Хурим найрын сар хаяанд иржээ. Хүний амьдралд тохиох чухал, дурсамжит олон үйл явдлын нэг нь хурим байдаг. Хүн болгон ижий аав,төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олноо тойруулан хуримаа хийж амьдралын чухал мөчөө мөнхлөн үлдээхийг хүсдэг. Үүнд багагүй хөрөнгө мөнгө шаардагдах нь ойлгомжтой. Сүйт бүсгүйн даашинз, хуримлагч хосуудын дээл, машины чимэглэл, гэрчүүдийн даашинзнаас авхуулаад зочдоо хүлээн авах ресторан, хамтлаг дуучид, гэрэл зураг гээд дурдаад байвал урт жагсаалт гарна.
Хуримын ёслолын үйлчилгээний төлбөр нь ажлын болон ажлын бус цагаас шалтгаалан 759000-869000 төгрөг байна. Балжинням, Дашням давхацсан өдөр буюу Намрын дунд сарын шинийн 17, Намрын адаг сарын 3-ны бэлэгт сайн өдрийн төлбөр 1276000 төгрөг байдаг аж.
Сүйт бүсгүйн нүүр будалт, үс засалт нийлээд 150.000- 300.000 төгрөг Хуримын даашинз загвар, брэндээсээ шалтгаалаад 200.000-2.5 сая орчим төгрөг. Түрээсийн үнэ 100.000-300.000 төгрөг байдаг байна. Сүйт залуугийн хослол 450.000-750.000 төгрөг Хос дээл мөн л өнгө загвар брэндээсээ хамаараад 900.000-3.5 сая төгрөг. Гэрчийн даашинз нэг тус бүрийн түрээс нь 30.000-60.000 төгрөг байна. Хамгийн чухал зүйл нь зочдоо хүлээж авах газар байдаг. Тэгвэл хамгийн үнэтэй нь нэг хүний 250 мянган төгрөгийг багцтай меню сонгож 350 хүн ирлээ гэж бодоход 87 сая төгрөг болох юм. Дундаж рестораны үнэ нэг хүний 165 мянган төгрөгийн багцтай 250 хүнээр бодоход 41 сая төгрөг болохоор байгаа юм. Энд дурдсан ханш бол дундаж үнэ. Үүнээс дээш үнэ ханштай нь ч бий. Үүнд дээр идээ шүүс, уран бүтээлчдийн хөлс нэмэгдэнэ. Ингээд харахаар хурим хийхэд дунджаар 50-100 сая төгрөг болохоор байна.
BrittanyFrank 2024-06-14 188.130.187.149
Харуулах боломжгүй.
LoriMoore 2024-06-14 109.248.204.104
Харуулах боломжгүй.
SamTrimble 2024-06-14 109.248.138.225
Харуулах боломжгүй.
DebraMowan 2024-06-14 109.248.13.223
Харуулах боломжгүй.
MichelleLee 2024-06-14 46.8.17.40
Харуулах боломжгүй.
S 2024-06-14 139.5.217.209
ANUSDI80955877
LindseyMarie 2024-06-14 46.8.106.179
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-06-14 46.8.23.124
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-14 192.82.93.14
МАНгар хужаагууд энэ бтугай хийдэг бхаа
Нэргүй 2024-06-14 59.153.113.73
ТЭНЭГЛЭЛ. Монгол маягаараа хуримлавал болоо бишүү??? Гэрчүүдийн даашинз ч гэх шиг. Галууг дуурайж хэрээ хөлдөөдгийн үлгэр байна
Иргэн 2024-06-14 59.153.113.73
Хурим болгон заавал ийм байх ёстой гэж тэнэгтэхээ л больчих. Гэрчүүдийн даашинз ч гэх шиг. Юугаа элийрээд байгаа юм бэ??? Өөрсдийнийн хүч хөдөлмөрөөр мөнгө олоогүй луйварчид л ингэж баярхдаг байх. Наана чинь бичсэн хуримын үйл ажиллагаанаас чинь Монгол донж төрх ОГТ ҮНЭРТЭХГҮЙ байна.
AndreaRinehart 2024-06-14 109.248.128.70
Харуулах боломжгүй.