Өдөр өнжүүлэхийн эрэлт ихэсч, үнэ өсчээ

Хуучирсан мэдээ: 2024.06.13-нд нийтлэгдсэн

Өдөр өнжүүлэхийн эрэлт ихэсч, үнэ өсчээ

Өдөр өнжүүлэхийн эрэлт ихэсч, үнэ өсчээ

Цэцэрлэг, сургууль амарч, хүүхэд харах үйлчилгээ, өдөр өнжүүлэх төвийн эрэлт ихэсч буй. Үүнтэй холбоотойгоор өдөр өнжүүлэхийн үнэ өсчээ. Хотын төв болон захын дүүргүүдэд хүүхэд харах үйлчилгээ, өдөр өнжүүлэх төвийн үнэ 100-150 төгрөгийн зөрүүтэй байна.

Тухайлбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт 1-5 насныхныг 07:30-18:30 цагийн хооронд харах үнэ 250-400 мянган төгрөг. Харин Налайх, Багахангай дүүрэгт сарын төлбөр 150-300 мянган төгрөгийн хооронд байна. Үүнд өдрийн хоёр хоол, хичээл, даалгавар хийлгэх, хоцрогдол арилгах зэрэг багтаж байгаа аж. Нэг ангидаа 5-15 хүүхэдтэй байна.

Харин гэрээр хүүхэд харах үйлчилгээ нь ихэвчлэн хувь хүн бөгөөд өөрийн хүүхдийг харахын хажуугаар нэг айлын 2-3 хүүхэд харна гэжээ. Өдөр өнжүүлэхээс ялгарах зүйл нь цаг агаарын байдлаас хамаарч агаарт гаргаж тоглуулж, салхилуулах бөгөөд үнэ нь 50-100 мянган төгрөгөөр хямд.

Гэхдээ эрэлтийг дагаад үнэ өсч, зөвшөөрөлгүй газрууд олширч байгаа аж. Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавигдах нийтлэг шаардлагыг 2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд баталсан байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ өдөр өнжүүлэхэд өгөхдөө багш, сурган хүмүүжүүлэгч мэргэжлийн үнэмлэхтэй эсэх, орчин нөхцөлийн ариун цэвэр байдал, хоолны чанар зэргийг зайлшгүй анхаарах хэрэгтэй. Анхаараагүйгээс болж ямар нэгэн асуудал гарлаа гэхэд хариуцлага хүлээх хүн, хуулийн этгээд байдаггүй болохыг мөн зарим хохирсон эцэг эх бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж