурван наадмын нэг, Монголын өв соёл. Монголын дархлаа буюу оюун санааг хамгаалж байгаа биет бус өв. Монголын ондоошил болсон эрийн гурван наадам буюу Монголын өв соёл санаатай, санаандгүй байдлаар бүдгэрч байгаа энэ цаг үед монгол өв соёлыг авч үлдэх, өвлүүлж үлдээхэд цээжээрээ хамгаалж зогсох хүн төрд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл З.Мэндсайхан монгол соёл, ондоошил, өв уламжлалыг хамгаалах төлөөлөл.

З.МЭНДСАЙХАНЫГ СОНГОХ ДӨРӨВДҮГЭЭР ШАЛТГААН: ЗОРИГТОЙ, АЖИЛ ХЭРЭГЧЭЭР ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС-ЫГ УРАГШЛУУЛАВ

Баруун бүсийг эрчим хүчний хараат байдлаас гаргах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 60 жил гацсан. Харин З.Мэндсайхан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа уг төслийн анхны нэг сая долларыг босгож, түүгээрээ анхны ТЭЗҮ-г нь хийж байв. Энэ хавар уг бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр баруун бүс эрчим хүчний хараат байдлаас гарч бүс нутагт аж үйлдвэр хөгжиж, дэд бүтэц бий болоход хангалттай хэмжээний эрчим хүчний нөөцийг бий болгох юм. Өөрөөр хэлбэл ийм том хэмжээний төсөл, ажил эхлүүлэх зоригтой чанар, аливаад ажил хэрэгчээр хандах хандлага түүнд бий.

З.МЭНДСАЙХАНЫГ СОНГОХ ТАВДУГААР ШАЛТГААН: МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ХҮНСЭЭ ТАРИХ, ЭРҮҮЛ ХҮНС ХЭРЭГЛЭХ БОДЛОГЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Цар тахлын хүнд хэцүү цагт Монгол Улсын хил гааль хаагдаж хүнсний хомсдолд орох эрсдэл үүссэн үед Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсны хувьд З.Мэндсайхан зөв менежмент хийж, оновчтой бодлогуудыг хэрэгжүүлснээр ковидын хүнд үед манай улс хүнсний хомстолд ороогүй. Энэ хүрээнд хүнсээ дотоодоосоо хангах үндэсний хэмжээний “Хүнсний хувьсгал” аяныг санаачлан эхлүүлсэн юм. Хүнсний хувьсгалын хүрээнд нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж  үр дүнд  нь манай улс хүнсний ногооныхоо 85 хувийг өөрсдөө хангадаг болоод байна. Хоёрхон жилийн дотор 35 хувийн өсөлт гаргасан нь түүнийг хурдтай ажиллаж, эхэлснээ дуусгадгийг харуулна.

МЭНДСАЙХАНЫ СОНГУУЛИЙН ШТАБ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж