"Зассан замууд эвдэрвэл хот хариуцахгүй"

"Зассан замууд эвдэрвэл хот хариуцахгүй"

"Зассан замууд эвдэрвэл хот хариуцахгүй"

Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотой зам засварын ажлууд үргэлжилж буй. Зам засварын ажлыг хурдан хугацаанд хийж гүйцэтгэж байгааг саашаах иргэд байгаа ч чанаргүй замын ажлыг шүүмжлэх хүмүүс ч байна.

Хамгийн сүүлд гэхэд Улаанбаатар хотод түр зуурын хүчтэй аадар бороо орсны дараа цахим орчинд Зайсангийн уулын замын  зассан хэсэг нь урсчихлаа гэх иргэдийн шүүмжлэл бий болсон. Өөр бусад газруудад ч мөн бороо орсны улмаас зам дээгүүр ус урсаж, хүн явах аргагүй нөхцөл байдал үүссэн.

Нийслэлийн Засаг даргын 2024 оны А32 тоот захирамжаар 13 байршилд замын шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөжээ. Харин 2024 оны гуравдугаар сарын А313 тоот захирамжаар нэмээд дөрвөн байршилд шинэчлэлтийн ажлыг хийхээр болсон байна.

Нийтдээ энэ жил 17 байршилд шинэчлэлтийн ажил хийнэ.

Тодруулбал, Намъяанжүгийн гудамж, Амгалангийн зам, УБЦТС-ийн баруун талын зам, Богд уулын арын зам, Зайсангийн уулзвараас "Буган халиун" хүртэлх зам, Соёолжоос Нарны замын уулзвар хүртэлх зам, Төмөр замаас хойш Энхтайвны өргөн чөлөө хүртэлх зам, Хилчний гудамж буюу Цагдаагийн академийн хойд зам, СУИС-ийн уулзварын зүүн талын зам, Нарантуул захаас Өгөөмөр захын уулзвар хүртэлх замд шинэчлэлтийн ажил хийжээ.

Хамгийн сүүлд нийслэлийн Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо буюу тавдугаар сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх авто замыг зургадугаар сарын 10-ны 06.00 цаг хүртэл хааж, зам засврын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Тэгвэл эдгээр шинэчлэн засварласан замууд бороо, үерийн аюулд хэр тэсвэртэй вэ гэдэг асуулт үлдээд байна. Дээрх тохиолдол шиг бороо, үерийн улмаас чанарын асуудал үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Д. Гэрэлтогтохоос тодрууллаа.

-Нийслэлд хийж буй зам засварын ажлын чанарын асуудалд иргэд шүүмжлэлтэй байгаа шүү дээ. Хэрэв бороо, үерийн эрсдэлээс шалтгаалан тухайн замуудад эвдрэл үүсвэл хэн хариуцах вэ?

-Тухайн замын шинэчлэлтийн ажлыг хийсэн гүйцэтгэгч компани зам засварын ажлаас хойш гурван жилийн хугацаанд тухайн замын урсгал засварын ажлыг хариуцдаг. Зам засварын ажлын хүрээнд гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах тендер зарладаг.

Тиймээс тендерт шалгарсан, гүйцэтгэгч компаниуд гурван жилийн хугацаанд тухайн шинэчлэсэн замд ямар нэгэн эвдрэл гэмтэл гарвал нөхөн засварлах үүрэг хүлээдэг.

Шинэчилсэн замуудад эвдрэл үүсвэл хот хариуцахгүй гэсэн үг үү?

-Нийслэлийн Замын хөгжлийн газраас тухайн компаниудад зөвхөн хяналт тавьж ажилладаг. Замын ажлын чанарын асуудлаас болж эрсдэл үүсвэл гүйцэтгэгч компаниудад хариуцлага тооцно гэв.

Нийслэлээс энэ жил шинэ бүтээн байгуулалтын ажилд төсөв тавигдаагүй. Зөвхөн замын шинэчлэлт буюу хучилтын ажлууд хийж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MichelleLee 2024-06-13 46.8.17.40

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyMarie 2024-06-13 46.8.106.179

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSmith 2024-06-13 46.8.23.124

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaRinehart 2024-06-13 109.248.128.70

Харуулах боломжгүй.

Avatar

NaomiGarcia 2024-06-13 95.182.127.156

Харуулах боломжгүй.

Avatar

TianaPeacock 2024-06-13 188.130.129.188

Харуулах боломжгүй.

Avatar

AprilArmstrong 2024-06-13 109.248.204.105

Харуулах боломжгүй.

Avatar

SarahEsquivel 2024-06-13 45.11.21.12

Харуулах боломжгүй.

Avatar

AlbertaOliveira 2024-06-13 109.248.12.10

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaDallich 2024-06-13 45.11.21.12

Харуулах боломжгүй.

Avatar

DeniseWaters 2024-06-13 109.248.142.121

Харуулах боломжгүй.

Avatar

TaraPerry 2024-06-13 188.130.129.197

Харуулах боломжгүй.

Avatar

ShellyAnderson 2024-06-13 109.248.15.162

Харуулах боломжгүй.

Avatar

настан 2024-06-13 103.212.116.61

Засссан л хариуцана шдээ !!!!!!!Энэ одоо юү гээд тэнэгтээд л байгаа юм вэ.!!!!!

Avatar

Наа 2024-06-13 202.126.89.206

зассан замын чанрыыг замын хөгжлийн газар хаиуцахгүй өөр юу хийх вэ нямбаатараа одоо татан буулга наад ажлыг чинь хуулиар хариуцдаг өнөөн олон мэргэжлийн хувийн компаниуд бна мэдэх үү

Avatar

DesireeMorales 2024-06-13 188.130.185.36

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-06-13 103.57.93.193

Мэдээж ямар ч ажлыг хийсэн компани, хийсэн эзэн нь л хариуцна шүү дээ. Сэтгүүлч нар гэж ер нь тийм тэнэг юмнууд байдаг юм уу эсвэл зориуд мушгин гуйвуулж бичдэг юм уу?

Avatar

JenVang 2024-06-13 109.248.128.114

Харуулах боломжгүй.

Avatar

LindaArchie 2024-06-13 46.8.15.47

Харуулах боломжгүй.

Avatar

Уншигч 2024-06-13 59.153.113.239

Хэдэн тэр бумаар зам засдаг хийдэг компаниуд нимгэн стандарт бус зам тавьсныхаа хариуцлагыг хүлээж сурах хэрэгтэй өөрсөддөө хэтэрхий их ашиг унагаж хагарталаа баяжиж байгаа

Avatar

Зочин 2024-06-13 66.181.178.212

хот тендер өгөөгүй юм уу хот бултдаг субъект болжээ яг зальт үнэг шиг

Avatar

Нэргүй 2024-06-13 202.70.43.34

ОО ЗАЗАЗА…..ТӨР Ч ӨӨРТӨӨӨ АШИГТАЙ ЮМ БҮХНИЙГ ХУРААЖ ХУВХАЙЛАХААС БИШ НИЙГЭМ НИЙТИЙН ТӨЛӨӨ Ч ЯВАХГҮЙН БНАЛДОО……ХААНААСА ХААЛГАЧ. ХҮРТЭЛЭЭ ЗАВХРСАН УЛС ШҮҮ ДЭЭЭ

Avatar

зочин 2024-06-13 103.57.93.76

Зам тавьсан, эсвэл зассан компани хариуцна гэж хэлээд бичээд байгааг нь уншаад ч ойлгохгүй тэнэг хүмүүс ойлгодгоосоо хамаагүй олон болсоор. Наймаа хийж бусдыг хонжиж, эсвэл хулгай хийж, худал ярьж мөнгө олохыг бодохоос өөр юм толгойд нь байхгүй хүмүүсийг энэ зах зээлийн нийгэм бий болгож өсгөж, үржүүлж байгаагийн дүн нь энэ юм даа.

Avatar

DianaGalindo 2024-06-13 92.119.193.66

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-13 66.181.182.201

Нямбаатар аа тэгээд хэн хариуцах юм …За яшиг зүгээр би хариуцъя

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж