Үндэсний баяр наадмыг Н.Наранбаатар хамгийн олон найруулжээ

Үндэсний баяр наадмыг Н.Наранбаатар хамгийн олон найруулжээ

Үндэсний баяр наадмыг Н.Наранбаатар хамгийн олон найруулжээ

Жил бүрийн наадмын найруулагч хэн байх вэ гэдэг таамаг олон нийтийн дунд хөвөрдөг. Энэ жилийн хувьд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталсан. Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар "Монгол туургатан" театрын найруулагч Ц.Батнайрамдалын шинэ технологи, дэвшилтэт төхөөрөмжийг түүхтэй хослуулан хийх “Эх дэлхий, эх оршихуй цадиг” зохиол төлөвлөгөөг баталсан гэдгийг албаныхан мэдээлсэн юм.

Нэрт найруулагч Г.Доржсамбуу агсан Ардын хувьсгалын 69 жилийн ой, төрийн их баяр наадам 1990 онд анх удаа есөн хөлт тугаа залж, төрийн тэргүүн цагаан эсгийт индрээс ард түмэндээ хандан үг хэлж нээсэн түүхтэй. Тэр цагаас хойш 15 найруулагч үе үеийн наадмыг найруулжээ. Тодруулбал,

Үе үеийн наадмын найруулагчид:

  • 1990 он: Нэрт найруулагч Г.Доржсамбуу
  • 1998 он: МУАЖ А.Дашпэлжээ
  • 1999 он: МУУГЗ Ч.Найдандорж
  • 2000, 2001 он: Хөдөлмөрийн баатар С.Сүхбаатар
  • 2002 он: МУУГЗ Б.Баатар
  • 2004 он: МУУГЗ Ч.Ганхуяг
  • 2005, 2007 он: МУУГЗ Н.Болд
  • 2006 он: МУУГЗ Н.Ганхуяг
  • 2008 он: МУУГЗ Ч.Ганхуяг
  • 2010 он МУУГЗ С.Ононбат
  • 2011 он: Хөдөлмөрийн баатар С.Сүхбаатар
  • 2012 он: МУУГЗ Ч.Ганхуяг
  • 2013, 2014 он: Төрийн соёрхолт Д.Сосорбарам
  • 2014 он: МУУГЗ Н.Болд
  • 2016, 2017, 2018 он: Төрийн соёрхолт Н.Наранбаатар
  • 2019 он: МУУГЗ Г.Цоггэрэл
  • 2020, 2021 он: Найруулагч Б.Баатар
  • 2022 он: Төрийн соёрхолт Н.Наранбаатар
  • 2023 он: Скин энтертайментын найруулагч Б.Анар

Найруулагч Н.Наранбаатарын хувьд 2016, 2017, 2018, 2022 оны баяр наадмын найруулагчаар дөрвөн жил дараалан ажилласан. Харин Үндэсний урлагийн их театрын захирал, продюсер Г.Цоггэрэлийн хувьд 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажилласан. Түүний дараа "Херо" Б.Баатар 2020, 2021 онд Үндэсний их баяр наадмын концертыг хоёр удаа найруулсан. Энэ жилийн наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал анх удаа ажиллах юм.

“БАЯР НААДМЫН НАЙРУУЛАГЧААР 4 УДАА АЖИЛЛАСАН”

УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар өмнө нь 2016, 2017, 2018, 2022 оны Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар дөрвөн жил дараалан ажилласан. Төрийн хүндэтгэлийн концертыг хоёр удаа найруулжээ. Нэг нь баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концерт, нөгөөх нь нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн агсныг Соёлын хорооны даргаар ажиллаж байхад 2013 онд юм уу сар шинийн баяраар “Уяхан замбуу тивийн наран” гээд Төрийн хүндэтгэлийн концерт хийсэн тухайгаа хэлж байсан юм.

"ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТЫГ 3 УДАА НАЙРУУЛСАН"

Үндэсний урлагийн их театрын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажилласан. Тэрбээр өмнө нь 2018 оны наадмын концертын ерөнхий продюсер, 2020 оны наадмын цахим концертод уран сайхны удирдагчаар оролцсон байдаг. Мөн Төрийн хүндэтгэлийн концертыг гурван удаа найруулсан байна.

“БИ 2020 ОНЫ НААДМЫГ МӨНГӨ АВАЛГҮЙГЭЭР НАЙРУУЛСАН”

“Hero” энтертайнмент студийн захирал Б.Баатарын хувьд 2020, 2021 оны Улсын наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчаар ажиллахдаа ямар нэгэн мөнгөн төгрөг авахгүйгээр ажилласан гэдгээ хэлж байсан удаатай. Тэрбээр цар тахлын үе байсан учраас цахим наадмыг найруулж, ажилласан байдаг. Ингэхдээ Үндэсний их баяр наадмаар хүний бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг үүднээс Улаанбаатар хотоос зүүн тийш 100 орчим км зайтай Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших "XIII зуун" цогцолборт үзэгчгүй наадам хийсэн нь олны шүүмжлэл дагуулж байв.

Б.АНАР АНХ УДАА БАЯР НААДМЫН НЭЭЛТ ХААЛТЫГ НАЙРУУЛСАН

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын найруулагчаар “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар ажилласан. Өнгөрсөн 2023 оны наадмын нээлт, хаалтын тоглолтыг найруулсан түүний зөвлөхөөр Монгол Улсын Ардын багш С.Дуламыг ажилласан байдаг.

Найруулагч Б.Анар нь Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, найруулагч Э.Оюуны зээнцэр бөгөөд энэ тухайгаа олон нийтэд зарладаггүй нэгэн.

Түүний үүсгэн байгуулсан “Скин энтертайнмент”-ын уран бүтээлчид сүүлийн үед "Харанга", "Ice Top", "Татар" хамтлаг, дуучин Т.Ариунаа зэрэг хамтлаг, дуучдын ойн тоглолт, клип хийхээс гадна реклам, соёл урлагийн олон арга хэмжээ зохион байгуулсан туршлагатай. Тэрбээр "Энэ жилийн наадмын агуулга нь “Эвийн хүчээр тусгаар Монгол мөнхөд оршино” гэсэн утгыг илэрхийлэхийг зорьсон.

Мөн бид мета домог зүй гэсэн шийдэл, хийц ашигласан. Баяр наадмын нээлт Эв мөнхийн дуулал, Их хөлгөн туульс, Их Монголын заяан цаг, Гурван цагийн нүүдэл, Алтан тэвшийн хөндий, Дэлхийн Монгол гэсэн зургаан бүлэгтэй байсан. Мета домог зүй гэдэг нь цаг хугацаагаар биш, орон зайгаар аялна гэсэн үг. Мэргэжлийн болон хувийн хэвшлийн байгууллагын нийт 1600 гаруй уран бүтээлч оролцсон. Энэ жилийн наадам бол энэ жилдээ тохирсон бэлгэдэлтэй, утга зохиолдоо таарсан наадам боллоо гэж үзэж байна" гэдгийг онцолж байсан юм.

“ЭХ ДЭЛХИЙ, ЭНХ ОРШИХУЙН ЦАДИГ” АГУУЛГЫН ДОР НААДМЫН КОНЦЕРТЫГ НАЙРУУЛНА

Энэ жилийн хувьд Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал ажиллана. Наадмыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгын дор анх удаа мюзикл маягаар зохион байгуулахаа мэдэгдсэн. Ингэснээр байгаль эх, хүн төрөлхтний хүйн холбоо, шүтэн барилдлагаас эхлээд Монгол түмний гайхамшигт өв соёл, ахуй зан заншил, дэлхийд анхдагч археолиогийн олдворууд болон 21 аймгийн онцлог шинж чанарыг орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулан дэглэж олон нийтэд хүргэх гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

KristenLong 2024-06-14 45.90.196.125

Харуулах боломжгүй.

Avatar

KristinBlake 2024-06-14 45.84.176.74

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMorris 2024-06-14 95.182.125.98

Харуулах боломжгүй.

Avatar

VanessaCarter 2024-06-14 5.183.130.225

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTaylor 2024-06-14 46.8.212.91

Харуулах боломжгүй.

Avatar

TaraNelson 2024-06-14 45.86.1.150

Харуулах боломжгүй.

Avatar

GeraldineHuckabay 2024-06-14 188.130.137.240

Харуулах боломжгүй.

Avatar

VickieSmith 2024-06-14 46.8.57.122

Харуулах боломжгүй.

Avatar

JamieMaldonado 2024-06-14 185.181.246.196

Харуулах боломжгүй.

Avatar

RosaVoelm 2024-06-14 46.8.22.34

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyFrank 2024-06-14 188.130.187.149

Харуулах боломжгүй.

Avatar

LoriMoore 2024-06-14 109.248.204.104

Харуулах боломжгүй.

Avatar

SamTrimble 2024-06-14 109.248.138.225

Харуулах боломжгүй.

Avatar

DebraMowan 2024-06-14 109.248.13.223

Харуулах боломжгүй.

Avatar

Эрдэнэ 2024-06-14 66.181.184.34

б**с Баатар бурах юмаа

Avatar

Үз 2024-06-14 66.181.177.154

Одоо тэрийг санах, мэдэх, үнэлэх хэн ч байхгүй бүгд мартсан!!!

Avatar

Малчин 2024-06-14 103.212.119.57

Нарийн яривал ионгол угсаатны наадам…. түүх….хөгжил гээд зуун зууныг сануулдаг онцгой наадам… Ардын дууны хөг аялгуу, бүжиг… гээд үнэхээр сэтгэл огшоосон үзвэртэй наадмаа хүлээж бна. Миний хувьд Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярт гар бие оролцсноос хойш олон жил наадмын нээлт хаалтыг үзэж бна. Наранбаатар болон Баатар нарын найруулга өнгө аяс нь таалагддаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж