Хар салхи хүний аминд хүрэв

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Хар салхи хүний аминд хүрэв

Өмнөд Солонгост болж байгаа хар салхины уршгаар гурван хүний амь нас үрэгдлээ гэж АР агентлаг мэдээллээ. Сүүлийн 15 жилд болж байгаагүй энэ хар салхи Өмнөд Солонгосын хотуудын эрчим хүчний шугамуудыг тасалж, хотуудын гудамжны гэрлүүд унтарсан байна. Мөн олон мянган байр сууцнууд цахилгаанаас таслагджээ. БНСУ-ын Үндэсний онцной байдлын газраас мэдээлснээр бол олон улсын олон арван нислэгийг цуцлахаар болсон байна. Мөн Инчеон болон Гимпо нисэх буудлуудаас ихэвчлэн Хятадаас ирэх 60 гаран нислэгийн хүлээн авах цагийг хойшлуулсан байна. Мөн Сөүл хотод хоёр ч метроны шугам болон хот дундын галт тэрэгний шугам хаагджээ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж