М.Тулгат: Эрх баригчид хүч түрэмгийлсэн сонгууль хийж байна

Хуучирсан мэдээ: 2024.06.13-нд нийтлэгдсэн

М.Тулгат: Эрх баригчид хүч түрэмгийлсэн сонгууль хийж байна

М.Тулгат: Эрх баригчид хүч түрэмгийлсэн сонгууль хийж байна

Ардчилсан намаас өнөөдөр /2024.06.13/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч М.ТУЛГАТ:

-Сонгуулийн үеэр хууль зөрчсөн олон ноцтой үйлдлүүд болж байна. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн  I тойрогт нэр дэвшигчийг нээлтийн үеэр баривчилсан, Ховд аймагт сонгогчдод мөнгө тараасан,  гадаадад байгаа сонгогчдын эрх зөрчиж байгаа асуудал нь сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн, түүнд халдсан ноцтой асуудал үүсгээд байна. Энэ асуудал дээр Ардчилсан намаас шаардлага тавьж ажиллаж байна.

Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Хууль зүйн сайд Б.Энхбаяр иргэд сонгогчидтой уулзалт хийгээд явахдаа хууль шүүхийн тогтолцооны талаар ярьж байгаа боловч эрх баригч МАН нь шударга бус хүч түрэмгийлсэн сонгууль хийж байгаад туйлын харамсалтай байна. Энэ дээрээ аннхаарал тавиач ээ. Зөвхөн энэ удаагийн сонгууль биш 2020 оны сонгуулиар 3-4 нэр дэвшигчийг баривчилж байсан. Сонгуулийн дараа хэрэг нь замхраад алга болдог.

 Ийм байдлаар шударга бусаар өрсөлдөж байгаад Ардчилсан нам шүүмжлэлтэй хандаж, цаашид давтан гаргуулахгүй байх тал дээр иргэд шаардлага тавьж ажиллаач ээ гэдгийг хүсэх байна.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн н.БАТТУЛГА:

-Гадаад дахь монголчуудын сонгох эрхээ эдлэх асуудал хумигдалтай байна. Үндэсний статистикийн хорооны тоо баримтаар бүртгэлтэй 141 мянган иргэн гадаадад бий. Албан бусаар 400 мянга очрим иргэн гадаадад сурч, амьдарч байна. Жагсаалтаар намуудыг сонгох сонголтыг нь Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны яам, Дипломат төлөөлөгчийн газар бүрэн дүрэн хэрэгжүүлж чадахгүй байгаагаас гадаадад байгаа иргэд сонгуулиа өгч чадахгүй хэмжээнд хүрээд байна. Одоогоор дэлхийн 34 улсад 8755 иргэн сонгууль саналаа өгнө гэдгээ биечлэн болон цахимаар бүртгүүлээд байна. Хоёр хоногийн дараа буюу зургадугаар сарын 15-нд бүртгэл дуусна.  Энэ бүртгэл хийлгээгүй сонгогч зургадугаар сарын 20-23-ны хооронд санал өгөх эрхгүй болох юм.

Бүртгэлээ биечлэн хийлгэх боломжгүй тохиолдолд цахимаар бүртгүүлэх боломжоо өөрсдөө олж авахгүй бол сонгох эрхээ эдлэх эрх хумигдана.

Саналаа өгөхөөр бүртгүүлсэн зарим тоо баримтыг танилцуулъя. БНСУ- д саналаа өгөхөөр 2001 хүн бүртгүүлсэн байна. Гэтэл Солонгос улсад Монгол Улсаас хамгийн олон иргэн буюу 54 мянган иргэн амьдарч байхад 2001 хүн бүртгэл хийлгэсэн нь анхаарах ёстой. БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам болон тухайн улсад байгаа консул хүчин чармайлт гаргаж ажиллаж байгаа ч тусгайлсан төсөв баталж өгөөгүйн улмаас хэдхэн цаас тарааж, монголчуудын очдог хоолны газар очиж сурталчилгаа хийхээс хэтрэхгүй байна. Яаралтай хоёр хоногийн дотор анхаарал хандуулж, бүртгэлийн талаар зөв мэдээлэл өгөхгүй бол маш олон иргэн холбогдож байна. Бүртгэл хаагуур яваад байна гэж асууж байна.

АНУ-д маш олон иргэн амьдардаг ч 1064, Австралид  947, Япон улсад 920, БНХАУ-д 602, Германд 426, ОХУ-д 304, Чехэд 283, Унгарт 294, Брюсельд 50 хүн  сонгох эрхээ эдлэхээр бүртггүүлсэн байна гэлээ.

Г.ХОРОЛ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж