ОХУ хүнсний байгууламжуудыг зориуд бөмбөгджээ

Хуучирсан мэдээ: 2024.06.14-нд нийтлэгдсэн

ОХУ хүнсний байгууламжуудыг зориуд бөмбөгджээ

ОХУ хүнсний байгууламжуудыг зориуд бөмбөгджээ

ОХУ-ын арми Мариуполь дахь хүнс түгээлтийн цэг болон бусад амин чухал дэд бүтцийг бөмбөгдсөнийг тогтоожээ. "Global Rights Compliance" олон улсын эрх зүйн сангийн мэдээлснээр ОХУ 85 хоногийн бүслэлтийн үеэр зориуд өлсгөлөнгийн тактик ашигласан байна. Энэ хэргийг бүтэн жил шалгасны эцэст ОХУ-ыг дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр яллах ёстой гэж үзжээ. "Global Rights Compliance"-ын гаргасан 76 хуудас тайлан Лхагва гаригт нийтлэгдсэн.

Украинд бүрэн хэмжээний довтолгоог эхлүүлсний дараа ОХУ-ын армийн үндсэн зорилтуудын нэг нь Мариуполь боомтыг эзлэх явдал байв. ОХУ дайралтын эхний долоо хоногт л боомтыг бүсэлсэн. Хотын ихэнх хэсэг сүйрч, дор хаяж 25 мянган энгийн иргэн амиа алджээ. Сүйрлийн ихэнх хэсгийг санаатайгаар үйлдсэн гэж тайланд дурджээ. Өөрөөр хэлбэл, хотыг амьдрах аргагүй болгосноор Украины бууж өгөлтийг түргэсгэх зорилготой байсан гэж үзсэн.

2022 оны тавдугаар сараас 2024 оны хоёрдугаар сарын хооронд цуглуулсан сансрын зураг, гэрэл зураг, бичлэг, албан ёсны мэдэгдлүүд болон бусад дижитал өгөгдөлд тулгуурлан тайланг гаргажээ.

Оросын цэргүүд хотын эмнэлгийн байгууламжийн 90 хувь болон хэрэгцээт зүйлсийг түгээхэд ашиглаж байсан 22 супермаркетыг устгажээ.

Энгийн ард иргэдийг дайны зэвсэг болгон өлсгөхийг Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн дагуу 1988 онд хуулиар хориглосон. Гэвч олон улсын түвшинд ийм хэргийг хэзээ ч шийтгэж байгаагүй аж.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
8
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж