“ISIS”-ын дайчдын хүүхдүүд шоронд насанд хүрч байна

“ISIS”-ын дайчдын хүүхдүүд шоронд насанд хүрч байна

“ISIS”-ын дайчдын хүүхдүүд шоронд насанд хүрч байна

19 настай Стефан Утерлоо таван жилийг Сирийн зүүн хойд хэсэгт байрлах Панорама хэмээх чанга дэглэмтэй шоронд өнгөрөөж байна. Түүнийг нүдийг нь боож, хүйтэн өрөөнд оруулж ирснээс хойш нэг л удаа эргэлт авчээ.

Панорама шорон нь “ISIS”-ын эсрэг АНУ тэргүүтэй эвслийн санхүүжилтээр баригдсан бөгөөд 2019 онд тус бүлэглэл унасны дараа олзлогдсон ISIS-ын хамгийн аюултай гишүүдийг хорьдог.

Нийт 4000 орчим эрэгтэй хоригдол байгаагийн 600 орчим нь хөвгүүд, залуу эрчүүд гэдгийг Эмнести Интернэшнл байгууллага мэдэгдлээ. Тэд юунд буруутайгаа ч мэдэхгүйгээр эцэг эхээ даган энд ирсэн бөгөөд цаашид хэрхэхээ ч мэдэхгүй байна. Хүүхдүүд шоронд насанд хүрч байна.

“Хүүхдүүдийн талаарх үнэнийг мэдэхийг хүсч байна уу. Бид яагаад үргэлж шийтгүүлдэгээ мэдэхгүй. Энэ шоронд таван жил болж байна. Бид юу хийснээ ч мэдэхгүй. Бид эцэг эхээсээ болж шоронд орсон” гэж Стефан Утерлоо ярьжээ.

НҮБ болон бусад хүний эрхийн байгууллага Сирийн зүүн хойд хэсэг дэх хуаран, хорих газруудад олон жилийн турш хоригдож буй “ISIS”-ын дайчдын хүүхдүүдэд тулгарч буй хүмүүнлэгийн болон хууль эрх зүйн асуудлыг хөндсөөр ирсэн. Өнөөдрийн байдлаар Сирийн зүүн хойд хэсэгт орших 27 цагдан хорих газар, Аль-Хол, Аль-Рож гэсэн хоёр хорих лагерьт нийт 30 мянга орчим хүүхэд хоригдож байна. Дэлхийн өөр аль ч хэсэгт ийм олноороо эрх чөлөөгөө хасуулсан хүүхэд байхгүй.

“CNN” агентлагт “ISIS”-ын дайчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг хорьж, саатуулж буй Панорама болон бусад хуаран, байгууламжид нэвтрэх ховор эрхийг олгожээ. 2021 оноос хойш анх удаа сэтгүүлчид Панорамад нэвтэрсэн нь энэ юм.

Хоригдлуудыг хүнлэг бус нөхцөлд баривчлан саатуулж байна гэж Эмнести Интернэшнл байгууллага ердөө сарын өмнө тайлагнасан байжээ. Хоол хүнс муутай, эмнэлгийн тусламж авах боломжгүй хоригдлууд шоронд сүрьеэгийн дэгдэлтэд өртөж байна. Хоригдлууд өдөрт 23 хүртэлх цагийг өрөөндөө өнгөрөөдөг. Мөн тодорхойгүй хугацаагаар ямар ч ял шийтгэл эдлүүлэлгүйгээр саатуулагддаг. Нөхцөл байдал нь АНУ-ын Гуантанамо дахь шоронгоос ч дор байгаа учир “хууль ёсны хар нүх” гэж өмгөөллийн бүлгүүд үзэж байна.

“ISIS”-ЫН ШИНЭ ҮЕИЙН ӨСЧ ӨНДИЙЖ БУЙ ГАЗАР

Аль-Хол дахь лагерийг гаднаас нь харвал нурах дөхсөн майхан, зэвэрсэн өргөстэй утас харагдана. Шороо шуурсан энэ газарт 40 мянга гаруй хүн байгаагаас талаас илүү хувь нь хүүхдүүд, дийлэнх нь 12 хүртэлх насныхан байна. Тэдний дунд “ISIS”-тай холбоотой хүмүүсээс гадна дүрвэгсэд амьдардаг. Тэр бүү хэл дүрвэгсдийн зарим нь өөрсдөө “ISIS”-ын хохирогч байдаг аж. Өндөр хамгаалалттай тус газарт 60 гаруй орны “ISIS”-ын дайчидтай холбоотой 6700 орчим хүүхэд, эмэгтэйчүүд байна.

Тэнд байгаа “ISIS”-тай холбоотой хүмүүсийг тодорхойгүй хугацаагаар саатуулж байгаагаас гадна аюулгүй байдлын тодорхой эрсдлүүд бий. АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлалын дарга, генерал Эрик Курилла 2022 онд Аль-Холд хийсэн айлчлалынхаа дараа хийсэн мэдэгдэлдээ, хуаранг цагтай бөмбөгтэй зүйрлэжээ. “Энэ газар бол ‘ISIS’-ын дараагийн үеийнхний өсч өндийж буй газар. Амьралын чанар маш муу учир энд байгаа залуус радикал үзэлд өртөмтгий байдаг. ‘ISIS’ тэнд байгаа бүх хүнийг үнэнч, бэлтгэлтэй байлгахыг хүсч байна” гэж тэр хэлжээ.

Албаныхны мэдээлснээр сар бүр 10-15 насны хэдэн 10 хөвгүүдийг Аль-Хол хотоос “ISIS”-ын лагерьт хууль бусаар авчирдаг байна. Цаашилбал, Аль-Холд сар бүр 60 орчим төрөлт бүртгэгддэг. Тэгэхээр залуу хөвгүүдийг гэрлүүлдэг гэдэг нь тодорхой байна.

Энэ нь олон улсын хуулийг туйлын зөрчсөн үйлдэл гэдгийг НҮБ-ын терроризмын эсрэг болон хүний ​​эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч асан Фионнуала Ни Аолаин хэлжээ. “Энэ нь биднийг дайны гэмт хэргийн талбарт хүргэж байна. Үүнийг зөвтгөх ямар ч хууль эрх зүйн процесс байхгүй. Та шүүхэд хандах ёстой. Энэ бол эцсийн арга зам биш, хууль эрх зүйн процесс ч биш, харгис хэрцгий, дур зоргоороо үйл явц. Аль-Хол дахь нөхцөл байдал хүүхдэд тохиромжгүй, аюултай, хүүхдүүд хүчирхийлэлд өртдөг гэдэгтэй хэн ч маргахгүй” гэж тэр хэлжээ.

Ээж ааваас нь хүчээр салгасан хөвгүүдийн амьдрал энд ирээд эрс өөрчлөгдсөн. Хөвгүүд тэнд өдрийн гурав хооллож, долоо хоногийн таван өдөр нь сэтгэл зүйн дэмжлэг эмчилгээнд хамрагддаг аж.

АМЕРИКИЙН ШОРОН ИЛҮҮ ДЭЭР

Аль-Рож лагерь нь Аль-Холыг бодвол хамаагүй жижиг. Олон улсын хоригдлуудыг эх оронд нь буцаахаас өмнө энэ хорих лагериар дамжуулдаг. Аль-Рожийг орхин АНУ-д буцаж ирсэн хүмүүсийн нэг бол 50 настай Брэнди Салман. Тэрбээр 7-26 насны есөн хүүхэд, Миннесотагийн нэгэн залуугийн хоёр хүүгийн хамт тавдугаар сарын эхээр нутаг буцжээ. Тэд яваад Аль-Рожид 10 орчим америк хүн үлджээ.

Америк гаралтай эмэгтэй Хода Мутана долоон настай хүүтэйгээ таван жил гаруй хугацаанд Аль-Рож лагерьт байна. Тэрбээр энд хэлэх үгээ хамаагүй хэлдэгээрээ алдаршчээ. Тэр нүүрээ нуудаггүй. Мөн майхныхаа гадна талд “F-ISIS” гэж бичжээ. Хүү  нь өсч томрохын хэрээр албадан салгах бодлого санаанд нь орж, байнга айдастай амьдардаг. Трампийн засаг захиргаа 2019 онд техникийн шалтгаанаар Мутанагийн паспортыг хүчингүй болгож, иргэн биш гэж мэдэгджээ. Өдгөө Америкийн өмгөөлөгчид түүнийг болон хүүг нь эх оронд нь буцаахыг шаардаж байна.

“Хэрвээ надад Америкийн шорон, энэ лагерь хоёрын нэгийг сонгох боломж байсан бол би хэзээд Америкийн шоронг сонгоно” гэж Мутана ярьжээ.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

BrittanyFrank 2024-06-14 188.130.187.149

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2730668

Avatar

LoriMoore 2024-06-14 109.248.204.104

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2730668

Avatar

SamTrimble 2024-06-14 109.248.138.225

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2730668

Avatar

DebraMowan 2024-06-14 109.248.13.223

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2730668

Avatar

Нэргүй 2024-06-14 202.55.191.130

аймар ах нарын

Avatar

Нэргүй 2024-06-14 202.55.191.130

аймар бүлэглэл задран унасан хэрэг үү?

Avatar

MichelleLee 2024-06-14 46.8.17.40

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2730668

Avatar

LindseyMarie 2024-06-14 46.8.106.179

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2730668

Avatar

м 2024-06-14 202.21.117.34

АНУ барууныхан л эн алан хядагчдыг бэлтгэж санхүүжүүлдэг шүү дээ. ИГЛ-ийг Оросууд Сиритэй хамтарч нам дарсан байх шүү.

Avatar

LisaSmith 2024-06-14 46.8.23.124

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2730668

Avatar

Нэргүй 2024-06-14 202.131.245.243

AHУc ах өөрийн aлaн хядaгчдaa бэлдэж байгаа юм байна.

Avatar

AndreaRinehart 2024-06-14 109.248.128.70

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2730668

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж