Европын холбоо Унгар улсыг торгов

Европын холбоо Унгар улсыг торгов

Европын холбоо Унгар улсыг торгов

Европын холбооны орогнол олгох бодлогыг хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр холбооны дээд шүүх Унгар улсад 214 сая ам.долларын торгууль ногдуулжээ. Мөн бодлогыг хэрэгжүүлэх хүртэл үндсэн торгууль дээр нэмэгдэж, өдөрт 1 сая ам.долларын торгууль бодно. Дээд шүүхийн мэдэгдсэнээр, Унгарт орогнол хүсэгчид заавал Белград эсвэл Киев руу очих шаардлагатай байсан. Тодруулбал, Будапештын эрх баригчид орогнол хүсэгчдийн хүсэлтийг өөр орнуудад байрлах холбогдох байгууллагуудаараа авах шаардлага тавьдаг байжээ.

Европын холбооны бодлого нь орогнол олгох үйл явцыг хурдасгах зорилготой. Мөн Итали, Грек, Испани зэрэг гишүүн орнуудаас ирсэн цагаачдыг хүлээн авч, санхүүжилт олгох шаардлага тавьдаг. Эх орондоо хавчлагад өртөж, зугтсан хүн бүр олон улсын хамгаалалт хүсэх эрхтэй бөгөөд үхэл эсвэл эрүүдэн шүүх эрсдэлтэй тохиолдолд орогнол олгож буй, олгох улс хүчээр буцааж болохгүй гэж заасан байдаг.

Гэвч, Унгар санаатайгаар холбооны дүрэм журмыг зөрчиж, зайлсхийж байна гэж Европын холбооны дээд шүүх Пүрэв гаригт мэдэгдэв. Мөн цагаачдын орогнол хүсэх хүсэлтийг хууль бусаар цагдаж, олон улсын хамгаалалт олгохоос татгалзсан гэж нэмж тэмдэглэв. Европын холбооны гишүүн улсын хувьд дүрэм, журмаа зөрчиж буй үйлдэл нь бусад орнуудад муугаар нөлөөлнө гэж дээд шүүх үзсэн.  Торгууль ногдуулах болсонд Унгарын ерөнхий сайд Виктор Орбан дургүйцлээ илэрхийлсэн. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Европын хилийг сахиж, хамгаалж байсан бидэнд торгууль ногдуулсан нь хэрээс хэтэрсэн явдал юм. Брюсселийн хүнд сурталтуудын хувьд  хууль бус цагаачид Европын иргэдээс илүү чухал юм шиг санагдаж байна" гэжээ. Сири дэх дайнаас дүрвэсэн нэг сая гаруй хүн 2015 онд Унгарт ирсэн. Үүний дараа тус улсын эрх баригчид цагаачдын бодлогоо чангаруулсан бөгөөд хилийг тусгаарлах хашаа барьжээ. Ингэснээр хууль бус цагаачид Унгарт нэвтрэхгүй гэсэн бодлого баримталсан юм.

Дээд шүүхийн торгуулийн хариуд Унгар улс ямар ч гэрээ хэлэлцээрээс үл хамааран хууль бус цагаачдыг авахгүй гэдгээ амлав. Унгар улс долдугаар сарын 1-нд ЕХ-ны ээлжит дарга болох аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JessicaMorris 2024-06-14 95.182.125.98

Харуулах боломжгүй.

Avatar

VanessaCarter 2024-06-14 5.183.130.225

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTaylor 2024-06-14 46.8.212.91

Харуулах боломжгүй.

Avatar

TaraNelson 2024-06-14 45.86.1.150

Харуулах боломжгүй.

Avatar

GeraldineHuckabay 2024-06-14 188.130.137.240

Харуулах боломжгүй.

Avatar

VickieSmith 2024-06-14 46.8.57.122

Харуулах боломжгүй.

Avatar

JamieMaldonado 2024-06-14 185.181.246.196

Харуулах боломжгүй.

Avatar

RosaVoelm 2024-06-14 46.8.22.34

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyFrank 2024-06-14 188.130.187.149

Харуулах боломжгүй.

Avatar

LoriMoore 2024-06-14 109.248.204.104

Харуулах боломжгүй.

Avatar

SamTrimble 2024-06-14 109.248.138.225

Харуулах боломжгүй.

Avatar

DebraMowan 2024-06-14 109.248.13.223

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-14 103.41.93.195

Орбаны хошного загатнаад эхэлж дээ ккк

Avatar

Нэргүй 2024-06-14 45.117.35.5

Унгар Бeларус 2улс улс төрийн зөв бодлого барьж байна Польш Украйнд ДАХИН з****г нийлүүлэхгүй гэсэн бодлого баримталж эхлэв9г

Avatar

Нэргүй 2024-06-14 103.41.93.195

Беларусь ямар хамаа байна?

Avatar

Нэргүй 2024-06-14 202.55.191.130

Зөв

Avatar

MichelleLee 2024-06-14 46.8.17.40

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-14 202.55.191.130

зайлаач ээ

Avatar

LindseyMarie 2024-06-14 46.8.106.179

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-06-14 103.57.93.120

Ёвропыг бусад орны цагаач шилжин ирэгсэдийн орон болгов гэж энэ тивийн ихэнх иргэд эсэргүүцэж байна, Мөн барууны одоогийн удирдлагуудын өдөөсөн ОХУ-н эсрэг дайн ,эдийн засгийн хориг нь энэ тивийн иргэдийн амьдралд асар хүнд цохилт болж, үйлдвэрүүд нь өрсөлдөх чадвараа алдан эх орноосоо зугтацгааж байна, Иргэдийн дургуйцлын тод илрэл нь сая болсон Ёвропын холбооны сонгууль болов, Макроны нам 15 хан хувийн санал харин сөрөг нам нь 30 хувийн санал авав,Шольцийнх13 хан хувийн саналаар 3 дугаарт оров

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж