Ц.Мөнхбат иргэд, сонгогчдоо цахимаар сонсох санаачилга гаргав

сонгууль-2024

Ц.Мөнхбат иргэд, сонгогчдоо цахимаар сонсох санаачилга гаргав

Ц.Мөнхбат иргэд, сонгогчдоо цахимаар сонсох санаачилга гаргав

УИХ-ын сонгуулийн 7 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Цагаанхүүгийн Мөнхбатын говийн бүсийн иргэдтэй хийх уулзалтууд амжилттай үргэлжилж буй сурталчилгааны дөрөв дэх өдөр. Түүний хувьд өнөөдөр /2024.06.13/ хилийн цэргийн ангийнхнаас уулзалтаа эхлүүлж, цэргийн алба хаагчдад мөрийн хөтөлбөрөө танилцуулжээ.

Сонгуулийн тойрог томссоноор, нэр дэвшигчид сонгогч нэг бүртэй уулзах хугацаа бага, цөөн хоногт нэр дэвшигч бүр иргэдийн саналыг сонсч, мөрийн хөтөлбөрөө танилцуулах боломжгүй ч  техник, технологи, харилцаа холбоо хөгжсөн энэ цагт нэр дэвшигч Цагаанхүүгийн Мөнхбат үед иргэд, сонгогчидтойгоо цахимаар уулзалт хийх, асуултад хариулах, иргэн бүрийг сонсох санаачилга гаргажээ.

Говийн бүсийн иргэд, сонгогчид сонирхсон асуулт, тодорхой сэдвийнхээ хүрээнд Цагаанхүүгийн Мөнхбат цахим хуудсаар асуултаа илгээж хариулт авах боломжтой.

Түүний хувьд Дундговь аймгийн Засаг даргаар томилогдон ажилласан цагаасаа эхлэн иргэдээ сонсох ажлыг эхлүүлж байсан. Тухайлбал, долоо хоног бүрийн Бямба гаригт иргэдээ сонсох өдөр товлож, санал хүсэлтийг нь ажилдаа, хэрэгжүүлэх бодлогодоо тусгаж байсан туршлагатай. Тиймээс иргэдийнхээ дуу хоолойг сонсох ажлыг цахимаар ч гэсэн үргэлжлүүлэхээр болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж