22 байршилд үерийн хамгаалалтын байгууламж шинээр барина

22 байршилд үерийн хамгаалалтын байгууламж шинээр барина

22 байршилд үерийн хамгаалалтын байгууламж шинээр барина

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдаан эхэллээ. Хуралдаанаар үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжих тухай, нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг өглөө.

БХБЯ болон НЗДТГ хамтран Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээг гаргасан. Тус үнэлгээгээр 1966 оны үертэй дүйцэх хэмжээний үер тохиолдоход Туул гол орчмын 3200 га суурьшлын бүсээс эхлээд Төмөр зам, Дунд гол, ТЭЦ-4, Төв цэвэрлэх байгууламж усанд автаж, 34900 га талбай нэг метрээс дээш гүнтэй усанд автах магадлалтай гэсэн дүгнэлт гарсан юм.

Тэгвэл Улаанбаатар хотын хэмжээнд 163.6 км  үерийн хамгаалалтын далан, суваг, ус хүлээн авах шүүрт худаг 400, замын борооны ус зайлуулах 209 км шугам сүлжээ, хөрсний ус зайлуулах 24.9 км шугам сүлжээ байдаг. Гэвч эдгээр үерийн хамгаалалтын барилга байгууламж, шугам сүлжээний 67 хувь нь насжилтын хугацаа дууссан. Иймээс үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө 2040”-ийг дөрвөн үе шаттай хэрэгжүүлнэ. Ингэхдээ 408 км үерийн хамгаалалтын барилга байгууламж, 88.4 км урт ул хөрсний түвшин бууруулах байгууламж, 290 км зам, талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээ барих юм. Энэ онд 22 байршилд үерийн хамгаалалтын 12 км барилга байгууламжийг шинээр барина. Өнөөдрийн байдлаар зургаан байршилд борооны усны шугам, үерийн далангийн засварыг хийсэн.

Мөн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дунд голын үерийн хамгаалалтын далан угсарч байна. Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд голын голдирлыг хааж, хашаагаа хэтрүүлэн барилга, байгууламж барьж, чингэлэг байршуулсан “Авто терминал трейд” ХХК-тай зөвшилцөн, зөрчлийг арилгуулсан бол Дунд голын бургасан дотор байшин барьсан иргэний зөрчлийг арилгуулахын зэрэгцээ стандартын бус гүүрнүүдийг буулгаж, хог хаягдлыг тээвэрлэж байна. Үүний дараа үерийн хамгаалалтын далан барих, барилга байгууламжийг хүчитгэх ажлуудыг эхлүүлнэ. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдаан үргэлжилж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

SamTrimble 2024-06-13 109.248.138.225

Харуулах боломжгүй.

Avatar

DebraMowan 2024-06-13 109.248.13.223

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleLee 2024-06-13 46.8.17.40

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyMarie 2024-06-13 46.8.106.179

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSmith 2024-06-13 46.8.23.124

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaRinehart 2024-06-13 109.248.128.70

Харуулах боломжгүй.

Avatar

NaomiGarcia 2024-06-13 95.182.127.156

Харуулах боломжгүй.

Avatar

TianaPeacock 2024-06-13 188.130.129.188

Харуулах боломжгүй.

Avatar

AprilArmstrong 2024-06-13 109.248.204.105

Харуулах боломжгүй.

Avatar

SarahEsquivel 2024-06-13 45.11.21.12

Харуулах боломжгүй.

Avatar

AlbertaOliveira 2024-06-13 109.248.12.10

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaDallich 2024-06-13 45.11.21.12

Харуулах боломжгүй.

Avatar

DeniseWaters 2024-06-13 109.248.142.121

Харуулах боломжгүй.

Avatar

TaraPerry 2024-06-13 188.130.129.197

Харуулах боломжгүй.

Avatar

ShellyAnderson 2024-06-13 109.248.15.162

Харуулах боломжгүй.

Avatar

МӨӨГИЙ 2024-06-13 202.131.235.36

БАРИНА БАРИНА ГЭСЭЭР БАЙТАЛ БОРОО ОРООД ДУУСАХ НЬ ДЭЭ. ЯАЛТЙ ВЭ

Avatar

Хотын иргэн 2024-06-13 103.229.176.132

Үерийн далан, хамгаалалтуудыг борооны улирал эхэлсэн хойно нь барина, хийнэ гээд сууж байдаг, бороо их хэмжээгээр ордог цаг улирал ирэх нь ойлгомжтой, тодорхой юм чинь яагаад 4,5 саруудад урьдчилаад хийчихэж болдоггүй юм бол? Манай Монголчууд "сүх далайтал үхэр амар" гэдэг хандлага зарчмаар аж төрж, амьдран сууж, ажиллаж хөдөлмөрлөдөг учраас л өндөр хөгжилтэй орнуудаас хэтэрхий тасархай, буурай, ядуу, эмзэг улс байгаа юм даа.

Avatar

DesireeMorales 2024-06-13 188.130.185.36

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж