Гүүр давсан боловсролын золиос

Гүүр давсан боловсролын золиос

Гүүр давсан боловсролын золиос

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор сурагч, хүүхдүүд хамрагдах боломжтой дугуйлан, хөтөлбөрүүдийн эрэлт өсжээ. Улаанбаатар хотод хүүхдийн дугуйлан 250-1 сая орчим төгрөгийн үнэтэй байгаа бол тусгайлсан дугуйлан хөтөлбөрүүд 3-9 сая төгрөгийн дундаж үнэтэй байна. Хүүхэд бүр адил тэгш сурч, хөгжих эрхтэй гэдэг ч өнөөдрийн нийгэмд хүүхдүүдийн сурч хөгжих эрх тэдний эцэг эхийн орлогоос шууд хамааралтай болжээ.

Монгол Улсын өрхийн түүвэр судалгаагаар айл өрхүүдийн сарын дундаж орлого 1.8 сая төгрөг байна. Орлогын түвшин өндөр өрхүүдийн сарын дундаж нэрлэсэн орлогын өсөлт нь орлогын түвшин бага өрхүүдээс эрс их байгаа нь орлогын тэгш бус байдал улам ихсэж байгааг илтгэж байна.

Монголд сайн гэгдэх боловсролыг авахад дэндүү үнэтэй. Гэтэл үнэндээ хувийн сургууль, сургалт чанартай сайн гэгдэх баталгаа дэлхий даяар байхгүй. Ашгийн төлөө яваад ирэхээр нийгэмд ялгаварлал, гадуурхалт, урт удаан хугацаандаа хэзээ ч уулзалддаггүй нийгмийн хэсэг бүлэг бий болгох халтай гэж мэргэжилтнүүд үздэг. Гэвч бид яг ийм нийгмийг бага багаар бүтээсээр л явна. Сурагч, хүүхдүүд хамрагдах боломжтой дугуйлан хөтөлбөрүүд үнэтэй байна гэх эцэг эхчүүдийн шүүмжлэлд хариу өгөх хүн байхгүй. Учир нь үүний өмнө яригдах ёстой улсын, хувийн сургуулиудын асуудлаа шийдэж чадаагүй л байна.

Боловсролын багц хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулиар зургаан том шинэчлэлийн бодлогыг зарлаад буй.

Өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сард Монгол Улс анх удаа олон улсын боловсролын чанарын үнэлгээнд хамрагдаж, 81 орноос 48-т үнэлэгдсэн байдаг.

Гэвч боловсролын чанарыг нийтэд нь үнэлэх нь өрөөсгөл. Хамгийн гол хүүхэд бүрийг эрх тэгш сурч, хөгжих боломжоор хангах нь чухал байна. Боловсролын салбарын асуудалд хамгийн их хохирч байгаа нь хүүхдүүд. Тэд өөрсдөө ч мэдэхгүй  гүүр давсан боловсролын золиос болж байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

RosaVoelm 2024-06-14 46.8.22.34

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyFrank 2024-06-14 188.130.187.149

Харуулах боломжгүй.

Avatar

LoriMoore 2024-06-14 109.248.204.104

Харуулах боломжгүй.

Avatar

SamTrimble 2024-06-14 109.248.138.225

Харуулах боломжгүй.

Avatar

DebraMowan 2024-06-14 109.248.13.223

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-14 202.55.191.130

Сүржин гарчиг, даржин нийтлэл. Шийдэл байхгүй. Тэгшитгэдэг нийгмээ санагалзсан. Захын гутранги үзэлтэн ийм юм сараачиж чадна.

Avatar

Нэргүй 2024-06-14 103.212.116.229

мэдээж шийдэл нь хувийн ЕБС хориглох. Хийхийг л хүсэхгүй бган. Солонгос шиг

Avatar

MichelleLee 2024-06-14 46.8.17.40

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyMarie 2024-06-14 46.8.106.179

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-06-14 66.181.178.212

хүүхдүүд маань зуны гурван сар дэлгэцэнд донтож байснаас ядаж нэг сард нь хоцрогдлоо арилгах сургалтанд явдаг байх хэрэгтэй

Avatar

LisaSmith 2024-06-14 46.8.23.124

Харуулах боломжгүй.

Avatar

хуульч 2024-06-14 202.9.40.63

Ашиг олох зорилготой сургууль гэж хэзээ ч байж болохгүй, хувийн сургуультай УИХ-ын гишүүд үүнийг хуульчилсан, үүнийг засаагүй цагт боловсролыг мөнгө л болгож бна.

Avatar

AndreaRinehart 2024-06-14 109.248.128.70

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж