Жак Вэтерфорд: О.Батнайрамдалд огтоос эргэлздэггүй

сонгууль-2024 - 2024-site 10

Жак Вэтерфорд: О.Батнайрамдалд огтоос эргэлздэггүй

Жак Вэтерфорд: О.Батнайрамдалд огтоос эргэлздэггүй
Отгоншарын Батнайрамдал. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайдаар ажиллаж асан түүнийг дараах таван эрхэм ийн тодорхойлжээ.
Тэрбээр Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй билээ.

Эх орон минь миний төлөө юу хийх вэ гэж битгий асуу!
Харин би эх орныхоо төлөө юу хийх вэ? гэж асуу!” 
гэх үгэнд би дуртай. Энэ үзэл санааг хэрэгжүүлдэг О. Батнайрамдал хэмээх залуу манлайлагчийг би үнэлдэг. Олон залуус санал шүүмжлэл өрнүүлдэг ч түүн шиг гал атгаж, ачааны тэнгийн туухай үүрэлцэх нь цөөн.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”-г боловсруулах ажлын хэсэгт О.Батнайрамдалтай хамтран ажиллах завшаан тохиосон юм. Тэр бол Монголын ирээдүйн 30 жилийн эдийн засгийг чиглүүлэх боловсролтой, мэдлэгтэй, шилдэг залуу манлайлагч. Асуудлыг цогцоор харж, үзэл санаандаа тууштай зогсож чадах хүн гэдэгт би гүнээ итгэдэг.
– Ардын багш, академич Т. Дорж
Магадгүй зарим сонирхон ажиглаж байгаа хэсэгт тэр яаран тэмүүлж байгаа мэт, ямар нэгэн өндөрлөг тавцан руу зүтгэж байгаа мэт харагдаж байж болно. Угтаа тэр эх орондоо өрнөж буй энэ системийн шинэчлэлийг шинж чанарын бус мөн чанарын өөрчлөлт байлгахын төлөө өөрөөс хамаарах суурь асуудлуудыг зоригтойгоор хөндөж байгаа юм. Хэрэв О.Батнайрамдал нэрээ хичээсэн байдаг л нэг залуу байсан бол Боловсролын зээлийн сангийн тонуулчдыг илчилж, өөртөө дайсан цуглуулж сөрөхгүй байлаа. Тэмцэх чадвар бол ямар нэгэн айдасгүй, өөрийгөө өөрөө бүтээсэн хүмүүст л заяадаг зүйл юм.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг
Миний насаараа багшилсан АНУ-ын Макалестер коллежид суралцахаар тэнцсэн анхны монгол оюутан бол О.Батнайрамдал. Төгсөхдөө ч эх орныхоо нэрийг өндөрт өргөн, сургуулийнхаа шилдэг оюутнаар шалгарсан нь миний хувьд бахархалтай мөч байсан. Түүний олон жилийн хүсэл мөрөөдөл нь эх орондоо очиж, олдсон боломжоо бусадтай хуваалцах явдал байсан. Эх орондоо түүх бүтээж, хөгжлийг авчрах манлайлагч болно гэдэгт нь огтоос эргэлздэггүй.
-“Чингис хаан” номын зохиогч, Чингисийн одонт Монгол судлаач Жак Вэтерфорд
Дэлхийн шилдэг сургуульд сурах, бүр суралцаад 300 мянган ам долларын цалинтай ажилд орно гэдэг бол эх орноосоо гарч үзээгүй надад хэзээ ч биелшгүй мөрөөдөл санагддаг байлаа. Яг л энэ үед О.Батнайрамдал ахын Ховдоос Харвард хүрсэн түүхийг уншин үлгэр дуурайлал авч, уулзсан минь мөрөөдлөө биелүүлэх аянд гаргасан юм. Өнөөдөр би АНУ-д Корнеллийн их сургуулийг амжилттай төгсөөд дэлхийн алдарт МакКензи компанид зөвлөхөөр ажиллаж байна. О.Батнайрамдал ах бол мянга мянган залуусын хувьд зөв үлгэр дуурайлал, мөрөөдөлдөө хүрэхэд нь чиглүүлэгч луужин юм.
КОРНЕЛЛИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧ, МАККЕНЗИ КОМПАНИЙН ЗӨВЛӨХ, Т.ИТГЭЛ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж