Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах ажил Ардчилсан намыг Засгийн эрх барьж байх үед эхэлсэн ч 2016 оны сонгуульд МАН ялалт байгуулангуутаа үгүйсгэж, эл ажлыг зогсоосон. Гэвч эцсийн дүндээ үнэнд гүйцэгдэцгээн, гэр хорооллыг барилгажуулахгүйгээр Улаанбаатар хотын агаарын бохирдол, автомашины түгжрэлийг сааруулахгүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч 20 минутын хот байгуулах концепыг зарлаад буй. Энэ хүрээнд эхний ээлжинд Сэлбэ дэд төвийг түшиглэн 12 мянган айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Ямартай ч энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн айлуудын үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийж 500 орчим иргэнтэй тохиролцсоноор нөхөн олговрыг нь олгож эхэлжээ. Эл ажилд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар их л анхаарч буй.
Сэлбэ дэд төвийг түшиглэн орон сууцжуулах хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны гэр хорооллын 158 га газрын 2206 нэгж талбарыг чөлөөлнө Тэгвэл өнөөдөр /2024.06.13/ Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар Чингэлтэй дүүргийн 18 хорооны айлуудтай өөрийн биеэр очиж уулзаж, нөхцөл байдалтай танилцаж санал сэтгэгдлийг нь сонслоо.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Сэлбэ дэд төвийг байгуулах ажил 2012 оноос эхэлсэн. Харамсалтай нь, хэсэг хугацаанд тус ажил зогсонги байдалтай байсан. Тэгвэл 2023 оны арваннэгдүгээр сард Сэлбэ дэд төвийн ажлыг үргэлжлүүлэх шийдвэр дахин гарсан. Энэ ажлын хүрээнд газар чөлөөлөх, төлөвлөлт, барилгын зураг, хөрөнгө мөнгө босгох хууль эрх зүйн орчныг шинэчлэх гэсэн шат дараатай явсан. Энэ ажлын хүрээнд УИХ-аар 70 гаруй хууль тогтоомжид өөрчлөлт оруулсан. Мөн Улаанбаатар хотод гэр хороолол дахин төлөвлөх санхүүгийн эх үүсвэрээ шийдэх гадаад болон дотоодын бонд гаргах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Газар чөлөөлөлттэй холбоотой эрх зүйн орчныг шинэчилсэн. Барилгын зураг төслийн ажил ирэх долдугаар сард дуусна. Ингэснээр 12 мянган айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Монгол Улсад хамгийн анхны жишиг хороолол барихаар төлөвлөж байна. Нийт газрын 60 хувьд орон сууц, 40 хувьд нь ногоон байгууламж, зам талбай байна. Мөн Сэлбийн гол дагуу Улаанбаатар хотын хамгийн том хиймэл нуур байгуулахаар төлөвлөсөн. Орон сууцны бүх шугам сүлжээ буюу цэвэр усны шугамыг хүний эрүүл мэндэд сайн байх үүднээс зэс турбо суулгана. Дээрээ нарны панел тавьж сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашигладаг байхаар зураг төсөл нь төлөвлөгдсөн" гэлээ.
Хотын даргын хэлж буйгаар нийслэлчүүд 3,4 хорооллоос том жишиг хороололтой болох нь. Ямартай ч 10 гаруй жил гацсан байсан бүтээн байгуулалт сонгуулийн жилд амь орлоо. Цаашдаа Сэлбэ дэд төв байгуулах ажил жишиг хороолол болохыг нь харах л үлдлээ.
SamTrimble 2024-06-13 109.248.138.225
Харуулах боломжгүй.
DebraMowan 2024-06-13 109.248.13.223
Харуулах боломжгүй.
MichelleLee 2024-06-13 46.8.17.40
Харуулах боломжгүй.
LindseyMarie 2024-06-13 46.8.106.179
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-06-13 46.8.23.124
Харуулах боломжгүй.
AndreaRinehart 2024-06-13 109.248.128.70
Харуулах боломжгүй.
NaomiGarcia 2024-06-13 95.182.127.156
Харуулах боломжгүй.
TianaPeacock 2024-06-13 188.130.129.188
Харуулах боломжгүй.
AprilArmstrong 2024-06-13 109.248.204.105
Харуулах боломжгүй.
SarahEsquivel 2024-06-13 45.11.21.12
Харуулах боломжгүй.
AlbertaOliveira 2024-06-13 109.248.12.10
Харуулах боломжгүй.
MelissaDallich 2024-06-13 45.11.21.12
Харуулах боломжгүй.
DeniseWaters 2024-06-13 109.248.142.121
Харуулах боломжгүй.
TaraPerry 2024-06-13 188.130.129.197
Харуулах боломжгүй.
ShellyAnderson 2024-06-13 109.248.15.162
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-13 203.98.76.249
дараа жил дахин сонгууль явуул сонгогодоод нотой байгаа гишүүдийг солих сонгуул явуул: эхлээд л буулгах болсон гишүүд олон байсан шүү
DesireeMorales 2024-06-13 188.130.185.36
Харуулах боломжгүй.
JenVang 2024-06-13 109.248.128.114
Харуулах боломжгүй.
Зочин 2024-06-13 103.57.92.243
Танай АН шиг дахин төлөвлөлт нэрээр түмэн олныг дахин хулхидахгүй, өөр хойшлуулшгүй бүтээн байгуулалт олон бийг эхлүүлэд явж байна.
Нэргүй 2024-06-13 202.126.89.217
Сонгуульд зориулж МАН дахин хуурах тактик хэрэглэж байна. Иргэд минь
Нэргүй 2024-06-13 103.57.92.145
Утаа уер усны аюулыг хаах хамгийн зев шийдэл Сэлбэ тев саадгуй хурдан бутээсэй