Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр /2024.06.13/ хуралдаж, нэн шаардлагатай асуудлуудыг хэлэлцэж байна.
Өнөөдрийн хурлаар үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжих тухай, нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг өглөө. Тэрбээр, хотын үерийн эрсдэлтэй бүсийн мастер төлөвлөгөөг боловсруулж, гүйцэтгэсэн талаар танилцууллаа.
Хэрэв дахин 1966 оны үертэй адил хэмжээний үер тохиолдвол Туул голд халилт үүсч, суурьшлын бүсэд өндөр эрсдэл тохиолдоно гэж дүгнэжээ.
Тодруулбал, Туул орчмын 3200 га суурьшлын бүсээс эхлээд Төмөр зам, Дунд гол, ТЭЦ-4, Төв цэвэрлэх байгууламж усанд автаж, 40 мянган га талбай үүнээс 34900 га нь нэг метрээс дээш гүнтэй усанд автах магадлалтай гэсэн дүгнэлт гарсан байгааг танилцуулав.
Улаанбаатар хотын хэмжээнд 163,6 км үерийн хамгаалалтын далан, суваг, ус хүлээн авах шүүрт худаг 400, замын борооны ус зайлуулах 209 км шугам сүлжээ, хөрсний ус зайлуулах 24.9 км шугам сүлжээ байдаг. Гэвч эдгээр үерийн хамгаалалтын барилга байгууламж, шугам сүлжээний 67 хувь нь насжилтын хугацаа дууссан байна. Иймээс үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө 2040”-ийг дөрвөн үе шаттай хэрэгжүүлэх аж. Ингэхдээ 408 км үерийн хамгаалалтын барилга байгууламж, 88.4 км урт ул хөрсний түвшин бууруулах байгууламж, 290 км зам, талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээ барих юм. Энэ онд 22 байршилд үерийн хамгаалалтын 12 км барилга байгууламжийг шинээр барина. Өнөөдрийн байдлаар зургаан байршилд борооны усны шугам, үерийн далангийн засварыг хийжээ.
Хуралдаан нэн шаардлагатай бусад асуудлуудын дараагаар 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэх юм.
SamTrimble 2024-06-13 109.248.138.225
Харуулах боломжгүй.
DebraMowan 2024-06-13 109.248.13.223
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-13 103.57.93.65
газарын өргөдөл өгсөн 22 онд 2жил хөөцөлдөж авсан юум алга мэдэх хүнгүй бсан сая очсон өгсөн гэх юум сонгууль аргагүй л их ажил бүтээх юум аа тэхдээ аваагүй л бгаа өгнө гэж бна ёстой л бурхандаа даатгая даа хө
Уншигч 2024-06-13 202.126.89.150
Үeр болвол авлига хороолол хохиролыг төлж барагдуулах биз дураараа барилга барьсан хүмүүс 1966 үeр аймшигтай байсан гэдэг
MichelleLee 2024-06-13 46.8.17.40
Харуулах боломжгүй.
LindseyMarie 2024-06-13 46.8.106.179
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-06-13 46.8.23.124
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-13 103.57.92.42
1966 ond barisan dund, Tuul goliin xamgaalalttin dalang avch xayaj avilga xoroolol metiig bariagui bol iim yum yariad suuj baixgui bailaa. Odoo tegeed avilga xoroolloo buulgaj chadaxgui baina sh dee.
AndreaRinehart 2024-06-13 109.248.128.70
Харуулах боломжгүй.
NaomiGarcia 2024-06-13 95.182.127.156
Харуулах боломжгүй.
TianaPeacock 2024-06-13 188.130.129.188
Харуулах боломжгүй.
AprilArmstrong 2024-06-13 109.248.204.105
Харуулах боломжгүй.
SarahEsquivel 2024-06-13 45.11.21.12
Харуулах боломжгүй.
AlbertaOliveira 2024-06-13 109.248.12.10
Харуулах боломжгүй.
MelissaDallich 2024-06-13 45.11.21.12
Харуулах боломжгүй.
DeniseWaters 2024-06-13 109.248.142.121
Харуулах боломжгүй.
TaraPerry 2024-06-13 188.130.129.197
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-13 66.181.160.2
1966 оны үерт Үйлдвэр комбинат хавийн айлууд бүрэн автаж, тэднийг Яармагийн дэнж рүү нүүлгэн, хуучин наадмын талбай дахь модон павильонуудыг өвлийн байшин болгон засварлаж, 9 сарын 1 гэхэд тэнд шинээр 8 жилийн 34-р сургууль байгуулж байсан юм!! 1966 оных шиг үер болвол ёстой аюул болно шүү!!! Тэр үед айлууд ч цөөн, гол төлөв гэр хороолол байсан тулдаа нүүлгэж чадсан юм! 120 мянгатын байшингуудын 1-р давхар нь усанд автсан байсан!! Би тэхэд 18-р сургуульд сурагч байлаа.
Зочин 2024-06-13 103.57.94.25
Өө хотод төрөөгүй оркууд ойлгохгүй байнаа. Дунд голын үерийн хамгаалалт дээр авлига хороолол барьчлаа. Ус үер болж сүйрэхээр ойлгох гээд байдаг юм уу хаашаа юм. Энтайвны гүүрэн доогуур хүртэл нэл ус. Манай ээж урсаж байсан гэж ярьдаг. Авлигыг нураа гэж өчнөөн л гуйлаа. Одоо хохь нь муу оркууд. Гайтай юмнууд. Өөрсдийг нь хамгаалах гэж л өчнөөн хэллээ. Одоо урсана биз. Орон нутгаа хаяад ирсэн цыгануудад хайрлах юм байх биш.
ShellyAnderson 2024-06-13 109.248.15.162
Харуулах боломжгүй.
DesireeMorales 2024-06-13 188.130.185.36
Харуулах боломжгүй.