Иракийн газрын тосны үйлдвэрт гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2024.06.14-нд нийтлэгдсэн

Иракийн газрын тосны үйлдвэрт гал гарчээ

Иракийн газрын тосны үйлдвэрт гал гарчээ

Иракийн хойд хэсэг дэх Курдын хагас автономит бүс нутагт Ирбил хотын газрын тос боловсруулах үйлдвэрт Лхагва гаригийн орой томоохон гал гарчээ. Галыг унтраахаар 32 гал сөнөөгчтэй баг ажилласан байна. Тэднээс 14 гал сөнөөгч шархадсаныг Ирбилийн Иргэний хамгаалалтын газрын хэвлэлийн төлөөлөгч Шахаван Саид хэллээ.

Галын шалтгаан хараахан тодорхой болоогүй байна. Гэхдээ газрын тосны байгууламжид дохиолол, гал унтраагч зэрэг аюулгүй байдлын арга хэмжээ дутмаг байсан гэж үзэж байна. Санхүүгийн хохирлыг найман сая ам.доллараар үнэлжээ.

Хазир боловсруулах үйлдвэр нь бензин, керосин, цагаан тос үйлдвэрлэдэг. Иракийн Курдын бүс нутаг өдөрт хэдэн зуун мянган баррель газрын тос олборлодог. Өмнө нь ихэнх бүтээгдэхүүнээ Туркээр дамжуулан экспортолдог байсан ч олон улсын арбитрын шүүхийн шийдвэрийн улмаас экспортыг жил гаруйн хугацаанд зогсоогоод байна.

Иракт цаг агаар халуун, цахилгааны дэд бүтэц найдваргүй, байгууламжууд аюулгүй байдлын стандарт хангаагүй байдаг зэргээс шалтгаалаад зуны улиралд гал түймэр гарах нь элбэг. Тухайлбал, өнгөрсөн сард Ирбил хотын захад гарснаар 200 орчим дэлгүүр, дөрвөн агуулах шатаж, 100 гаруй хүн шархадсан. Мөн өнгөрсөн Ням гаригт Багдад дахь агуулахад гал гарч дөрвөн ажилчин амиа алджээ.

Эх сурвалж: ABC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж