Зураач Э.Эрдэнэ-Очирын "Тусгал" үзэсгэлэн нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2024.06.13-нд нийтлэгдсэн

Зураач Э.Эрдэнэ-Очирын "Тусгал" үзэсгэлэн нээлтээ хийлээ

Зураач Э.Эрдэнэ-Очирын "Тусгал" үзэсгэлэн нээлтээ хийлээ
"Монгол арт" галерейн дэмжлэгтэйгээр "Шинэ өглөө" уран бүтээлчдийн нэгдлийн гишүүн залуу уран бүтээлч Э.Эрдэнэ-Очирын “Тусгал” анхны бие даасан үзэсгэлэн 2024 оны зургадугаар сарын 8-ны өдөр "Монгол арт" галерейн үзэсгэлэнгийн VIP танхимд нээлтээ хийжээ.
Үзэсгэлэнд нийт 17 гаруй бүтээл дэглэгдэн энэ сарын 15-ныг хүртэл нийтийн хүртээл болж байна.
Уран бүтээлч Э.Эрдэнэ-Очир 2017 онд СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуулийг монгол зургийн зураач мэргэжлээр Б.Нямхүү багшийн удирдлага дор суралцаж төгссөн байна. Тэрбээр өөрийн өнгө аяс бүхий бүтээлүүдээрээ олон улсын болоод дотоодын үзэсгэлэнгүүдэд оролцсоор байна.
Мөн уламжлалт монгол зургийн зураасны татлага, орон зайн шилжилт, хавтгай таглалтын арга, дагнаасны уламжлал, гэрэл сүүдрийн тоглолттой хослуулан өөрийн бүтээлийг туурвидаг.
Хүн амьдрах хугацаандаа өөр өөрийн гэсэн хэлбэр дүрстэй, өнгө будагтай дотоод ертөнцтэй амьдардаг. Дотоод ертөнцийн мөн чанар нь олон янзын тусгалаар илэрдэг. Гол төлөв урлаг, утга зохиолын салбарт уран бүтээлчийн бүтээлээр илэрхийлэгдэн тусгалаа олсон байх нь олон. Түүний бүтээлийн агуулгын хувьд бичнэ гэдэг гэрэл сүүдрийн тусгалын хууль гэдэг шиг зурна гэдэг дотоод ертөнцийн тусгал юм. Тиймээс энэ үзэсгэлэнгээс түүний дотоод ертөнцийн тусгалыг тольдож болохуйц юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж