Зургаа дахь удаагийн Ази тивийн оюутны 3х3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Хятадын Жоушань хотын Путуо дүүрэгт боллоо. Тус тэмцээнд арван орны эрэгтэй 16, эмэгтэй есөн баг оролцсон бөгөөд Монгол Улсаас Рояаль их сургууль болон Мон-Алтиус дээд сургуулийн багууд оролцсон юм.
Багийн дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч С.Тулга ажиллажээ.




Энэхүү тэмцээнд түрүүлсэн багууд дэлхийн оюутнуудын 3х3 сагсан бөмбөгийн лигт тоглох эрхийг авах байв. Монголын хоёр баг ч асуудалгүй хэсгээ тэргүүлж, хасагдах шатанд илүүрхэж явсаар хагас шигшээд шалгарав. Тэмцээний хагас шигшээд Монголын хоёр, Хятадын хоёр баг шалгарснаас Мон-Алтиус баг мөнгөн медаль хүртэж, дэлхийн аваргын эрхээ авчээ.
Харин алт, хүрэл медалийг Хятадын багууд авсан аж.
Холбоотой мэдээ