Оросын тэнгисийн цэргийн флот Карибын тэнгист сургуулилалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2024.06.13-нд нийтлэгдсэн

Оросын тэнгисийн цэргийн флот Карибын тэнгист сургуулилалт хийнэ

Оросын тэнгисийн цэргийн флот Карибын тэнгист сургуулилалт хийнэ

Оросын байлдааны хөлөг онгоцны флот Карибын тэнгист цэргийн сургуулилалт хийхээр төлөвлөсөн. Үүний дагуу Лхагва гаригт Кубын усан хилд хүрчээ. Харуулын хөлөг онгоц, цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц, нефть тээвэрлэгч, аврах чирэгчээс бүрдсэн флот Кубын хил хүрэхээс өмнө Атлантын далайд сургуулилалт хийсэн. Кубын эрх баригчид Оросын хөлөг онгоцнуудад мэндчилж, их буугаар 21 удаа галлажээ.

Гавана арал дээр Оросын флот Кубын цэргийн хүчин тосч авсан байна.

АНУ-ын албынхан Оросын флот зуны турш Кубын усан хилд сургуулилалт хийж, дараа нь Венесуэлд зогсоно гэж таамаглаж байна. Орос бол Венесуэл, Кубын эртний холбоотон бөгөөд Кремийн байлдааны хөлөг онгоц, нисэх онгоцнууд Карибын тэнгист үе үе үзэгддэг. Анх Оросын хэсэг хөлөг онгоц 2008 онд Кубын усан хилд нэвтэрсэн. Түүнээс хойш Оросын хөлөг онгоцнууд хааяа Гаванад буудалладаг болжээ.

АНУ, Кубын албаныхан 2015 онд дипломат харилцаагаа сэргээх тухай яриа хэлэлцээ эхлэхээс нэг өдрийн өмнө Оросын тагнуулын болон харилцаа холбооны хөлөг онгоц Гаванад мэдэгдэлгүйгээр ирсэн байдаг.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Лхагва гаригт Москвад Кубын гадаад хэргийн сайд Бруно Родригесийг хүлээн авч уулзав. Лавров Украины асуудлаарх Кубын байр суурьт талархал илэрхийлсэн байна. Тэрбээр "Гавана эхнээсээ болж буй үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгч, Украинд өрнөж буй үйл явдлын туйлын зөв, үнэн шалтгаан, барууны олон жилийн турш юу бэлдэж байсныг тодорхойлсон" гэж хэлжээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж