Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей инфляцид идүүлж буй улс, эх орныхоо эдийн засгийг сэргээх шинэ төсөл гаргасан. Уг төсөлд захиргаа, эдийн засаг, санхүү, эрчим хүчний асуудлаар нэг жилийн хугацаатай олон нийтээр онц байдал зарлах тухай тусгасан. Тодруулбал, улсын зарим төрийн байгууллагыг хувьчлах, гадаадын хөрөнгө оруулагчдад өгөөмөр урамшуулал олгож, хууль тогтоох эрх мэдлийг Гүйцэтгэх засаглалд шилжүүлэх тухай юм.
Төлөөлөгчдийн танхим Милейгийн шинэ төслийг баталсны дараа конгресст хүргүүлжээ. Конгрессын сенат Пүрэв гаригт төслийг маргаан дагуулан баталснаар Аргентины иргэд дургүйцлээ илэрхийлээд байна.
Засгийн газрын эсрэг жагсагчид Мягмар гаригаас эхлэн Конгрессын гадаа цагдаа нартай мөргөлдөж, үймээн гаргасан. Иргэдийн дунд үүсээд буй үймээнийг дарахын тулд цагдаа нар усан буу, нулимс асгаруулагч хий ашиглаж буй. Үүний хариуд тэмцэгчид гарт таарсан зүйлээ цагдаа нар луу шидэж байна. Одоогоор гэмтэж бэртсэн хүний тоо гараагүй байгаа ч автомашин шатсан гэх дуудлага бүртгэгджээ. Янз бүрийн нийгмийн бүлгэм, холбооны жагсагчид Конгрессын гадна хоёрдох өдрөө цугларч, шинэчлэлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.
Буэнос Айрес Таймс сонинд мэдээлснээр, анх жагсагчдын олонх нь тайван жагсаал хийж байсан. Гэвч цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэж, дор хаяж 18 хүнийг баривчилснаар үймээн дэгдээсэн. Иргэдийн үзэл бодлыг Аргентины дэд ерөнхийлөгч төлөөлөн илтгэж, " Өнөөдөр улс маань хоёр хуваагдлаа. Машин шатааж, чулуу шидэж, ардчиллын тухай мэтгэлцдэг харгис Аргентин болон өөрсдийн сонголтдоо санаа зовж, золиос болохоо хүлээж буй ажилчин Аргентин" гэжээ.
Зүүний үзэлтэй улс төрийн намууд болон үйлдвэрчний эвлэлүүд Милэйгийн эдийн засгийн хөтөлбөрийг эрс эсэргүүцэж байна. Өнгөрсөн зургаан сарын дотор хоёр удаа Милей болон түүний нам ажил хаялттай тулгарсан. Сүүлд тавдугаар сарын эхэн үед иргэд ерөнхийлөгчийн бодлогыг эсэргүүцэн ажил хаясан бол одоо жагсаал өрнүүлж байна. Тэмцэгчдийн хувьд шинэ төсөл нь хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан, эдийн засгийг улам гүн ангалд унагах бодлого гэж үзэж байна.
Эх сурвалж: CNN
JessicaMorris 2024-06-14 95.182.125.98
Харуулах боломжгүй.
VanessaCarter 2024-06-14 5.183.130.225
Харуулах боломжгүй.
LisaTaylor 2024-06-14 46.8.212.91
Харуулах боломжгүй.
TaraNelson 2024-06-14 45.86.1.150
Харуулах боломжгүй.
GeraldineHuckabay 2024-06-14 188.130.137.240
Харуулах боломжгүй.
VickieSmith 2024-06-14 46.8.57.122
Харуулах боломжгүй.
JamieMaldonado 2024-06-14 185.181.246.196
Харуулах боломжгүй.
RosaVoelm 2024-06-14 46.8.22.34
Харуулах боломжгүй.
BrittanyFrank 2024-06-14 188.130.187.149
Харуулах боломжгүй.
LoriMoore 2024-06-14 109.248.204.104
Харуулах боломжгүй.
SamTrimble 2024-06-14 109.248.138.225
Харуулах боломжгүй.
DebraMowan 2024-06-14 109.248.13.223
Харуулах боломжгүй.
Миллениал 2024-06-14 66.181.165.234
попууд попроод хийчдэг юм биш.ану туслах биз
MichelleLee 2024-06-14 46.8.17.40
Харуулах боломжгүй.
LindseyMarie 2024-06-14 46.8.106.179
Харуулах боломжгүй.