ХЭҮК: Иргэдийн хувийн мэдээллийг ашиглахгүй байхыг сануулъя

Хуучирсан мэдээ: 2024.06.13-нд нийтлэгдсэн

ХЭҮК: Иргэдийн хувийн мэдээллийг ашиглахгүй байхыг сануулъя

ХЭҮК: Иргэдийн хувийн мэдээллийг ашиглахгүй байхыг сануулъя

Хүний эрхийн үндэсний комиссоос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн асуудлаар өнөөдөр /2024.06.13/мэдээлэл хийлээ.


ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа:

-Сонгууль бол бүхэлдээ төрийн эрх барих байгууллагын төлөөллийг сонгох, ард түмний хүсэл зоригоо илэрхийлэх үйл явц байдаг. Сонгуулийн үеэр улс төрчид, намууд, засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэх, тайван жагсаал цуглаан явуулах нь ардчилсан улсын ердийн үйл явц юм. Тийм учраас дараах дөрвөн асуудлыг ХЭҮК-оос анхааруулж байна гэв.

Улстөрч, улс төрийн нам, засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн хүнийг ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгөх, ил далд хэлбэрээр сануулах, биеэр болон харилцаа холбооны хэрэгслээр сүрдүүлэх, дарамтлах, хүсэл зоригийг нь мохоох аливаа үйлдэл гаргахгүй байх шаардлагатай.

  • Иргэн хууль ёсны үзэл бодол, итгэл үнэмшилээ илэрхийлснийхээ улмаас бусдын дарамт, халдлагад өртөхөөс хамгаалах арга хэрэгсэлийг идэвхжүүлэх
  • Тайван жагсаал цуглааныг, цагдаагийн байгууллага хамгаалж дэмжих, эсрэг шаардлага бүхий зэрэгцээ цуглааныг зохицуулах туршлага дадлагыг хийж бэлэн байдлаа хангах
  • Санал авах байрны хяналтын камерийг сонгогчын саналаа нууцаар өгөх эрхэд саад учруулахгүйгээр байршуулж, шаардлагатай тохиолдолд ХЭҮК-оос тухайлсан зөвлөмжүүдийг авах

Түүнчлэн үзэн ядалт, хүчирхийлэл, үндэсний эв нэгдлийг бусниулахад уриалсан илэрхийлэл, хүний нэр төр эрхэм чанарыг гутаах зорилготой худал мэдээлэлтэй тэмцэхтэй холбоотой дараах гурван сануулгыг өглөө. Үүнд:

  • Улс төрч, улс төрийн хүчнүүд үзэн ядалт хүчирхийлэлд уриалахгүй байх
  • Бусдын нэр төрийг гутаах зорилготой худал мэдээлэл тараахгүй байх
  • Эмэгтэй улс төрчдийг хүйсийн хувьд гутаан доромжлохгүй, сонгуулийн сурталчилгаанд хүүхдийг ашиглахгүйгээр хүнлэг шударга улс төрийн өрсөлдөөн явуулах.

Хиймэл оюун, олон нийтийн сүлжээ ашиглан үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлд уриалсан илэрхийлэл, хүний нэр хүнд, эрхэм чанарыг гутаах зорилготой худал мэдээлэл бүхий контент бүтээхгүй байхад сонгуулийн сурталчилгаа явуулж байгаа технологи хөгжүүлж байгаа хүмүүс хуулийн этгээд анхаарах, оролцохгүй байх. Эдгээр мэдээллүүдийг хэвлэл мэдээллийн байгууллагууд цахим болон биет орчинд түгээхгүй байхыг сануулж байна.

Мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлах, бусдын нэр төрийг гутаах зорилготой, худал мэдээллийг санаатай тараасан гэмт үйлдлийг таслан зогсоох, мөрдөн шалгах, мэдээллийн тархалтын хязгаарлах чиг үүрэгтэй албан үйл ажиллагааг идэвхжүүлэх, албан бус механизмыг дэмжих, хүний хувийн мэдээллийг хамгаалж иргэдийн гэрийн хаяг, регистрийн дугаар, холбоо барих мэдээллийг хуулиар эрх олгоогүй этгээд ашиглах, боловсруулах, сонгогчдыг мөнгө эд зүйл зэрэг бусад амлалтаар хууль бус үйлдэлд ашиглахаас хамгаалах, ийм зөрчлийг шуурхай таслан зогсоох хариуцлага тооцох механизмыг идэвхжүүлэх энэ талаар олон нийтэд сурталчлах зэрэг сануулгыг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж