ЦЕГ: Сонгуультай холбоотой 58 гэмт хэрэг, зөрчлийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2024.06.14-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Сонгуультай холбоотой 58 гэмт хэрэг, зөрчлийг шалгаж байна

ЦЕГ: Сонгуультай холбоотой 58 гэмт хэрэг, зөрчлийг шалгаж байна

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд буй. УИХ-ын сонгуультай холбоотой зөрчил мэдээлэл, түүнд холбогдох хууль дүрмийн талаар ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэгээс тодрууллаа.


-УИХ-ын сонгуультай холбоотой хэчнээн гэмт хэрэг, зөрчил Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бэ?

Сонгуультай холбоотой нийт 162 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээд байна. Үүний 123 нийслэлд, 39 нь орон нутагт бүртгэгдсэн. Тодруулбал, 56 нь гэмт хэрэг, 106 нь зөрчлийн хэрэг байна.

Өнөөдөр/2024.06.14/ нийт 19 гэмт хэрэг зөрчил бүртгэгдсэний 11 нь нийслэлд, ес нь орон нутагт байна.

Сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн дөрвөн хоногийн тоон мэдээг авч үзвэл зургадугаар сарын 10-нд хоёр, зургадугаар сарын 11-нд 27, зургадугаар сарын 12-нд 43, өнөөдөр буюу зургадугаар сарын 14-нд 19 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас эдгээр гэмт хэрэг, зөрчлийн 104-ийг нь шийдвэрлэж үлдсэн 58-ыг нь шалгаж байна.

Зөрлийн тухай хуульд сонгуультай холбоотой хориглосон ямар заалтууд байдаг вэ?

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд Сонгуулийн хууль тогтоомж зөрчих нийт 36 төрлийн зөрчлийг хуульчилж өгсөн. Үүнээс цагдаагийн байгууллагын шалгах харьяалалтай 22 төрлийн зөрчил байна.

-Зөрчлийн тухай эдгээр хуулийг зөрчсөн тохиолдолд ямар шийтгэл хүлээх вэ?

-Эдгээр хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн дагуу торгох шийтгэл оногдуулна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж