Зэрлэг адууг Казахстанд нутагшуулах ажил эхэллээ

Зэрлэг адууг Казахстанд нутагшуулах ажил эхэллээ

Зэрлэг адууг Казахстанд нутагшуулах ажил эхэллээ

Дэлхийн хамгийн сүүлчийн зэрлэг адуу гэгдэх "Пржевальскийн адуу"-г  Казахстанд нутагшуулах ажил эхэлжээ. Берлинээс дөрвөн гүү, Прага хотоос нэг азарга болон хоёр гүү гэсэн долоон зэрлэг адууг Казахстанд авчирсан. "Пржевальскийн адуу" нь 1966 оноос хойш зэрлэг байгальд үзэгдэхээ больж, устсанд тооцогдож байсныг Монгол оронд сэргээн нутагшуулах ажил 1992 онд эхэлсэн байна.

Үүний адил Казахстанд зэрлэг адуу буюу тахийг 200 жилийн өмнөөс устаж үгүй болсон гэж тооцогдсон тул дахин нутагшуулах ажлыг эхэлжээ.

Прагийн амьтны хүрээлэнгийн хэвлэлийн төлөөлөгч Филип Масек хэлэхдээ "Эдгээр нь дэлхий дээр үлдсэн цорын ганц зэрлэг адуу юм. Мустанг бол гаршуулсан адуу тул тахьнаас өөр. Тахь нь одоо Монголд хамгийн их байдаг. Тахийн тоо толгойг нэмэгдүүлж, онгон байгалийн шинж чанарыг хадгалахыг бид зорьж байна" гэжээ. Казахстанд нутагшуулах гэж буй адуу нь Мюнхен, Прага хотын амьтны хүрээлэнд амьд үлдсэн хоёр бүлгээс гаралтай.

Тахь нь бүс нутгийн биологийн байдлыг нэмэгдүүлэхэд тусална гэж Масек хэлэв.

Тэрбээр “Зэрлэг адуунууд аргалдаа үр тарааж, ургамал ухахдаа усыг хөрсөнд буулгахад тусалдаг. Бас аргалаараа тал хээрийг борддог. Миний хувьд болон орчин үеийн амьтны хүрээлэнгийн бас нэг зорилго бол нэн ховордсон амьтдыг харьяалагддаг зэрлэг байгальд нь буцааж өгөх явдал юм" гэжээ.

Прагийн амьтны хүрээлэн 2011 онд  Монголд тахь нутагшуулах ажилд оролцсон. Уг төсөл 2019 он хүртэл үргэлжилж, тоо толгой нь тогтворжсон ба одоо Монголд 1500 орчим зэрлэг адуу байгаа гэдгийг Масек онцолжээ. Ирэх таван жилийн хугацаанд Казахстаны төв хэсэгт нийт 40 адуу тээвэрлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Казахстанд нутагшуулах эхний үе шатанд Казахстаны Засгийн газрын ойн аж ахуй, зэрлэг ан амьтдын хороо, Прага хотын амьтны хүрээлэн, Берлиний Тиерпарк амьтны хүрээлэн, Франкфуртын Амьтан судлалын нийгэмлэг, Казахстаны Биологийн олон янз байдлыг хамгаалах нийгэмлэг оролцов.

Эх сурвалж: Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

SamTrimble 2024-06-13 109.248.138.225

Харуулах боломжгүй.

Avatar

DebraMowan 2024-06-13 109.248.13.223

Харуулах боломжгүй.

Avatar

Хроро 2024-06-13 202.126.91.175

монгол хэлэнд ,тахийн хомоол гэнэ. зөвхөн үхрийн баасыг аргал гэж хэлнэ.

Avatar

Нэргүй 2024-06-13 103.161.242.69

Homool

Avatar

MichelleLee 2024-06-13 46.8.17.40

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyMarie 2024-06-13 46.8.106.179

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSmith 2024-06-13 46.8.23.124

Харуулах боломжгүй.

Avatar

Уугуул иргэн 2024-06-13 103.68.107.106

“Зэрлэг адуунууд аргалдаа үр тарааж, ургамал ухахдаа усыг хөрсөнд буулгахад тусалдаг. Бас аргалаараа тал хээрийг борддог.
Энэ юу гэсэн үг вэ? Монгол хүн ингэж ярих уу?

Avatar

AndreaRinehart 2024-06-13 109.248.128.70

Харуулах боломжгүй.

Avatar

NaomiGarcia 2024-06-13 95.182.127.156

Харуулах боломжгүй.

Avatar

TianaPeacock 2024-06-13 188.130.129.188

Харуулах боломжгүй.

Avatar

AprilArmstrong 2024-06-13 109.248.204.105

Харуулах боломжгүй.

Avatar

SarahEsquivel 2024-06-13 45.11.21.12

Харуулах боломжгүй.

Avatar

AlbertaOliveira 2024-06-13 109.248.12.10

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaDallich 2024-06-13 45.11.21.12

Харуулах боломжгүй.

Avatar

DeniseWaters 2024-06-13 109.248.142.121

Харуулах боломжгүй.

Avatar

TaraPerry 2024-06-13 188.130.129.197

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-13 66.181.160.2

Пржевальский гэж польш гаралтай тэнэмэл аялагч нэрийн дор Монгол, Түвдэд тагнуулын мэдээ цуглуулж яваад Монголд тахь хэмээх жинхэнэ зэрлэг адуу байгааг олж мэдээд нэг ширхэг тахийн толгойн ясыг Петербургт аваачиж мэргэжлийн хүнд судлуулсан чинь цаадах нь жинхэнэ зэрлэг адуу байна гэсэн гэдэг. Тэр цагаас тахийг маань дэлхийн шинжлэх ухаанд "Пржевальскийн адуу" гэдэг нэрээр тэмдэглэдэг болсон! Одоо "Тахь" гэдэг уугуул нэрийг нь сэргэж бүртгүүлэх хэрэгтэй!!!

Avatar

Нэргүй 2024-06-13 202.9.41.2

Монголд л байсан нь дээрээ. Казахууд юм болгон дээр Монголтой барьцаж байдаг. Монголын соёл өв зан заншил болгоныг казахынх гэж ярьцгаадаг. Бүр Чингис хаан хүртэл аав, ээжтэйгээ нийлээд казах хүн болсон шүү дээ. Тахь бол Казахстанд амьдарч байгаагүй амьтан.

Avatar

ShellyAnderson 2024-06-13 109.248.15.162

Харуулах боломжгүй.

Avatar

DesireeMorales 2024-06-13 188.130.185.36

Харуулах боломжгүй.

Avatar

Ц. Эрдэнэбат 2024-06-13 202.9.46.225

Хэн сэтгүүлч, сурвалжлагч бичээд байгаа юм бол! Зэрлэг адуу *аргал*–аараа хөрс борддог гэжээ…ккк
Монголчууд адууныхыг *хомоол*, үхрийнхийг аргал, тэмээ, хонь, ямааныхыг-хоргол гэж нэрлэдэг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж