Ирэх Еврог хэн, хэн өнжих вэ?

ЕВРО-2024

Ирэх Еврог хэн, хэн өнжих вэ?

Ирэх Еврог хэн, хэн өнжих вэ?

Европын аварга маргааш/2024.06.14/ эхэлнэ. Бүтэн сарын хугацаанд буурал тивийн шилдэг хөлбөмбөгчид Германд цуглаж, аваргаа тодруулна гэхээр урт зун та биднийг хүлээж байна. Хэдийгээр дэлхийн оддыг нэг дор харах сайхан ч зарим нь торгон жолоогоо өргөж чадахгүй нь харамсалтай. Энэ удаад бид та бүхэндээ ирэх Еврог өнжихөөр болсон оддыг танилцуулахаар шийдлээ.


Франческо Ачерби /Итали/

Өдгөө 36 настай Ачерби Италийн шигшээн хамгаалалтын шугамд үгүйлэгдэнэ. Алессандро Бастони болон Ачерби нар шигшээ багтаа ч, клубдээ ч гар нийлж, хамгаалалтын шугамыг нь хариуцаж байв. Харамсалтай нь цавиндаа бэртэл авч, хагалгаа хийлгэхээс өөр аргагүйд хүрчээ.

Давид Алаба /Австри/

Австрийн шигшээ багийн гол од Алабагийн ACL шөрмөс урагдаж, хэсэгтээ талбайд гарахааргүй болжээ. Аль өнгөрсөн оны арванхоёрдугаар сард авсан бэртэл нь Евро дуустал бүрэн эдгэхгүй гэнэ. Угтаа Алаба Австрийн шигшээн хамгаалалт, довтолгооны гол хүн билээ.

Доменико Берарди /Итали/

Италийн шигшээг 2021 онд Еврод түрүүлэхэд Берарди багагүй үүрэг гүйцэтгэсэн. Харамсалтай нь, өнгөрсөн гуравдугаар сард Веронагийн эсрэг тоглолтын үеэр ахиллесын шөрмөсөө тасалж, улирлаа өндөрлүүлжээ. Тэрбээр ирэх жил хүртэл талбайд гарахгүй аж.

Свен Ботман /Нидерланд/

Нидерландын төвийн хамгаалалтын шугам сонголт арвин ч Ботман үгүйлэгдэх нь гарцаагүй. Өнгөрсөн улирлын эхэнд ч Ботманы форм, бэлтгэлжилт тун сайн байсан. Харамсалтай нь, өнгөрсөн гуравдугаар сард Манчестер Ситигийн эсрэг ACL гэмтэл авч, дахин талбайд гараагүй. Хэрэв Ботман байсан бол Нидерландын гарааны тоглогч байх байсан биз.

Тибо Куртуа /Бельги/

Хүндхэн ACL бэртлээсээ эргэн ирж, УЕФА Аваргуудын лигийн финалд тоглосон Тибо Куртуа дасгалжуулагчтайгаа таарамжгүй харилцаатай байгаа учир Германыг зорьсонгүй. Өнгөрсөн зунаас эхлэн дасгалжуулагч Тедеско, Куртуа хоёрын харилцаа муудсан аж. Учир нь Эстонийн эсрэг хийсэн нөхөрсөг тоглолтод Тибо Куртуад ахлагчийн тууз өгөөгүйд гомдсон гэнэ.

Тедеско "Би түүнийг Европын аваргад авч явахын төлөө бүхнийг хийсэн. Гэхдээ миний сонссон сүүлийн зүйл бол тэр явахад бэлэн биш байна гэсэн. Түүний талаас бүх зүйл ойлгомжтой" гэжээ.

Куртуа ч хариуг нь тэр дор нь барьж, цахим хуудаснаа Пинокиогийн эможи оруулжээ.

Мартен де Рүүн /Нидерланд/

Мартен де Рүүн өнгөрсөн улирал тун гайхалтай байж, Аталанта ч Европа лигт түрүүлсэн. Харамсалтай нь Европа лигийн финалын үеэр авсан гэмтэл нь түүнийг Еврогоос холдуулжээ. Тэрбээр цахим хуудаснаа "Замналынхаа эсвэл амьдралынхаа хамгийн чухал долоо хоногийг өнгөрүүллээ. Олон уналт, босолт байлаа. Коппа Италийн финалд хожигдож, талбайд гарч чадаагүй Европа лигт түрүүллээ. Сүүлийн бүлэгт нь эмч нартай багагүй хугацааг өнгөрүүлсэн ч Еврод тоглож чадахааргүй боллоо. Гэхдээ үүнийг даваад гарна. Багаа, найзуудаа фэний хувиар үзэх болно. Үнэндээ надад хүнд байна" гэжээ.

Фрэнки де Йонг /Нидерланд/

Фрэнки де Йонг бэртлийн улмаас Еврод тоглох эсэх нь эргэлзээтэй байсан ч дасгалжуулагч Роналд Коэман түүнийг шигшээдээ дуудсан. Фрэнкигийн хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард Эль Классикогийн үеэр шагайндаа бэртэл авч, түүнээс хойш талбайд гараагүй. Харин Евро эхлэхээс хэдхэн хоногийн өмнө түүнийг тоглох боломжгүйг мэдэгджээ.

Фрэнки өөрийн инстаграм хуудаснаа "Европын аваргад тоглохгүй гэхээр үнэхээр гунигтай, сэтгэл гонсгор байна. Өнгөрсөн хэдэн долоо хоногт бид нар байдгаараа л ичээлээ. Харамсалтай шагайнд минь илүү олон цаг шаардлагатай байна" гэв.

Льюис Фергусон /Шотланд/

Италийн Сери-А лигт Болонья гэх клуб тодорч, УЕФА Аваргуудын лигийн эрх авахад Шотландын шигшээн довтлогч Фергусоны үүрэг оролцоо үлэмж байсан. Гэвч 24 настай довтлогчийн тухайд дөрөвдүгээр сард ACL гэмтэл авч, Еврод оролцох мөрөөдлөө хийсгэв.

Гави /Испани/

Барселона клубын зүгээс Гавигийн гэмтлийн бурууг Испанийн шигшээн дасгалжуулагч Луис де ла Фуентед тохсон. Учир нь ямар ч ач холбогдолгүй Гүржийн эсрэг тоглолтод Гавиг тоглуулж, баруун өвдгийг нь гэмтээчихсэн хэрэг. Фуенте ч өөрийгөө өмөөрч, "золгүй явдал" гэчихсэн. Хэрэг маргаан дамжирсаар Испанийн хөлбөмбөгийн холбоо Гавиг ирэх жил хүртэл шигшээ багтаа дуудахгүй гэх шийдвэрт хүрчээ.

Серж Гнабри /Герман/

Эх орондоо болох дэлхийн аваргад оролцох хүсэл мөрөөдөл дүүрэн байсан Гнабри УЕФА Аваргуудын лигийн хагас шигшээд Реал Мадридын эсрэг тоглолтод гуяны араа гэмтээж, Еврог үзэгчдийн суудлаас үзэхээр болсон.

Жак Грилиш /Англи/

Жак Грилишийг бэртэл гэмтэл бус тааруу формоос нь болж Английн шигшээд дуудсангүй. 100 саяын үнэтэй залуу 36 тоглолтод гурван гоол, гурван гоолын дамжуулалт өгчээ.

Лукас Эрнандез /Франц/

Лукас Францын шигшээ багийн өмсгөлтэй гялалзах боломж олдохгүй л явна. 2022 оны дэлхийн аваргын нээлтийн тоглолтод ердөө 13 минут тоглоод л бэртэл авч, тэмцээнээ дуусгасан. Энэ удаад ч зүүн өвдөгний бэртлээс болж, Еврод орж чадахгүй болжээ. Саяхан хагалгаа хийлгэсэн тэрбээр 2025 он хүртэл дахин талбайд гарахгүй.

Мэттс Хюммелс /Герман/

УЕФА Аваргуудын лигийн улирлын шилдэг хамгаалагч Хюммелс өнгөрсөн улирал ямар гайхалтай байсныг хүн бүр мэднэ. Гэвч дасгалжуулагч Юлиан Нагельсманн түүнд итгэсэнгүй. Түүний хувьд Рудигер, Та хоёр тэргүүн сонголт. Угтаа Хюммелс талбай дээр ч, хувцас солих өрөөнд ч манлайлагч билээ.

Рийс Жэймс /Англи/

Авьяаслаг хамгаалагч Рийс Жэймс бэртлийн улмаас дэлхийн аварга, Европын аваргыг өнжиж байна. Уг нь тавдугааар сард ногоон талбайдаа эргэн ирсэн ч санаснаар нь болсонгүй. Саутгейт түүнийг дуудахгүй байх хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, Жэймсийн бэртэл дахин дахин сэдэрдэг. Хоёрдугаарт, түүний байрлал дээр өрсөлдөөн их байна. Тимйээс Саутгейт эрсдэл үүрэхийг хүссэнгүй.

Харри Магуэйр /Англи/

Английн шигшээ багийн гол хамгаалагч Харри Магуйэр шилбэний булчингийн бэртлээсээ болж, Германыг зорьж чадсангүй. Тэрбээр клубдээ шүүмжлүүлдэг ч шигшээ багтаа орлуулшгүй нэгэн.

Кристофер Нкунку /Франц/

Нкункугийн бэртэлд дуучин Тэйлор Свифт буруутай гэвэл та итгэх үү? Учир нь Челсигийн нөхөрсөг тоглолт хийх гэж байсан цэнгэлдэхэд Тэйлор Свифт аялан тоглолтоо хийж, үзэгчид тус цэнгэлдэхийн зүлгийг сүйтгэчихсэн. Хэд хоногийн дараа стандартын горим алдагдсан зүлгэн дээр Челси тоглож, энэ үеэр Нкунку бэртэл авсан түүхтэй. Хэдий бэртлээсээ эргэн ирсэн ч дахин сэдэрч, үргэлжлүүлэн тоглох боломжгүй болсон.

Пол Погба /Франц/

Допингийн шинжилгээнд бүдэрсэн Погба талбайд гарах эрхээ дөрвөн жилээр хасуулсан. Магадгүй тэрбээр дахин Францын эсвэл Ювентусын төлөө тоглохгүй байх.

Маркус Рашфорд /Англи/

Жак Грилишийн адилаар Рашфорд тааруу формынхоо улмаас Английн шигшээд багтаж чадаагүй. Дасгалжуулагч Саутгейт ч түүний байрлал дээр өрсөлдөөн ширүүн байсныг ойлгуулсан.

Рахим Стерлинг /Англи/

Улирлыг өнгөтэй эхлүүлсэн ч Коул Палмерт даруулсан Стерлинг энэ удаагийн Еврог өнжихөөр болсон. Шалтгаан нь форм тааруу.

Жюррин Тимбер /Нидерланд/

Улирлын өмнөх тоглолтод Тимбер үнэхээр гялалзсан. Гэвч Премьер лигийн дөнгөж эхлэлд ACL бэртэл авч, дөрөвдүгээр сард эргэн ирсэн. Гэхдээ л Коэман түүнийг шигшээдээ дуудсангүй.

Сандро Тонали /Итали/

Ньюкастлд ирсэн Тонали өнгөтэй байсан. Харамсалтай нь тоглолт наймаалцсан асуудал нь ил болж, тоглох эрхээ арван сараар хасуулав. Тиймээс өдгөө 24 настай залуу хагас хамгаалагч шигшээ багтаа тусалж чадахгүй.

Бен Уайт /Англи/

Бен Уайтын асуудал төвөгтэй. Угтаа өнгөрсөн гуравдугаар сард түүнийг Английн шигшээд дуудсан ч Уайт өөрөө очихыг хүсээгүй. Энэ нь Саутгейтын дургүйг хүргэчихсэн. Саутгейт "Энэ бол гайхалтай доромжлол байлаа. Бид түүнийг дэлхийн аварга, Еврод авч явсан. Түүнтэй дэлхийн аваргын дараа ярилцаж, Еврод авч явахаа илэрхийлсэн. Гэвч тэр өөрөө хүссэнгүй. Гадуур яриад байгаа шиг хувийн асуудал бидэнд байхгүй" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

BrittanyFrank 2024-06-13 188.130.187.149

Харуулах боломжгүй.

Avatar

LoriMoore 2024-06-13 109.248.204.104

Харуулах боломжгүй.

Avatar

SamTrimble 2024-06-13 109.248.138.225

Харуулах боломжгүй.

Avatar

DebraMowan 2024-06-13 109.248.13.223

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleLee 2024-06-13 46.8.17.40

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyMarie 2024-06-13 46.8.106.179

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSmith 2024-06-13 46.8.23.124

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaRinehart 2024-06-13 109.248.128.70

Харуулах боломжгүй.

Avatar

NaomiGarcia 2024-06-13 95.182.127.156

Харуулах боломжгүй.

Avatar

TianaPeacock 2024-06-13 188.130.129.188

Харуулах боломжгүй.

Avatar

AprilArmstrong 2024-06-13 109.248.204.105

Харуулах боломжгүй.

Avatar

SarahEsquivel 2024-06-13 45.11.21.12

Харуулах боломжгүй.

Avatar

AlbertaOliveira 2024-06-13 109.248.12.10

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaDallich 2024-06-13 45.11.21.12

Харуулах боломжгүй.

Avatar

DeniseWaters 2024-06-13 109.248.142.121

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж