Оросыг цаашид тусгаарлах, санхүүгийн хүчийг нь сулруулах зорилготой 300 гаруй хориг арга хэмжээ авах тухай АНУ мэдэгдлээ. "Энэ нь ‘Их-7’ бүлгийн Орост үзүүлэх дарамтыг эрчимжүүлэх амлалтад тулгуурласан арга хэмжээ юм.
Шинэ хориг нь Оросын дайныг дэмжиж буй гадаадын санхүүгийн байгууллагуудад чиглэж, АНУ-ын зарим программ хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээнд Москвагийн нэвтрэх эрхийг хязгаарлана. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ Оросын дайны хүчин чармайлтыг дэмжиж, хориг арга хэмжээнээс зайлсхийх боломж олгодог 300 гаруй хувь хүн, аж ахуйн нэгжийг онилсон" гэж АНУ-ын Сангийн яам мэдэгдлээ.
ОХУ өөрт хэрэгтэй танк, пуужин, нисэх онгоц зэрэг зэвсгийг бүтээхээр ажиллаж байгаа ч бие даан дангаар үйлдвэрлэж чадахгүй юм. Бусад улс орон болон компаниудын эд анги, бараа бүтээгдэхүүн тэдэнд зайлшгүй хэрэгтэй. АНУ шинэ хориг арга хэмжээ авснаар ОХУ гуравдагч орнууд болон тэдгээр улсын хувь хүн, компаниудаас хэрэгцээтэй бараагаа авахад улам хүндрэлтэй болох юм.
АНУ-ын Худалдааны яам энэ талаар мэдээлэл өгөхдөө "Өнөөдөр бидний авч буй хориг арга хэмжээ нь зөвхөн АНУ-аас гаралтай бүтээгдэхүүний тухай биш юм. Энэ удаад АНУ-ын брэнд бүтээгдэхүүн, АНУ-ын технологи, багаж хэрэгсэл, программ хангамж, оюуны өмчийг ашиглан үйлдвэрлэсэн бүх бараа, тэдгээрийг үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжүүдийн араас хөөцөлдөнө" гэлээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ