Украин дахь дайнд саяхан хоёр энэтхэг цэрэг амь үрэгджээ. Үүний дараа Энэтхэг улс армид элсүүлсэн иргэдийг нь буцаан өгөхийг ОХУ-аас шаардав. Энэтхэгийн засгийн газар энэ асуудалд маш нухацтай хандаж байгааг тус улсын Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Винай Кватра хэллээ.
Энэтхэгийн Гадаад хэргийн яам хоёр иргэний шарилыг эх оронд нь буцаах ажлыг зохион байгуулахаар Оросын эрх баригчидтай холбоотой ажиллаж байгаа аж. Энэ оны эхээр мөн хоёр энэтхэг иргэн Украинд тулалдаж байгаад амиа алдсан билээ.
Энэтхэгийн хувьд Орос, Украины дайн эхэлснээс хойш Путиныг шууд шүүмжлэх болон НҮБ-д Оросын эсрэг санал өгөхөөс зайлсхийсээр ирсэн. Тус улс нь Оросыг хүйтэн дайны үеэс эхлэн батлан хамгаалах, газрын тос, эрчим хүч, сансар, цөмийн салбарт хамтран ажилласан, цаг хугацааны турш шалгагдсан холбоотон гэж үздэг.
Энэтхэг иргэдийг ажилтай болгоно гэж хуурч, ОХУ руу илгээдэг хүний наймааны сүлжээ байгаа аж. Энэ сүлжээний талаарх мэдээлэл саяхан задарч, Энэтхэгийн талаас мөрдөн байцаалт явуулж байгаа билээ. Энэтхэгээс гадна Шри-Ланка улсын иргэд мөн сайн цалин, урамшуулалд татагдан ОХУ-ыг зорьсон байна. Шри-Ланкын 16 иргэн сураггүй болсныг өнгөрсөн сард мэдэгдсэн. Мөн ОХУ-д тулалдаж буй олон 100 балба иргэн байдаг бөгөөд тэднээс 14 нь нас баржээ. Энэ оны нэгдүгээр сард Балбын эрх баригчид иргэдийг нь буцаан явуулахыг Оросоос хүсчээ.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ