Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2024.06.13/ боллоо.
Хуралдаанаар Нямтайширын Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэх, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Тус хорооны хуралдааны шийдвэрийн талаар СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран хэлэхдээ, Монгол Улсын Үндсэн хууль Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн шийдвэрийг үндэслэн Үндэсний эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд эвслийн жагсаалтын нэгдүгээрт нэр дэвшүүлсэн Нямтайширын Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэлээ.
Хэдийгээр Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний сонгогдох эрх болон шүүхийн шийдвэрийг хангах зорилгоор нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн ч шүүхийн энэ шийдвэр нь цаашид Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйл буюу сонгогддог, томилогддог нийтийн албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсан гэмт хэрэг нь албан тушаалын гэмт хэрэгт тооцогдохгүй бол ямар төрлийн гэмт хэрэгт хамааруулан ойлгох талаар хууль хэрэглээний хувьд нэг мөр ойлголттой болгох шаардлагад үндэслэн Улсын дээд шүүхэд тайлбар гаргуулах хүсэлт хүргүүлэхээр тогтлоо.
Түүнчлэн захиргааны хэргийн шүүхэд дахин хоёр нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудал шүүхийн маргаантай байна. Шүүх хуралдаан товлогдсон.
Эдгээр асуудлууд эцэслэн шийдэгдвэл улс төрийн нам, эвсэлээс нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудал эцэслэн шийдвэрлэгдэнэ. Шүүхийн шийдвэр гарч албан ёсоор СЕХ-нд ирүүлсэн тохиолдолд нэн яаралтай хуралдаж шийдвэрлэнэ. Учир нь сонгуулийн сурталчилгааны хоногууд үргэлжилж байна. Хугацаа бага байгаа учраас цаг алдалгүй асуудлыг шуурхай шийдвэрлэнэ. Түүнчлэн сонгуулийн сурталчилгааны хугацаанд хууль бус үйлдэл болон худал мэдээлэл тараасан гэх мэт асуудалд цагдаагийн байгууллага 14 хоног, шүүхийн байгууллага гурав хоногийн дотор шийдвэрлэх хуулийн заалттай. Гэсэн хэдийн боловч аль болох богино хугацаанд шийдвэрлэн ажиллахыг зорьж ажиллана. СЕХ хэрэг маргааныг шалгаж, тогтоодог байгууллага биш. Тийм учраас ирсэн гомдол мэдээлийг цагдаагийн байгууллага руу чиг үүргийн дагуу яаралтай шилжүүлдэг. Мөн цагдаагийн байгууллага уг хэрэгтэй холбоотой хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар олон нийтэд нээлттэй мэдээлэхийг шаардах гэх мэт арга хэмжээ авах боломжтой гэв.
SamTrimble 2024-06-13 109.248.138.225
Харуулах боломжгүй.
DebraMowan 2024-06-13 109.248.13.223
Харуулах боломжгүй.
MichelleLee 2024-06-13 46.8.17.40
Харуулах боломжгүй.
LindseyMarie 2024-06-13 46.8.106.179
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-06-13 46.8.23.124
Харуулах боломжгүй.
AndreaRinehart 2024-06-13 109.248.128.70
Харуулах боломжгүй.
NaomiGarcia 2024-06-13 95.182.127.156
Харуулах боломжгүй.
TianaPeacock 2024-06-13 188.130.129.188
Харуулах боломжгүй.
AprilArmstrong 2024-06-13 109.248.204.105
Харуулах боломжгүй.
SarahEsquivel 2024-06-13 45.11.21.12
Харуулах боломжгүй.
AlbertaOliveira 2024-06-13 109.248.12.10
Харуулах боломжгүй.
MelissaDallich 2024-06-13 45.11.21.12
Харуулах боломжгүй.
DeniseWaters 2024-06-13 109.248.142.121
Харуулах боломжгүй.
TaraPerry 2024-06-13 188.130.129.197
Харуулах боломжгүй.
Зочин 2024-06-13 81.185.172.218
Нээрээ шүүххэс ял авсан хүмүүс төр лүү зүтгээд байна ялтан хулгайч байсан хүмүүс шүү дээ ийм хогийн байх юм уу
Хэзээ нэгэн цагт ял эдэлсэн л бол төр лүү бүү ойртуул
ShellyAnderson 2024-06-13 109.248.15.162
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-13 203.98.76.249
ял үүрсэн үмүүс яагаад нэр дэвшээд байна. энэ бурууг СЕХ үүрэх ёстой: СЕХг бүрэнээр нь буулгаж ардын хяналт бий болго
Нэргүй 2024-06-13 66.181.189.9
MU-haa huuliig sain unsh. Shuuh shiiddeg asuudliig SEH-d hamaagui. Bukh asuudal huuliar shiidegddeg. Uursduu buruu songolt hiihgui bhiig hichee.
DesireeMorales 2024-06-13 188.130.185.36
Харуулах боломжгүй.