Европын аварга шалгаруулах 17 дахь удаагийн хөлбөмбөгийн тэмцээн өнөөдөр/2024.06.14/ шөнө 03:00 цагаас Герман улсад нээлтээ хийнэ. Үүнтэй холбогдуулан та бүхэндээ тэмцээний хэсэг тус бүрийн мэдээллийг цувралаар хүргэж байна.
В ХЭСЭГ –АЛБАНИ, ИТАЛИ, ХОРВАТ, ИСПАНИ
Испани
Зохион байгуулагч Германы адил Испани ч тивийнхээ аваргад гурван удаа түрүүлсэн. Дасгалжуулагч Луис Энрикег сольж, Луис Де Ла Фуентэг авчирснаас хойш Испанийн шигшээ өнгөрсөн жил Үндэстнүүдийн цомд түрүүлсэн. Шинэ дасгалжуулагч нь ердөө нэг жилийн дотор Испанийн шигшээг өөрчилж, залуучуудад боломж олгосон. Угаасаа залуучуудын баг олон жил дасгалжуулсан Фуентэ туршилт хийх, боломж олгох дуртай. Тод жишээ нь Ламине Ямаль. Өдгөө 16 настай хүү өдгөө дэлхийн анхаарлыг татаж байна.
Испанийн хөлбөмбөгчид энэ жил форм сайтай байгаа. Родри, Алехандро Грималдо, Дани Олмо нар шигшээ багтаа чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй. Хэдий 2008-2012 оны алтан үетэйгээ харьцуулахад сул ч Ла Роха үхлийн хэсгээс амь мултарч, Еврод өндөр амжилт үзүүлэх боломжтой.
Хорват
Үхлийн хэсгийн чимэг нь Хорватын шигшээ байх болно. Тэдний алтан үе харих тийшээгээ хандаж, Модрич, Перишич тэргүүтэй домгууд сүүлийн удаа бүжих гэж байна. Лука Модрич хэдий 38 нас хүрсэн ч одоо ч Хорватын гол хүн хэвээрээ. Дасгалжуулагч Златко Далич, Лука Модрич хоёр долоон жил хамтдаа Хорватын төлөө зүтгэж, олон ч финал, чухал тоглолтуудад тоглолоо. Харамсалтай нь, аваргын цом авсангүй. Энэ удаад дахин дайрах нь гарцаагүй.
Урьд жилүүдийнхтэй харьцуулахад Хорватад нэг сайжирсан зүйл байгаа нь хамгаалалтын шугам. Өнгөрсөн дэлхийн аваргаар танигдаж байсан залуухан Гвардиол энэ удаад илүү туршлагатай болчихсон эргэн ирнэ. Тэрбээр хамгаалалтын шугамаа манлайлна.
Итали
Аваргаа хамгаалагч Итали бараг л Еврог өнжих дөхсөн. Тэд Англид хоёр удаа хожигдож, Украинтай тэнцэж дэгэн догон явсаар Германыг зорих тийзээ авав. Тэд энэ Еврод "ууртай" ирнэ. Учир нь 2021 онд Европын аварга болсон ч 2022 онд дэлхийн аваргад оролцож чадаагүй. Тиймээс том тэмцээнээр ангаж, цангасан хүчирхэг бүрэлдэхүүн хүрэлцэн ирнэ. Энэ багийн гол амин сүнс, зүрх нь Николо Барелла гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Өдгөө 27 настай тэрбээр Италийг Еврод түрүүлэхэд, Интер Миланыг УЕФА Аваргуудын лигийн финалд хүрэхэд чухал үүргийг гүйцэтгэсэн.
Мөн Роберто Манчиниг орлож ирсэн Лучано Спаллетти багаа хэрхэн тоглуулах вэ гэдэг сонирхолтой байна. Аззури энэ хэсэгт Хорват, Испанитай гал гарсан ширүүн өрсөлдөөнийг үзүүлэх нь гарцаагүй. Аваргын хэмжээнд яригдах гурван баг нэг хэсэгт орсон гэхээр нэг талаараа харамсалтай ч нөгөө талаараа жинхэнэ үзүүштэй тоглолтыг үзэгчдэд толилуулна.
Албани
Гайхамшиг тохиохгүй бол Албани энэ хэсгээс шалгарна үнэхээр бүтэшгүй харагдана. Гэхдээ хөлбөмбөгт олон гайхалтай зүйлс тохиодгийг бид мэднэ. Тэртээ 2014 оны дэлхийн аваргаар Коста Рикагийн шигшээ Итали, Англи, Уругвайг ардаа хийж, дэлхийн аваргад гангарсан түүх бий. Дасгалжуулагч Сильвинод бэлдсэн зүйл бий гэдэгт итгэлтэй байна. Ямартай ч дээрх гурван багийн хувь заяаг Албани шийдэх боломжтой.
Нэргүй 2024-06-14 202.21.114.93
1312
testesttes 2024-06-14 202.21.114.93
testest
KristinBlake 2024-06-14 45.84.176.74
Харуулах боломжгүй.
JessicaMorris 2024-06-14 95.182.125.98
Харуулах боломжгүй.
VanessaCarter 2024-06-14 5.183.130.225
Харуулах боломжгүй.
LisaTaylor 2024-06-14 46.8.212.91
Харуулах боломжгүй.
TaraNelson 2024-06-14 45.86.1.150
Харуулах боломжгүй.
GeraldineHuckabay 2024-06-14 188.130.137.240
Харуулах боломжгүй.
VickieSmith 2024-06-14 46.8.57.122
Харуулах боломжгүй.
JamieMaldonado 2024-06-14 185.181.246.196
Харуулах боломжгүй.
RosaVoelm 2024-06-14 46.8.22.34
Харуулах боломжгүй.
BrittanyFrank 2024-06-14 188.130.187.149
Харуулах боломжгүй.
LoriMoore 2024-06-14 109.248.204.104
Харуулах боломжгүй.
SamTrimble 2024-06-14 109.248.138.225
Харуулах боломжгүй.
DebraMowan 2024-06-14 109.248.13.223
Харуулах боломжгүй.
MichelleLee 2024-06-14 46.8.17.40
Харуулах боломжгүй.