Сэлбэ төвийг түшиглэн босох хот III, IV хорооллоос том байна

Сэлбэ төвийг түшиглэн босох хот III, IV хорооллоос том байна

Сэлбэ төвийг түшиглэн босох хот III, IV  хорооллоос том байна

Засгийн газраас зарласан “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх сараас Сэлбэ дэд төвийг түшиглэн 12 мянган айлын орон сууц барих их бүтээн байгуулалтын ажил эхлэх нь ээ.

Сэлбэ дэд төвийн хүрээнд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайд нийт 2300 гаруй нэгж талбарыг чөлөөлөх ажил ид үргэлжилж байна. Одоогийн байдлаар 1250 айлтай зөвшилцөлд хүрснээр 560 гаруй иргэн нь газраа үнэлүүлэн нөхөн төлбөр авчээ. Газрыг нь боломжийн үнээр үнэлсэн тул нөхөн төлбөрийн мөнгөөрөө байр авсан гэх иргэд олон байна.Тухайлбал, 0.07 га газрын үнэлгээ 204 сая төгрөгт хүрчээ.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын өгсөн мэдээллээр энэ долоо хоногт 1000 өрхийн газар чөлөөлөлтийнх нь мөнгө дансанд нь шилжинэ.

Харин чөлөөлсөн газрынх нь ариун цэврийн байгууламжийг цэвэрлэх болон хөрсний ариутгал хийж, хашаа, байшингийн хог хаягдлыг зөөх зэрэг ажил энэ сард багтаан хийгдэх аж.Сэлбэ дэд төвийг түшиглэн босох 20 минутын хот нь III, IV хорооллын бүтээн байгуулалтаас ч том байна гэдгийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдээд буй.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод орон сууцны хотхонууд олноор баригдсан ч сургууль, цэцэрлэг, эмнэлгийг давхар төлөвлөөгүйгээс түгжрэлээс эхлээд олон асуудал дагуулах болсон. Тэгвэл Сэлбэ дэд төвийг түшиглэн босох орон сууцны хотхон нь дээр дурдсан бүхий л төрийн үйлчилгээ байхаас гадна зам талбайн асуудал ч цогцоороо шийдвэрлэгдэнэ.

Орон сууцны хотхонуудыг цементэн ширэнгэ болгож хувиргахгүйн тулд нийт талбайн 60 хувь барилга байгууламж байх бол 40 хувь нь ногоон байгууламжаас бүрдэж байхаар хуульчилж өгсөн. Эл концепцийг Сэлбэ дэд төвд загвар болгон хэрэгжүүлнэ.

Мөн олзуурхах бас нэг ажил нь эхний ээлжинд босгох дээрх 12 мянган айлын орон сууцны иргэд нь зэс турбагаар дамжиж ирсэн ус хэрэглэнэ.

Европ, Азийн өндөр хөгжилтэй орнуудын орон сууцуудад зэс турба суурилуулж өгдөг нь иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалсан бодлого байдаг. Тэгвэл энэхүү сайн туршлагыг Монгол Улс анх удаа Сэлбэ дэд төв дээр баригдах 12 мянган айлын орон сууцаас эхлүүлэх нь ээ.

Төрийн бүхий л үйлчилгээг дэргэдээ цогцлоосон, зэс турбатай орон сууцанд газраа чөлөөлсөн иргэдийг хамруулна. Ингэснээр Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулна гэж үзэж байна.

Үнэндээ ч хөрс, агаар бохирдуулж буй эх үүсвэрийг нь устгахгүйгээр хэчнээн их наяд төгрөг “цацаад” үр дүнд хүрэхгүй гэдэг нь өнгөрсөн 20 жил шахамын хугацаанд хэрэгжүүлсэн, яндан зуух солих хөтөлбөрөөс эхлээд сайжруулсан түлш хэрэглээнд нэвтрүүлсэн төсөл хөтөлбөрүүд тодорхой харуулсан. Иймээс ч Засгийн газар өнгөрсөн жил гэр хорооллыг барилгажуулах замаар агаар, хөрсний бохирдол, автозамын түгжрэлийг сааруулах бодлого өргөн мэдүүлснийг УИХ-аас өнгөрсөн өвөл баталсан. Бодлогын баримт бичиг батлагдсанаар гэр хорооллыг барилгажуулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг гадаад зах зээлээс бонд гарган босгох эрх зүйн орчин ч тодорхой болсон юм.

Нийслэлээс энэ онд 700 сая ам.доллар буюу 2.4 их наяд төгрөгтэй дүйх бондыг гадаад зах зээлд босгохоор төлөвлөсөн. Барилгын ажил хараахан эхлээгүй байгаа тул хүүнд нь “шатах”-аас сэргийлж бондыг хараахан гадаад зах зээлд гаргаагүй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 220 мянга орчим айл өрх гэр хороололд амьдарч буй. Зөвхөн Сэлбэ дэд төвийг түшиглэн 20 минутын хот байгуулснаар Улаанбаатар хот асуудлаасаа салахгүй. Иймээс Баянхошуу дэд төв, Шархад дэд төв, Толгойт дэд төвийг байгуулахаар инежерийн шугам сүлжээнүүдийг татсан.

Баяхошуу дэд төвийн ажил нэлээд эрчтэй үргэлжилж байна. Нийтдээ энэ талбарт 5.6 га талбайг чөлөөлснөөр ногоон орон сууц барих ажил эхэлсэн. Энэ онд нийт 800 айл орон сууцандаа орно. Мөн саяхан хоёр дахь бүтээн байгуулалтын эхлэл болгож, 150 айлын орон сууц барих ажлыг эхлүүлээд буй.

Засгийн газраас зарласан 20 минутын хот концепцийн хүрээнд хүний бүхий л хэрэгцээг хангасан орон сууцны хороолол иж бүрнээрээ боссоноор байрны үнэ буурч магадгүй гэдэг хүлээлт бий. Учир нь, дээрх бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор барилгын материалыг татвараас хөнгөлөх зохицуулалтыг УИХ-аас баталж өгсөн.

Мөн өнгөрсөн хугацаанд нийслэл хөрөнгийн эх үүсвэргүйгээс гэр хорооллыг барилгажуулах ажилд барилгын компаниудаа дайчилж чаддаггүй байсан бол гадаад зах зээлд бонд босгох боломжтой болсноор шаардлага хангасан аж ахуй нэгжүүд энэхүү том бүтээн байгуулалтын ажилд оролцоход бүрэн нээлттэй байгаа юм.

Хэдхэн жилийн өмнө цагаан тал байсан Яармагийн дэнж рүү Засгийн газар дэд бүтэц татан “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2” төслүүдийг хэрэгжүүлснээр нүд ирмэхийн зуур барилгажсан. Иймээс дэд төвүүдийг түшиглэсэн орон сууцны хорооллыг төр хувийн хэвшил хамтран хэрэгжүүлнэ.

Сэлбэ дэд төвийг түшиглэн босох 12 мянган айлын орон сууцыг хоёр жилд багтаан ашиглалтад оруулна гэж тооцож байна. Цаашдаа 20 минутын хот концепцийг дагаж Улаанбаатар хот дахь их тойруу доторх эрх мэдлийг задална.

Төрийн ордонд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар байрладаг. Ирээдүйд Засгийн газрын ордныг Номтын аманд байгуулахаар төлөвлөж байна. Ингэхдээ Засгийн газрыг даган яам, агентлагууд мөн Хөшигийн хөндий орчим руу нүүх юм.

Парламент Төрийн ордондоо үлдэх бол Ерөнхийлөгчийн институтыг Хархорин руу нүүлгэн шилжүүлэх ажил шат дараатайгаар үргэлжлэх юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

KristinBlake 2024-06-14 45.84.176.74

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMorris 2024-06-14 95.182.125.98

Харуулах боломжгүй.

Avatar

VanessaCarter 2024-06-14 5.183.130.225

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTaylor 2024-06-14 46.8.212.91

Харуулах боломжгүй.

Avatar

TaraNelson 2024-06-14 45.86.1.150

Харуулах боломжгүй.

Avatar

GeraldineHuckabay 2024-06-14 188.130.137.240

Харуулах боломжгүй.

Avatar

VickieSmith 2024-06-14 46.8.57.122

Харуулах боломжгүй.

Avatar

JamieMaldonado 2024-06-14 185.181.246.196

Харуулах боломжгүй.

Avatar

RosaVoelm 2024-06-14 46.8.22.34

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyFrank 2024-06-14 188.130.187.149

Харуулах боломжгүй.

Avatar

LoriMoore 2024-06-14 109.248.204.104

Харуулах боломжгүй.

Avatar

SamTrimble 2024-06-14 109.248.138.225

Харуулах боломжгүй.

Avatar

DebraMowan 2024-06-14 109.248.13.223

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-14 66.181.161.27

Зай талбайгаа зөв төлөвлөөрэй дээ.Дахин цементэн ширэнгэ үүсгэвэл "Нямбаатарын цементэн ширэнгэ" гэдэг алдар нэр салахгүй шүү.

Avatar

Чанартай хий 2024-06-14 59.153.114.60

гэр хороололын барилгажуулах бол Гэрхороолол гэсэн байдлаар битгий хандаарай

Avatar

Зочин 2024-06-14 103.212.162.82

Байшингуудынх нь хоорондох зай арай л ойрхон юм.НЭМ -д заахдаа байшин хоорондын зай нь тухайн байшингийн өндрийг 2 дахин авсан хэмжээнд дараагийн байшинг барина гэж заадаг.
НЭМ-н мэргэжилтнүүдтэйгээ хамтарч,зөвшилцөж,
зураглалаа гаргадаг баймаар юм.
Өөрсдөө тохилог хувийн орон сууцанд,харин ард түмэн нь үзэгдэх орчин багатай,сүүдэрт,2 цаг нар тусахад хангалттай гэсэн тийм байранд амьдарч болохгүй биз дээ.
"Хангай"хотхон,Хятадын буцалтгүй тусламжаар барьж бгаа 1080 айлын орон сууцууд арай л биш

Avatar

Jariga.mn 2024-06-14 103.71.100.8

Яадаг юм бэ яадаг юм хөгжүүл Болж өгвөл Хөх хот шиг болгомоор байгаан ямар хамаатай юм харин тэр гэр хорооллын ядарсан өрх айлуудыг л орон сууцжуулмаар байгаан бид хэдий болтол Zarig шиг юм болгоныг харлуулах ёстой юм.

Avatar

Нэргүй 2024-06-14 66.181.176.197

Сайхан залдаг гаружд эхлээд ядаж 2016 онд амлсанаа байг гэхэд 2020 онд амалсан дараах амлалтуудэ яадаж эхлүүлдэггүй юм уу. Иргэд ч бас тэгээд сайхан мартах юм. 5. Бүх, 330 сумдыг аймгийн төвүүдтэй нь холбох “Нутгийн зам” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
6. 100 мянган өрхийг орон сууцтай болгож, нийт иргэдийнхээ 70 хувийг орон сууцаар хангана.
7. Улаанбаатар хотын олон нийтийн зам талбайг бүрэн камержуулж нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангана.
8. Агаарын бохирдлыг 80 хувь бууруулна.

Avatar

Зочин 2024-06-14 172.56.34.208

Эхлээд, Сэлбэ,Туул голд үерээс хамгаалах далан барьж УБн зам,гүүрт ус зайлуулах хоолой, сувгаа хийгээрэй

Avatar

Нэргүй 2024-06-14 68.100.239.120

Хот ер нь хороололоос том благ юм л даа !!!!

Avatar

Нэргүй 2024-06-14 103.212.119.240

хотын дарга аа сонгуультай холбоотой биш бол ажлаа сайн хийж байгаа хороолол нэрээр хотхон барих вии

Avatar

Зочин 2024-06-14 103.212.117.131

Уг нь сайхан л бна. Эргэн тойронд нил утаа юм бна даа.

Avatar

Нэргүй 2024-06-14 66.181.186.54

Эхнии 2 жил Барилга ,баигууламжин хятадуудар барил .

Avatar

Зочин 2024-06-14 202.9.40.106

Ээ мэдэхгүй . Одоо барилга барьж байгаа компаниуд барих юм бол урд талын ширэнгэн бетон л болох байх дөө. Хот төлөвлөлт буруу хийгдсэн зураг байна.

Avatar

зочин 2024-06-14 203.23.199.2

Хамгийн гол төлөвлөлт автозамын төлөвлөлтөө хийж чадаагүй байна. Бөөн бөглөрсөн мухар камууд хийжээ

Avatar

Данх хот 2024-06-14 139.5.216.160

20 минутын хот гэдэг бол мянгуужингийн үлгэр гэдгийг Ванга шиг хэлчихье.

Avatar

Нэргүй 2024-06-14 119.40.98.26

utaan dundah beton shireng

Avatar

Нэргүй 2024-06-14 43.242.242.59

Сонгуулийн үр дүнг харж байж мөнгөө шилжүүлэх ёстой. Хэрвээ сонгуулиар АН олонх болвол Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажлыг царцааж баахан иргэд газраа алдсан юм болно. Бөөн хэл ам болох вий

Avatar

ЗОЧИН 2024-06-14 122.201.31.218

БАТ ҮҮЛИЙН ГАВЬЯА. МАН Ы ХУЛГАЙЧУУД ШАВХРУУ ДОЛООГЧИД

Avatar

Нэргүй 2024-06-14 202.55.188.121

Ха ха энэ хот уу?тэгээд цаасан дээр зураад нээх томоор дэлгээд тавьчих Онгоцоор дээрээс нь хархад зүгээр …

Avatar

Нэргүй 2024-06-14 202.9.46.17

Сэлбийн эхийг бохирдуулсан хүнийг Богд уул, Хатан Туул өршөөдөггүй юм шүү. Мэдэж авцгаа МАНын хөдөөний оркууд аа!!!

Avatar

MichelleLee 2024-06-14 46.8.17.40

Харуулах боломжгүй.

Avatar

Чойжилсүрэн бас зайл 2024-06-14 66.181.182.201

Данх,Нянгар мэтийн боловсролгүй хулгайчдыг зайлуулбал сайн байна. Худлаа *аахаас өөр юу байнаа. 8 жилийн хугацаанд юу хийсэн. Дэд төв гэж ирваатаж бхаар Амгалангийн ДС шиг ганцхан том Дулааны станц барьчихаад 2 3 тийш дулааны шугамыг нь татчихад ажил ахуйн нэгжүүд газар чөлөөлөлт барилга орон сууцыг нь барьчихдаг юм. Газар чөлөөлөлт хийхэд их мөнгө эргэлдэх учраас тэр рүү нь үхэж хатах гэж байхгүй юу. Олон дэд төв рүү нүүрс яаж зөөнө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж