Хятадын хямд үнийн бодлого эдийн засагт аюул учруулж байна

Хуучирсан мэдээ: 2024.06.13-нд нийтлэгдсэн

Хятадын хямд үнийн бодлого эдийн засагт аюул учруулж байна

Хятадын хямд үнийн бодлого эдийн засагт аюул учруулж байна

Хятадын жижиглэнгийн худалдаачид зах зээлийг эзэлж буй нь үнийн хямралыг хурцатгаж, дэлхийн хоёр дахь том эдийн засагт нүүрлээд дефляцийн аюулыг улам томруулж байна. Үл хөдлөх хөрөнгийн хямрал, ажилгүйдлийн түвшин, эдийн засгийн бүрхэг төлөв зэрэг хүчин зүйлээс болоод хятадуудын ирээдүйдээ итгэх итгэл бөхөж эхэлжээ. Жижиглэнгийн худалдаачид итгэл нь бөхсөн иргэдийг өөртөө татахын тулд аяга кофеноос эхлээд автомашин хүртэл бүх л зүйлийн үнийг хямдруулсан байна.

Их хямдралаас жижиглэнгийн худалдаачид ашиг олж байгаа мэт боловч тэдний амжилт нь алсдаа дефляцийн сэтгэлгээг бий болгож байна гэж эдийн засагчид үзэв. Дефляци нь цалингийн өсөлтийг бууруулж, хэрэглэгчдийг хэрэглээгээ багасгахад хүргэдэг.

Тус улсын инфляцийн түвшин өнгөрсөн сард 0.3-0.4 болж бага зэрэг өсчээ. Гэсэн хэдий ч үндсэн тоон үзүүлэлтүүд нь ихэвчлэн хэрэглээний үнийн өсөлтөөс шалтгаалах бөгөөд илүү чухал дефляцийн дарамтыг далдлах болно гэж шинжээчид үзэж байна. "Дефляци бол ноцтой асуудал. Япон улс 30 гаруй жил үүнтэй тэмцсэн" гэж Шанхай дахь эдийн засгийн профессор Альберт Ху хэлжээ.

Хэрэглэгчийн итгэл үнэмшил ёроолдоо хүрэхэд ойрхон байгаа нөхцөлд үнэ гэдэг бол "хаан" ойлголт.

Хятадын автомашин үйлдвэрлэгчид дотоодын эрэлт бага байгаагаас болж бараг хоёр жилийн турш үнээ хямдруулжээ. Тэр бүү хэл сүүлийн саруудад зарим компани урьдчилгаа төлбөргүй, эсвэл хүүгүй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Үнийн ширүүн өрсөлдөөн дунд "Starbucks" хүртэл үнээ бууруулж, "Luckin Coffee"-той ойролцоо үнэтэй болсон байна. Энэ оны эхний улиралд "Starbucks"-ын орлого найман хувиар буурчээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж