Гүүр давсан боловсролын золиос

Хуучирсан мэдээ: 2024.06.14-нд нийтлэгдсэн

Гүүр давсан боловсролын золиос

Гүүр давсан боловсролын золиос

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор сурагч, хүүхдүүд хамрагдах боломжтой дугуйлан, хөтөлбөрүүдийн эрэлт өсжээ. Улаанбаатар хотод хүүхдийн дугуйлан 250-1 сая орчим төгрөгийн үнэтэй байгаа бол тусгайлсан дугуйлан хөтөлбөрүүд 3-9 сая төгрөгийн дундаж үнэтэй байна. Хүүхэд бүр адил тэгш сурч, хөгжих эрхтэй гэдэг ч өнөөдрийн нийгэмд хүүхдүүдийн сурч хөгжих эрх тэдний эцэг эхийн орлогоос шууд хамааралтай болжээ.

Монгол Улсын өрхийн түүвэр судалгаагаар айл өрхүүдийн сарын дундаж орлого 1.8 сая төгрөг байна. Орлогын түвшин өндөр өрхүүдийн сарын дундаж нэрлэсэн орлогын өсөлт нь орлогын түвшин бага өрхүүдээс эрс их байгаа нь орлогын тэгш бус байдал улам ихсэж байгааг илтгэж байна.

Монголд сайн гэгдэх боловсролыг авахад дэндүү үнэтэй. Гэтэл үнэндээ хувийн сургууль, сургалт чанартай сайн гэгдэх баталгаа дэлхий даяар байхгүй. Ашгийн төлөө яваад ирэхээр нийгэмд ялгаварлал, гадуурхалт, урт удаан хугацаандаа хэзээ ч уулзалддаггүй нийгмийн хэсэг бүлэг бий болгох халтай гэж мэргэжилтнүүд үздэг. Гэвч бид яг ийм нийгмийг бага багаар бүтээсээр л явна. Сурагч, хүүхдүүд хамрагдах боломжтой дугуйлан хөтөлбөрүүд үнэтэй байна гэх эцэг эхчүүдийн шүүмжлэлд хариу өгөх хүн байхгүй. Учир нь үүний өмнө яригдах ёстой улсын, хувийн сургуулиудын асуудлаа шийдэж чадаагүй л байна.

Боловсролын багц хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулиар зургаан том шинэчлэлийн бодлогыг зарлаад буй.

Өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сард Монгол Улс анх удаа олон улсын боловсролын чанарын үнэлгээнд хамрагдаж, 81 орноос 48-т үнэлэгдсэн байдаг.

Гэвч боловсролын чанарыг нийтэд нь үнэлэх нь өрөөсгөл. Хамгийн гол хүүхэд бүрийг эрх тэгш сурч, хөгжих боломжоор хангах нь чухал байна. Боловсролын салбарын асуудалд хамгийн их хохирч байгаа нь хүүхдүүд. Тэд өөрсдөө ч мэдэхгүй  гүүр давсан боловсролын золиос болж байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж