МАН асрахуйн эдийн засаг, АН атомын цахилгаан станц амлав

МАН асрахуйн эдийн засаг, АН атомын цахилгаан станц амлав

МАН асрахуйн эдийн засаг, АН атомын цахилгаан станц амлав

2024 оны УИХ-ын сонгуульд оролцох 19 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөрийг олон нийтэд ил болгосон. Нэр дэвшигчдийн сурталчилгаа ид өрнөсөн энэ үед улс төрийн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрөөс цувралаар онцлон танилцуулж байна. Энэ удаа ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажлууд хийхээр тусгасан болон дэд бүтэц, эрчим хүчний салбарт хийх ажлуудыг хүргэе.


МАН:

  • Шинээр зохистой ажлын байр, өндөр технологийн шинэ ажлын байрыг бий болгох төлөвлөгөө баталж, ажилгүйдлийн түвшнийг тууштай бууруулах бодлого баримтлана.
  • "Ур чадвартай ажилтан" санаачилгын хүрээнд ажилтныхаа мэргэжлийн ур чадварыг ахиулах урт, богино хугацааны сургалтад хамруулсан ажил олгогчдын сургалт хөгжлийн зардлыг татвараас чөлөөлөх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг шинээр бий болгох байнгын ажлын байрны тоог харгалзан санхүүжүүлдэг зохицуулалтыг бий болгоно.
  • Яамд болон аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг тайлант хугацаанд бий болгосон шинэ ажлын байрны тоо, чанараар үнэлэх зохицуулалтыг бий болгоно.
  • Зохистой ажлын байрыг бий болгох бүтээмжийн экосистемийг бий болгож, бүх түвшинд “Бүтээмжийн хувьсгал” санаачилгыг хэрэгжүүлнэ.
  • Урт хугацаанд ажил завсардсан болон эх орондоо буцаж ирсэн иргэдэд мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын зүгээс дахин ур чадвар эзэмшүүлэх, мэргэшлийн зэрэг, гэрчилгээ олгох үйл ажиллагааг дэмжинэ.
  • Асрахуйн эдийн засгийн хөгжлийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн эко системийг бүрдүүлж, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийг асрамжилж буй иргэний хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлнэ.
  • Салбар хоорондын хамтын ажиллагааг өрнүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.
  • Цагийн ажил, түр ажлын байрны зохицуулалтыг ажил олгогч, ажилтанд нийцтэй байдлаар тогтоон иргэдийн нэмэлт орлого олох боломжийг нэмэгдүүлнэ.
  • Ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд жижиг, дунд, бичил бизнесийг дэмжих урт хугацаатай, хүү багатай зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүжилтийн эх үүсвэрийг тэлэх бодлого баримталж, шударга, ил тод олгох зарчмыг баримтлан хэрэгжүүлнэ.
  • Жижиг, дунд бизнесийг дэмжих зээлийн батлан даалтын тогтолцоог сайжруулан үйл ажиллагааг нь хялбаршуулж, хүртээмжтэй, үр дүнтэй болгоно.
  • Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтыг төрийн худалдан авалтаар дэмжинэ.
  • Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төрөөс бизнес инкубацын үйлчилгээгээр бойжуулан хөгжүүлэх бодлого баримтална.
  • Ажлын байрыг шинээр бий болгосон  бүс, орон нутгийн жижиг, дунд, хувиараа хөдөлмөр эрхлэгч аж ахуйн нэгжийг төрийн бодлогоор дэмжинэ.
  • Гарааны бизнесийг дэмжих эко системийг бүрдүүлж, бизнесээ тэлэх, эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох, хөрөнгө оруулалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
  • Гарааны бизнес эрхлэгч, инновац, судалгаа хөгжүүлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй санхүүжилтийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бодлогоор дэмжинэ.

АН:

  • Ажилгүйдлийн түвшинг 5 хувиас бага түвшинд байлгах хөдөлмөр эрхлэлтийн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тогтолцоог бүрдүүлнэ.
  • Цалин хөлсийг ажлын байранд өнгөрүүлсэн хугацаагаар бус ажлын үр дүнгээр тооцдог аргачлалыг нэвтрүүлнэ.
  • Хөдөлмөрийн зах зээлийн харилцаанд оролцогч талуудын эрх ашгийн тэнцвэрийг хангах хөдөлмөр эрхлэлтийн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлнэ.
  • Хөдөлмөрийн нөөцийн үр ашигтай удирдлагыг хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Үндэсний бүтээмжийн хөтөлбөр” хэрэгжүүлнэ.
  • Мэргэшсэн ажилтны баталгаажуулалтын үндэсний тогтолцоог бий болгож, хөгжүүлнэ.
  • Цагаар ажиллах, гэрээр ажиллах, зайнаас ажиллуулах, сүлжээний маркетинг бүхий бараа, үйлчилгээний борлуулалт хийх зэрэг хөдөлмөр эрхлэлтийн олон хэлбэрийг дэмжих замаар эмэгтэйчүүд, оюутан, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.
  • Ажил олгогчдын эрэлт, хэрэгцээнд нийцсэн, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг бүрэн хангах мэргэжилтэн бэлтгэх нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлого, зохицуулалтыг харилцан уялдуулсан ослын даатгалын тогтолцоог нэвтрүүлнэ.
  • Инновацид суурилсан гарааны бизнесийг дэмжинэ. Гарааны бизнесийг дэмжих эко системийг бүрдүүлнэ.
  • Ажил хайгчдыг ажлын байранд нийцүүлэхийн тулд хиймэл оюун ухаан, дэвшилтэт техник, технологи ашиглана.
  • Хүн амын өсөлтийг дэмжих бодлогыг хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлоготой уялдуулж, ясли, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Асрахуйн эдийн засгийг бодлогын түвшинд тодорхойлсон хөдөлмөрийг үнэлэх үнэлгээний арга зүйг нэвтрүүлж, үндэсний тооцооны системд тусгана.
  • Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил, хөдөлмөрийн бүх төрлийн гэрээт ажлын хөлснөөс суутган тооцохыг зогсоож, зайнаас болон цагаар ажиллах боломжийг нэмэгдүүлнэ.

ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ:

  • Халамжийн бодлогыг цэгцлэн, зорилтот бүлгийг нарийвчлан тодорхойлоход анхаарч халамж хүртэгчээс хөдөлмөр эрхлэгч болгох бодлогыг хэрэгжүүлнэ.
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, үйл ажиллагааг орон нутаг, салбарын онцлогтой уялдуулан хэрэгжүүлж,албан бус сектороос албан секторт ажил эрхлэх сонирхлыг нэмэгдүүлнэ
  • Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шилжүүлж, банк санхүүгийн, баталгаатай системтэй уяна

ОРОН НУТАГТ АВТОМАТ ЖОЛООДЛОГОТОЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ АШИГЛАНА

МАН:

  • Хөрш орнуудтай хөндлөн, босоо чиглэлийн төмөр замын холболтуудыг нэмэгдүүлж, 3223 км төмөр замыг байгуулна.
  • Шинэ төмөр замуудыг хөрш орны төмөр замтай таван гарцаар бүрэн холбож, ачаа тээврийн урсгалыг сайжруулж, транзит тээврийн улс болох суурь нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Бүсүүдийн хөгжлийг дэмжих аймгийн төв, сумдыг холбосон “ТАВАН ТОЙРОГ” автозамын төсөл хэрэгжүүлж, олон улсын болон улсын чанартай замын сүлжээг 2462 км-ээр нэмнэ.
  • Төмөр замын тээврийн үнэ, тарифыг зах зээлийн зарчимд нийцсэн, шударга, үр ашигтай болгох бодлогыг баримталж ажиллана.
  • Эдийн засгийн хөндлөн, босоо тэнхлэгийн хилийн боомтуудын зэрэглэлийг ахиулж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
  • Идэвхтэй ажиллагаатай боомтын тоог нэмэгдүүлж, ажлын цагийг уртасган, зарим боомтын тээвэрлэлтийг 24 цагийн горимд шилжүүлнэ.
  • Боомтын шинэчлэлийг үргэлжлүүлж, ачаа тээврийн бүртгэл, гаалийн хяналт шалгалтыг автоматжуулж, рентген, камер, автомат хаалга, автомат жин, шинжилгээний төхөөрөмжийг суурилуулан боомтын “Ухаалаг гарц”-ыг бүрэн ашиглалтад оруулна.
  • Аймаг, сумын төвүүдэд хуурай боомт байгуулж, орон нутагт гаалийн бүрдүүлэлт хийдэг болно.
  • Улаанбаатар, Замын-Үүд, Алтанбулагт ачаа тээврийн нэгдсэн логистикийн төвийг байгуулна.
  • Авто замын эвдрэлд үнэлгээ тогтмол хийж, урьдчилсан засвар, арчилгаатай авто замын сүлжээ бүхий улс болно.
  • Шуудан хүргэлтийн тогтолцоог олон улсын түвшинд хүргэж, хүргэлтийн үйлчилгээнд ухаалаг технологи нэвтрүүлнэ.
  • Улс хоорондын ачаа, автотээврийн мэдээллийн нэгдсэн цахим санг олон улсын жишигт хүргэн хөгжүүлнэ.
  • Эрчим хүчний салбарт бодлогын суурь шинэчлэл хийж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах чадвартай салбар болгон хөгжүүлнэ.
  • Эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахад тархмал эх үүсвэрийг ашиглана.
  • Цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэх доорх цахилгаан станцыг барьж байгуулна. Үүнд,
1. 90 МВт-ын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц;
2. 300 МВт-ын Бөөрөлжүүтийн цахилгаан станц;
3. “Дулааны цахилгаан станц 4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 70 МВт-аар өргөтгөнө;
4. 400 МВт-ын Багануурын цахилгаан станц;
5. 450 МВт-ын Тавантолгойн цахилгаан станц;
6. 200 МВт-ын Шивээ Овоогийн цахилгаан станцыг тус тус ашиглалтад оруулна.
  • Монгол Улсын цахилгаан дамжуулах агаарын шугамыг ялгаатай эх үүсвэрүүдэд холбож, цахилгаан тасалдах эрсдэлийг эрс бууруулна.
  • Ердийн ачааллын үеийн цахилгааныг хуримтлуулж, оргил ачааллын үед төвийн системд нийлүүлэх төслүүдийг дэмжинэ.
  • Байгалийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашигласан цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлж, цаашид экспортлох боломжийг бүрдүүлнэ.
  • Иргэн, аж ахуйн нэгж сэргээгдэх эрчим хүчийг жижиг, дунд төхөөрөмжөөр үйлдвэрлэж хэрэглэх, хэрэгцээнээс давсан хэсгийг нэгдсэн сүлжээнд нийлүүлэх, худалдах боломжоор хангана.
  • Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болох зорилгоор сэргээгдэх эрчим хүчний мега төслийг эхлүүлнэ.

АН:

  • Уул уурхай, ашигт малтмалын ордын бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын болон аялал жуулчлалын бүс нутгийг холбосон замыг барьж, ашиглалтад оруулахад хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
  • Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүдийг холбосон 990 км хурдны авто замыг ашиглалтад оруулна.
  • Олон улсын болон улсын чанартай авто замын дагуу 150-200 км тутамд жолооч, зорчигчдын амрах болон техникийн үйлчилгээний төвүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна.
  • Авто замын засвар, арчлалтын байгууллагын бүтцийг оновчтой болгож, улс, орон нутгийн чанартай авто замын шинэчлэл, засвар, үйлчилгээ хийх хөтөлбөр боловсруулан хэрэгжилтийг хангуулна.
  • Авто замын стандартыг шинэчилж, шинээр баригдах авто замын чанарын хяналтыг сайжруулна.
  • Авто зам ашигласны төлбөр хураах тогтолцоог цогцоор нь судалж, цахимжуулна.
  • Агаарын тээврийг либералчлах бодлого баримтална.
  • Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу шинээр тогтмол нислэг үйлдэх улсын тоог нэмэгдүүлнэ.
  • Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээний менежментийг сайжруулж, үйлчилгээний орлогыг нэмэгдүүлнэ.
  • Хил орчмын болон бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлалыг дэмжсэн нислэгтэй болно. Хил орчмын 6 нисэх буудлыг 4С ангиллын олон улсын нисэх буудал болгон өргөтгөж, шинэчилнэ.
  • Үндэсний агаарын тээвэрлэгчийн орон нутгийн болон олон улсын нислэгийн сүлжээг өргөжүүлнэ.
  • Аймгийн төвөөс алслагдсан сумдад бага оврын онгоцоор хямд өртөгтэй тогтмол нислэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлж, ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлнэ.
  • Иргэний нисэхийн үйлчилгээнд олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, аюулгүй байдлыг бүрэн хангасан, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлнэ.
  • Иргэний нисэхийн аж ахуйн нэгж, байгууллагуудад хувийн хэвшлийн болон гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ.
  • Агаарын тээврийн салбарт дижитал шилжилтийг эрчимжүүлж, кибер аюулгүй байдлыг хангана.
  • Иргэний нисэхийн мэргэжлийн холбоодтой хамтран түншлэлийг бэхжүүлж, зарим төрлийн үйл ажиллагааг мэргэжлийн холбоодод шилжүүлэн бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулах зохицуулалт хийнэ.
  • Эрчим хүчний хэрэглээг дотоодоос 100 хувь хангаж, эрчим хүч экспортлогч улс болно.
  • Эрчим хүчний салбарыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, эрчим хүч экспортлох хэлэлцээр байгуулна.
  • Эрчим хүчний салбарт ухаалаг үнийн систем нэвтрүүлнэ.
  • Эрчим хүчний экспортын 5 ГВт хүчин чадлыг бий болгоно. Нарны эрчим хүчний 2 ГВт, салхины эрчим хүчний 2 ГВт, нүүрсний 500 МВт, цэнэг хураагуурын 500 МВт хүчин чадлыг бий болгоно.
  • Нарны эрчим хүч, цэнэг хураагуур хосолсон станц байгуулна. 
  • Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг түшиглэн устөрөгчийн үйлдвэрлэл хөгжих нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Нүүрсний давхаргын хийн хайгуулыг идэвхжүүлж, бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлохыг дэмжинэ.
  • Хийн нөөцийг түшиглэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бага оврын цахилгаан станцууд байгуулна.
  • Тавантолгойн ордыг түшиглэсэн цахилгаан станц барьж, ашиглалтад оруулна.
  • Хэрэглэгчийн бага оврын эх үүсвэрээс түгээх сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг худалдан авна.
  • Сэргээгдэх эрчим хүчний цогцолборыг хөрш орнуудтай холбосон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж байгуулна.
  • “Нарны дээвэр” төслийг олон улсын байгууллагууд болон банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.
  • Айл өрхийг хосолмол эх үүсвэртэй болгож, илүү үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг сүлжээнд нийлүүлдэг “өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч” болох боломжийг бүрдүүлнэ.
  • Улаанбаатар хотод хог хаягдлыг дахин боловсруулж, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станц байгуулна.
  • Цахилгаан эрчим хүчний тархмал эх үүсвэрийг бий болгох ажлыг дэмжинэ.
  • Эрчим хүчний инженер, техникийн ажилтныг салбартаа хүрэлцэхүйц тоонд бэлтгэн, сургалтын байгууллагын чанарыг сайжруулна.
  • Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын бүрэлдэхүүн хэсэгт “эрчим хүчний аюулгүй байдал” гэсэн шинэ хэсэг нэмж оруулна.
  • Эрчим хүчний салбарын хууль, эрх зүйн орчинд шинэтгэл хийнэ.
  • Улс орны тогтвортой хөгжлийг хангах зорилгоор эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
  • Ногоон эдийн засгийг дэмжсэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн бүтцийг оновчилно.
  • Аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны эрчим хүчний үнийг бодитой тогтоож, тогтвортой байлгана.
  • Эрчим хүчний системийг дахин загварчилж, шинэлэг, оновчтой бүтэцтэй болгоно.
  • Усан цахилгаан станц, атомын цахилгаан станц
  • Эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хараат байдлаас гарах, тохируулгын эх үүсвэрийн чадлын нөөцийг бий болгох хүрээнд усан цахилгаан станц болон цахилгаан хуримтлуурыг барьж байгуулна.
  • Улсын хэмжээнд байнгын сэлгэлттэй томоохон усан сан (усан цахилгаан станц), цогцолбор, хиймэл нуур, хөв цөөрөм байгуулж, усны нөөцийг хуримтлуулах замаар говь, тал, хээрийн нутгийг усаар хангах чиглэл баримтална.
  • Ураны нөөцийг түшиглэн атомын цахилгаан станц барих бодлого хэрэгжүүлнэ.
  • Тохируулгын эх үүсвэрүүдийг шинээр ашиглалтад оруулна.
  • Усан цахилгаан станц болон усан цэнэгт цахилгаан станцын судалгааг эрчимжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шинээр ашиглалтад оруулна.

ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ:

  • Дэвшилтэт ложистикийн систем, ухаалаг технологи нэвтрүүлэх замаар хил дамнасан худалдааг оновчтой болгохын тулд боомтыг шинэчлэл үргэлжлүүлж, олон улсын чанартай авто зам, төмөр замын дэд бүтэц байгуулах ажлыг чөлөөт бүчүүдэд цогц байдлаар хөгжүүлж, далайд гарах гарцуудыг нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлнэ.
  • Алтанбулаг чөлөөт бүсийг Цахилгаан техник, түүний сэлбэг, засвар үйлчилгээний, мөн Замын-Үүд чөлөөт бүсийг уул уурхайн бус түүхий эд, материалы худалдааны чиглэлээр тус, тус төрөлжүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж, боомт орчмын хөгжлийг дэмжинэ.
  • Эрчим хүч, дулааны хангамж, нийлүүлэлтийн найдвартай, тогтвортой байдлыг хангах зорилгоор одоо ажиллаж байгаа цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугамыг шинэчлэх, ухаалаг сүлжээний технологид төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөрөнгө оруулна. Салхи, нар, био эрчим хүч, усан цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн газар олголтод уян хатан байх нөхцөлийг бий болгож, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, цаашид хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, олон улсын түншлэл, хөшүүргээр дэмжиж, сэргээгдэх эрчим хүчийг төв шугамд нийлүүлдэг механизмыг боловсронгуй болгоно.
  • Суурин болон хөдөө орон нутагт автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл, техник болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ, 5G болон дараагийн үеийн харилцаа холбооны дэвшилтэт технологийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөгжүүлнэ.
  • Үндэсний агаарын орон зайд нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн нислэгийг аюулгүй үйлдэх боломжийг хангахын тулд агаарын хөдөлгөөний удирдлагын дэвшилтэт системийг агаарын орон зайн дэд бүтцийг шинэчилж, тусгайлсан агаарын орон зайн коридор, буух/хөөрөх бүсүүдийг өргөжүүлнэ. Автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэлд зориулсан замын тусгай эгнээ, зохицуулалт хийнэ. Түүнтэй холбоотой аюулгүй байдал, нууцлал, тодорхой зохицуулалт, бодлогын тогтолцоог төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, олон нийтийн аюулгүй байдал, итгэлцлийн хүрээнд боловсруулна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

RosaVoelm 2024-06-14 46.8.22.34

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyFrank 2024-06-14 188.130.187.149

Харуулах боломжгүй.

Avatar

LoriMoore 2024-06-14 109.248.204.104

Харуулах боломжгүй.

Avatar

SamTrimble 2024-06-14 109.248.138.225

Харуулах боломжгүй.

Avatar

DebraMowan 2024-06-14 109.248.13.223

Харуулах боломжгүй.

Avatar

DR. ADITYA 2024-06-14 102.89.45.200

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleLee 2024-06-14 46.8.17.40

Харуулах боломжгүй.

Avatar

Батлан хамгаалах яам. 2024-06-14 59.153.113.196

Украйн шиг шар цэнхэр өнгө туг далбайнд байгааг өөрчлөх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-06-14 202.9.41.2

АН улс орныг хэзээ ч сайн сайхан авч яваагүй. Иргэд энэ намд 2 удаа итгэл үзүүлсэн боловч улс орны эдийн засгийг сүйрүүлсэн. Одоо тэд дахин төрийн эрхийг авах юм бол өлсөж цангасан тэд байгаа бүхнийг хувааж идээд зогсохгүй баахан гадаад бондын зээл авч улс орныг өрөнд баригдуулна. МАН төрийн эрхийг авсан сүүлийн 8 жил хүнд нөхцөлтэй байсан хэдий ч эдийн засгийг сайжруулж цалин, тэтгэвэр нэмэгдэж гадаад өрнөөсөө салсан. энэ эрчээ алдахгүй цаашаагаа явж. Монголчууд гарам дээр морио сольдоггүй б

Avatar

LindseyMarie 2024-06-14 46.8.106.179

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-14 59.153.112.82

УРАНААР ОРОЛДОЖ БОЛОХГҮЙГ ӨВГӨД ДЭЭДСҮҮД МААНЬ ҮЕИЙН ҮЕД САНУУЛСАН БАЙДАГ ЮМ БИЛЭЭ
ЭНЭ АН БАРУУНЫ ЧӨТГӨРҮҮДТЭЙ НИЙЛЖ СҮЙД ХИЙХНЭЭ ХЭДЭН ЗАВААН ЮМНУУД Л БАЙДГИЙН БНАЛЭЭ ШД АН ГЭЖ

Avatar

Нэргүй 2024-06-14 103.168.34.164

АН ынхан яах нь вэ. Уранаар Монголыг минь газартай хүнтэй нь устгах нь уу. Ураны хаярдоыг монголд булшлах том халхавч гэж олон жил бичээд байсан .гаүар шорооноос ухахгүй үлдсэн уранаар оролдох хэрэггүй. Газар ухахаа больцроо. Газар хөдлөлтийн мэдээ өдөр өнжөөд л гараад байхад. АХ д санал өгч ядарсан ганц нэг суудал авахад нь туслая гэж бодож байсан. Өөрсдөө ингээд …

Avatar

Нэргүй 2024-06-14 103.168.34.164

АН д

Avatar

Зочин 2024-06-14 66.181.160.62

харин ч нэг дор дороо шааж байх шив дээ 30 жилийн хугацаанд хийчэхгүй яасийн

Avatar

сонгогч 2024-06-14 202.9.46.23

АН- хан Элбэгдорж, Цагаан, Эрдэнэбилэг нар шиг хулгай, дээрэм, залилан л хийж чадна. Юун атмын цахилгаан станц….хошгоров доо сонгогчид минь….

Avatar

LisaSmith 2024-06-14 46.8.23.124

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-14 139.5.219.170

34 жил МАН, МАХН энэ улс орноор тоглож дууслаа. Одоо эднийг зайлуулах цаг нь болсон. АН-ыг багаар нь дэмжиж ажиллуулаад үзэх хэрэгтэй. Тэд л юм хийвэл хийнэ. Бусад нь бүгд худлаа шүү.

Avatar

Отгонцэцэг 2024-06-14 66.181.182.201

Золбин Данх МАН-ын хулгайч нар энэ 8 жилд юу ч хийсэнгүй. УБ энэ өвөл угаасаа хөлдөнө. Данх хулгайч ажил хийдэггүй шалтгаан нь Эрчим хүчний том төслүүдийг Жонхуу хулгайчдаа өгөхөөр тохиролцсонд л байгаа. Ажил хийе,хөрөнгө оруулалт хийе гээд гадны компаниуд ирэхээр Золбин Данх, Хүрэлбаатар гэсэн 2 хулгайч хөдөлдөггүй, шийдвэр гаргадаггүйг биеэр туулсан учир үнэнийг батлана

Avatar

Нэргүй 2024-06-14 66.181.160.2

Монголчууд минь! Бид сүүлийн 8 жил МАН-д амь амьдралаа даатгаад юунд хүрэв? Танай гэр бүлийн амьдрал өөдөлсөн үү? Мах, гурилын үнэ буурсан уу? Таны худалдан авах чадвар нэмэгдсэн үү? Эсвэл дахин 4 жил ийм байдлаар цаг нөхцөөмөөр байна уу?? Хэрэв үгүй бол одоо төр засагт байгаа хүмүүсийг л бүү сонгоорой!! Шинэ намын хүмүүсийг бид танихгүй ч гэсэн тэднийг сонгоод үзэхээс өөр арга алга?!! Тэдэн дотор үл бүтэх юмнууд харагдаж л байна лээ. Гэвч олонх нь эрх биш гайгүй байлгүй дээ л гэж найдахаас??

Avatar

AndreaRinehart 2024-06-14 109.248.128.70

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж