СЕХ: Гадаад дахь сонгогчдын бүртгэл маргааш дуусна

СЕХ: Гадаад дахь сонгогчдын бүртгэл маргааш дуусна

СЕХ: Гадаад дахь сонгогчдын бүртгэл маргааш дуусна
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс 2024 оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд санал авахаар тогтоосон. Гадаад улсад байгаа сонгогчид заасан өдрүүдийн аль нэг өдөр нь саналаа өгөх юм.

Гадаад улсад суугаа иргэдийн хувьд санал өгөх процесс нь Монгол Улсад санал өгөхөөс ялгаатай.

Иргэд өөрийн суугаа орныхоо дипломат төлөөлөгчийн газар буюу салбар комисст зургадугаар сарын 15-ны өдрөөс өмнө сонгуульд оролцохоо мэдэгдэж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлтээ гаргана. Мөн санал хураалтын өдрөөс өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхийг шалгах хэрэгтэй. Одоогийн байдлаар дэлхийн 34 улсад ажиллаж, амьдарч буй 10.221 иргэн УИХ-ын сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлээд байгаа аж.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг удирдан зохион байгуулах Төв комиссын 2024 оны 01 дүгээр тогтоолоор хилийн чанадад ажиллаж буй Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд 47 салбар комисс байгуулсан. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар дараах Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх Салбар комисс гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах юм.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар сонгуульд оролцох иргэдийн хүсэлт гаргах хугацааг 40 хоног болгосноос гадна Дипломат төлөөлөгчийн газартаа заавал биечлэн очихгүйгээр цахимаар хүсэлт гаргах боломжийг бүрдүүллээ. Тодруулбал, гадаад улсад байгаа сонгогчид 2024 оны зургадугаар сарын 15-ны өдрөөс өмнө дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очих эсхүл https://election.burtgel.gov.mn/request хаягаар нэвтэрч сонгуульд оролцох хүсэлтээ цахимаар гарган сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлнэ.

2024 оны ээлжит сонгуулиар Улсын Их хурлын 126 гишүүнийг сонгуулийн холимог тогтолцоогоор сонгоно. Монгол Улсын Үндсэн хуулийн 2023 оны өөрчлөлтөөр Улсын Их Хурлын гишүүний тоо болон сонгуулийн тогтолцоог хуульчилсан.

Үндсэн хуулийн энэ өөрчлөлтөөр Улсын Их Хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгохоор тусгасан. Сонгуулийн тухай хуулиар хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар 48 гишүүнийг сонгох сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр сонгуулийн нэг тойрог байх бөгөөд гадаад улсад суугаа сонгуулийн эрх бүхий иргэд нам, эвсэлд санал өгч сонгуульд оролцож сонгох эрхээ эдэлнэ.

Гадаад улсад суугаа иргэдийн саналыг 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт байрлах санал авах байранд авах юм. Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын хаяг холбоо барих мэдээллийг ЭНД-ээс харах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

KristinBlake 2024-06-14 45.84.176.74

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMorris 2024-06-14 95.182.125.98

Харуулах боломжгүй.

Avatar

VanessaCarter 2024-06-14 5.183.130.225

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTaylor 2024-06-14 46.8.212.91

Харуулах боломжгүй.

Avatar

TaraNelson 2024-06-14 45.86.1.150

Харуулах боломжгүй.

Avatar

GeraldineHuckabay 2024-06-14 188.130.137.240

Харуулах боломжгүй.

Avatar

VickieSmith 2024-06-14 46.8.57.122

Харуулах боломжгүй.

Avatar

JamieMaldonado 2024-06-14 185.181.246.196

Харуулах боломжгүй.

Avatar

RosaVoelm 2024-06-14 46.8.22.34

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyFrank 2024-06-14 188.130.187.149

Харуулах боломжгүй.

Avatar

LoriMoore 2024-06-14 109.248.204.104

Харуулах боломжгүй.

Avatar

SamTrimble 2024-06-14 109.248.138.225

Харуулах боломжгүй.

Avatar

DebraMowan 2024-06-14 109.248.13.223

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleLee 2024-06-14 46.8.17.40

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж