"ТҮК-ийнхан цэцэрлэг, сургуульд хичээл заана"

Хуучирсан мэдээ: 2024.06.14-нд нийтлэгдсэн

"ТҮК-ийнхан цэцэрлэг, сургуульд хичээл заана"

"ТҮК-ийнхан цэцэрлэг, сургуульд хичээл заана"

Хотын дарга Х.Нямбаатар хог хаясан иргэнд шаардлага тавьж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэрбээр энэ тухайгаа НИТХ-ын үеэр тайлбарлахдаа "Нийслэлийн Хот, нийтийн аж ахуйд ажиллагсадыг үе шаттай сургалтад хамруулах чиглэлээр захирамж гаргасан. Мөн дээр нь хогийг ил гаргаж тавьдаг цагийг хог ачдаг цагтай тохируулах захирамж гаргасан. Өнөөдөр энэ захирамжийн хэрэгжилт хангалтгүй байна.

Хот, нийтийн аж ахуйн салбарын менежментийг өөрчлөхийн тулд эхний ээлжид цалин, зардал, давтамжийг  нь нэмэгдүүлэх чиглэлээр өөрчлөлтийг оруулж байгаа. Ер нь цаашид ТҮК-ийнханд тусгайлан зориулсан хөтөлбөр боловсруулж, НИТХ-д танилцуулна. Тодруулбал, сургалтад хамруулж, техникжүүлэх, хөнгөлөлттэй зээл гаргах зорилготой. Хүний гараар зайлшгүй хийж, үйлчилгээ үзүүлж байгаа ажилчдын хүүхдийг гадаадад сургах, дотоодын их дээд сургуулийн сургалтын төлбөрийг нь даана.

Мөн хотын иргэдийг соёлжуулах хэрэгтэй байна. Би өчигдөр зуслангийн зам дээр улаан цагаан хог хаяж байгаа хүний бичлэгийг хийлээ.

Тэр хүнд шаардлага тавихад хогоо аваад 200 метрийн цаана хаяж, над руу хуруу гараа гозолзуулсан. Бид мянга сайжруулах ажлыг хийгээд олон нийтийн ухамсрыг дээшлүүлж, өөрчлөлт гарахгүй. Тийм учраас энэ ажлын хүрээнд цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд ТҮК-иуд өөрсдөө очиж хичээл заадаг болъё. Би Хууль зүй, дотоод хэргийн сайдад бичиг хүргүүлж, 10 мянган төгрөгийн шийтгэлийг нэмэгдүүлнэ" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж