Япон, Хойд Солонгосын албан тушаалтнууд өнгөрсөн сард Монголд уулзсан тухай Өмнөд Солонгосын томоохон хэвлэлд мэдээлжээ. "The JoongAng" хэвлэлд Пүрэв гаригт мэдээлснээр, тавдугаар сарын дунд үед нийслэл Улаанбаатарын ойролцоох нэгэн бүс нутагт талууд уулзсан байна.
Уулзалтад Хойд Солонгосын талаас Тагнуулын ерөнхий товчоо болон гадаад валют авах асуудал эрхэлсэн байгууллагын гурван албан тушаалтан оролцжээ. Харин Японы төлөөлөгчдийн дунд нэгэн улстөрч байсан гэв.
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх ес дэх удаагийн олон улсын бага хурал зургадугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо уулзсан. Энэ хурлын үеэр Япон, Хойд Солонгосын албан тушаалтнууд Монголд уулзаж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байсан. Гэвч Хойд Солонгос төлөөлөгчөө илгээгээгүй аж.
Талууд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Хятадын Өвөрмонголд мөн уулзсан байж болзошгүйг эх сурвалж мэдээллээ.
Дашрамд дурдахад, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон гуравдугаар сард мэдэгдэл хийхдээ, Японы талтай холбоо барих, аливаа хэлэлцээ хийхээс татгалзсан. Өдгөө тус улс эдийн засаг, дипломат хүндрэлийг даван туулах янз бүрийн арга замыг хайж байгаа гэж "The JoongAng" хэвлэлд таамаглажээ.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ