ХЭҮК: Иргэдийн хувийн мэдээллийг ашиглахгүй байхыг сануулъя

ХЭҮК: Иргэдийн хувийн мэдээллийг ашиглахгүй байхыг сануулъя

ХЭҮК: Иргэдийн хувийн мэдээллийг ашиглахгүй байхыг сануулъя

Хүний эрхийн үндэсний комиссоос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн асуудлаар өнөөдөр /2024.06.13/мэдээлэл хийлээ.


ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа:

-Сонгууль бол бүхэлдээ төрийн эрх барих байгууллагын төлөөллийг сонгох, ард түмний хүсэл зоригоо илэрхийлэх үйл явц байдаг. Сонгуулийн үеэр улс төрчид, намууд, засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэх, тайван жагсаал цуглаан явуулах нь ардчилсан улсын ердийн үйл явц юм. Тийм учраас дараах дөрвөн асуудлыг ХЭҮК-оос анхааруулж байна гэв.

Улстөрч, улс төрийн нам, засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн хүнийг ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгөх, ил далд хэлбэрээр сануулах, биеэр болон харилцаа холбооны хэрэгслээр сүрдүүлэх, дарамтлах, хүсэл зоригийг нь мохоох аливаа үйлдэл гаргахгүй байх шаардлагатай.

  • Иргэн хууль ёсны үзэл бодол, итгэл үнэмшилээ илэрхийлснийхээ улмаас бусдын дарамт, халдлагад өртөхөөс хамгаалах арга хэрэгсэлийг идэвхжүүлэх
  • Тайван жагсаал цуглааныг, цагдаагийн байгууллага хамгаалж дэмжих, эсрэг шаардлага бүхий зэрэгцээ цуглааныг зохицуулах туршлага дадлагыг хийж бэлэн байдлаа хангах
  • Санал авах байрны хяналтын камерийг сонгогчын саналаа нууцаар өгөх эрхэд саад учруулахгүйгээр байршуулж, шаардлагатай тохиолдолд ХЭҮК-оос тухайлсан зөвлөмжүүдийг авах

Түүнчлэн үзэн ядалт, хүчирхийлэл, үндэсний эв нэгдлийг бусниулахад уриалсан илэрхийлэл, хүний нэр төр эрхэм чанарыг гутаах зорилготой худал мэдээлэлтэй тэмцэхтэй холбоотой дараах гурван сануулгыг өглөө. Үүнд:

  • Улс төрч, улс төрийн хүчнүүд үзэн ядалт хүчирхийлэлд уриалахгүй байх
  • Бусдын нэр төрийг гутаах зорилготой худал мэдээлэл тараахгүй байх
  • Эмэгтэй улс төрчдийг хүйсийн хувьд гутаан доромжлохгүй, сонгуулийн сурталчилгаанд хүүхдийг ашиглахгүйгээр хүнлэг шударга улс төрийн өрсөлдөөн явуулах.

Хиймэл оюун, олон нийтийн сүлжээ ашиглан үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлд уриалсан илэрхийлэл, хүний нэр хүнд, эрхэм чанарыг гутаах зорилготой худал мэдээлэл бүхий контент бүтээхгүй байхад сонгуулийн сурталчилгаа явуулж байгаа технологи хөгжүүлж байгаа хүмүүс хуулийн этгээд анхаарах, оролцохгүй байх. Эдгээр мэдээллүүдийг хэвлэл мэдээллийн байгууллагууд цахим болон биет орчинд түгээхгүй байхыг сануулж байна.

Мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлах, бусдын нэр төрийг гутаах зорилготой, худал мэдээллийг санаатай тараасан гэмт үйлдлийг таслан зогсоох, мөрдөн шалгах, мэдээллийн тархалтын хязгаарлах чиг үүрэгтэй албан үйл ажиллагааг идэвхжүүлэх, албан бус механизмыг дэмжих, хүний хувийн мэдээллийг хамгаалж иргэдийн гэрийн хаяг, регистрийн дугаар, холбоо барих мэдээллийг хуулиар эрх олгоогүй этгээд ашиглах, боловсруулах, сонгогчдыг мөнгө эд зүйл зэрэг бусад амлалтаар хууль бус үйлдэлд ашиглахаас хамгаалах, ийм зөрчлийг шуурхай таслан зогсоох хариуцлага тооцох механизмыг идэвхжүүлэх энэ талаар олон нийтэд сурталчлах зэрэг сануулгыг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

SamTrimble 2024-06-13 109.248.138.225

Харуулах боломжгүй.

Avatar

DebraMowan 2024-06-13 109.248.13.223

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleLee 2024-06-13 46.8.17.40

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyMarie 2024-06-13 46.8.106.179

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSmith 2024-06-13 46.8.23.124

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaRinehart 2024-06-13 109.248.128.70

Харуулах боломжгүй.

Avatar

NaomiGarcia 2024-06-13 95.182.127.156

Харуулах боломжгүй.

Avatar

TianaPeacock 2024-06-13 188.130.129.188

Харуулах боломжгүй.

Avatar

AprilArmstrong 2024-06-13 109.248.204.105

Харуулах боломжгүй.

Avatar

SarahEsquivel 2024-06-13 45.11.21.12

Харуулах боломжгүй.

Avatar

AlbertaOliveira 2024-06-13 109.248.12.10

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaDallich 2024-06-13 45.11.21.12

Харуулах боломжгүй.

Avatar

DeniseWaters 2024-06-13 109.248.142.121

Харуулах боломжгүй.

Avatar

TaraPerry 2024-06-13 188.130.129.197

Харуулах боломжгүй.

Avatar

Болд 2024-06-13 59.153.113.94

Тагнуул цагдаагаас дээр юм хийх юм.

Avatar

ShellyAnderson 2024-06-13 109.248.15.162

Харуулах боломжгүй.

Avatar

DesireeMorales 2024-06-13 188.130.185.36

Харуулах боломжгүй.

Avatar

JenVang 2024-06-13 109.248.128.114

Харуулах боломжгүй.

Avatar

сонгогч 2024-06-13 202.9.46.23

Элбэгдоржийн шүүх иргэдийг хэдэн арваар нь хэлмэгдүүлж байхад "амьгүй" байсан ХЭҮК сонгууль болохоор "амь" ороо юу ??? энэ газрыг татан буулгавал таарна…….

Avatar

Хариулт 2024-06-13 139.5.217.218

202.9.46.23.д МАН л үзэл бодлоор нь ялган гадуурхаж шоронд хорьж шар махтай нь хатааж байна. Бүр бизнес эрхлэгчид ээ хавчиж хянадаг занадаг болсон .Юун Элбэгдорж. энэ тэр бэ.Засаг төрөөс холдоод 7 жил болж байна. Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэгч юм болж байна.Шүүгчийг Элбэгдорж насаар нь томилоогүй . Тэнэгийн дээд тэнэг бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж