Сурвалжлага: Барсагийн академи Монголд дараагийн Мессиг бэлдэж байна

Сурвалжлага: Барсагийн академи Монголд дараагийн Мессиг бэлдэж байна

Сурвалжлага: Барсагийн академи Монголд дараагийн Мессиг бэлдэж байна

"Бид сайн хөлбөмбөгчнөөс гадна сайн хүнийг бэлтгэдэг" гэж Рожер Ортонобас хэлэв. Тэрбээр Испанийн алдарт Барселона /Барса/ клубын хүүхдийн академийн дасгалжуулагч. Барселонагийн хүүхдийн академийг Ла Масиа гэх бөгөөд тус академиас бидний эчнээ мэдэх Месси, Иньеста, Шавиг тэргүүтэй дэлхийн шилдгүүд төрөн гарсан. Хүүхдийн академид нь хүртэл тив бүрийн, улс бүрийн шилдгүүд хуран чуулж, тэднээс онцгойрч, ялгарсан нь л Каталон үндэстний баяр, бахдал Барселонагийн өмсгөлтэй талбайд гардаг. Ийм л агуу түүх, уламжлалтай Барсагийн академи Монголд иржээ.

Монголд хөлбөмбөгийн спортыг олон жил, ул суурьтай хөгжүүлж буй Дэрэн клубын хувьд Барса академитай холбогдож, Улаанбаатар хотноо хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавьжээ. Хоёр жил хөөцөлдсөн ажил нь энэ жил хэрэгжиж, Барса академийн гурван дасгалжуулагч хүрэлцэн ирж, хүүхэд багачуудад өөрсдийн хөлбөмбөгөө танилцуулж байна.

Нийт таван өдөр үргэлжлэх хөтөлбөр Дэрэн клубын ногоон талбайд эхэлсэн хойно очиж сурвалжиллаа. Төв цэнгэлдэхийн хажууханд сүндэрлэсэн ногоон талбайг Барселонагийн үндсэн өнгө болох цэнхэр, хүрээн улаан өнгө хучиж, нэгэн жигд цэнхэр өмсгөлтэй хүүхэд багачууд "эзэгнэнэ". Хүүхдүүд нас насаараа хуваагдаж, онцлогтоо таарсан бэлтгэл сургуулилалтыг хийж байх аж. Талбайн өнцөг булан бүрт л дасгалжуулагч нар хүүхдүүдтэй тулж харьцаж, насанд нь тохирсон дасгал, бэлтгэлийг нь зааж өгнө.

Энэ үеэр Дэрэн клубын эзэн Г.Мөнхчулуунтай ярилцав. Түүний хэлснээр сургалт өдөрт зургаан цагаар хичээллэж байгаа бөгөөд эхний өдөр өглөө 09.00 цагаас 18.00 цаг хүртэл оржээ. Тэрбээр ярихдаа "Барсагийн академи бол олон улсад алдартай, олон жил үйл ажиллагаагаа явуулж буй бренд болчихсон академи. 2-3 жилийн өмнөөс л Барселонад байдаг манай өргөмжит консулаар дамжуулан тус клубтай холбогдож, энэ жил хэрэгжүүлж байна. Эхний өдөр есөн цаг хичээллэсэн. Зарим аав ээж нар "Жаахан хүүхдүүдэд арай хүнд юм биш үү?" гэсэн. Гэтэл тэр нь Барселонагийн таван үндсэн зарчмын нэг нь байжээ" гэв.

Хамгийн том бэрхшээл, даваагаа давсан хүүхдүүд цаашид улам сонирхолтой, илүү идэвхтэй үйл ажиллагаанд оролцдог гэнэ.

Ээж, аав нар ч талбайн хажуугаас, хашааны гадна бэлтгэлийг сонирхож, хүүхдүүдээ хүлээн зогсоно. Эхний өдөр эцэг, эхчүүд талбайн хажуугийн сандал дээр суухад хүүхдүүдийн анхаарал сарниж байсан учир тэднийг талбайд орохыг хориглосон аж. Барсагийн академи дан ганц хөлбөмбөг заах бус хүүхдүүдийг өсвөр наснаас нь хувь хүн талаас нь хөгжүүлж, бие дааж төлөвших, сайн хүн байх философийг суулгадаг онцлогтой.

Барса академийн сургалтад нас насны нийт 72 хүүхэд хамрагдаж байна. Балчрууд нь хөгжөөнтэй, инээд дүүрэн хөлбөмбөг тоглож, бөмбөгтэйгөө танилцана. Тэдэнд хэдэн гоол оруулах, ямар байрлалд тоглох зэрэг сонин биш. Гагцхүү өмссөн хувцас, гутлаа элдэвлэж, талбай дээр эрх чөлөөтэй гүйж, нэгнийгээ шоолж, бөмбөг өшиглөх нь л сайхан. Харин ахлах насныхан хэдийнэ мэргэжлийн тамирчдын бэлтгэл сургуулилалтыг хийж, анхаарал төвлөрсөн харагдана. Дасгалжуулагчид ч тэднийг шахаж, илүү хурдтай, илүү өндөр гүйцэтгэлтэй байхыг сануулна.

Д.Анарын хувьд Дэрэн клубд харьяалагдаад дөрвөн жил болжээ. Тэрбээр 12 хүртэлх насны багт хаалгачаар тоглодог. Түүний хувьд Барса академи монгол хүүхдүүдэд их боломж олгож байгаа аж. Тэрбээр "Бэлтгэл маш гоё байна. Бэлтгэлийн цаг нь урт, дасгалжуулагч нар нь мэргэжлийн Барселонагийн дасгалжуулагч нар байна. Англи, Испаниар ярьж байгаа нь гоё байна" гэв.

Харин 12 настай Т.Мөнх-Итгэл хамгаалагчийн байрлалд тоглодог. Тэрбээр ярихдаа "Барселона бол өөрөө маш том клуб. Яг клубын хүмүүс нь ирээд зааж байгаад баярлалаа гэж хэлмээр байна. Мөн Дэрэн клубдээ баярлалаа. Гадаад дасгалжуулагч нар ирээд илүү мэргэжлийн талаас зааж байна" гэсэн юм.

Үргэлжилсэн урт бэлтгэлийн завсарлагаанаар испани дасгалжуулагч Рожер Ортонобастай ярилцав. Барса академид долоон жилийг үдэж буй тэрбээр өмнө нь Япон, Хятад, Америк, Европ тивээр энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж, Барселонагийн хөлбөмбөг, философийг дэлгэрүүлж яваа нэгэн.

Рожер "Бидний зорилго болох эдгээр хүүхдүүдийг, Монголд хөлбөмбөгийг хөгжүүлэх, өөрсдийн арга зүй, философийг суулгах. Эдгээр хүүхдүүд үнэхээр авьяастай. Зайгаа, багийн уур амьсгалаа сайн мэдэрч байна. Үнэхээр хурдан сурч байна. Биднийг гайхшруулж байна. Энэ спортын талаар, бидний бэлтгэл, философи, аргазүйг хурдан ойлгож байна. Бид үүгээр нь бахархаж байгаа" гэлээ.

Түүнээс яагаад Ла Масиа дэлхийн шилдэг хүүхдийн академи юм бэ гэж асуухад "Ла Масиаг дэлхийн шилдэг болгож байгаа зүйл бол бидний философи. Хүүхдүүдтэй харьцаж байгаа арга барил маань биднийг онцгой болгодог. Бид сайн хөлбөмбөгчдийг бэлтгэхээс гадна сайн хүн байх тал дээр нь анхаардаг. Өөрөөр хэлбэл, сайн хүн байх, сайн хөлбөмбөгчин байх философийг суулгадаг гэсэн үг. Дан ганц хөлбөмбөг заана гэхээсээ илүүтэйгээр үүний үнэ цэн, хэрхэн сайн хүн байх, хувь хүн талаасаа хэрхэн сайжрах талаас суралцахад нь бид тусалдаг" гэж хариулав.

Тэрбээр хүүхдүүдэд хандан "Тоглолтоо анализ хийх, нөхцөл байдлаа тодорхойлох, тоглоомоо ойлгох ур чадвартай, хөлбөмбөгтөө хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй" гэж ярьлаа.

Эцэст нь Рожероос монгол хүүхдүүдэд Барселонагийн өмсгөлтэй тоглох нөөц бололцоо байгаа эсэхийг лавлавал "Энэ хөтөлбөр дөнгөж эхэлж байна. Хэрэв энэ эрчээрээ байвал монгол хүүхдүүд Барселонад, Ла Масиад тоглох өдөр удахгүй" гэж хариуллаа.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MichelleLee 2024-06-13 46.8.17.40

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2730357

Avatar

LindseyMarie 2024-06-13 46.8.106.179

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2730357

Avatar

LisaSmith 2024-06-13 46.8.23.124

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2730357

Avatar

AndreaRinehart 2024-06-13 109.248.128.70

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2730357

Avatar

NaomiGarcia 2024-06-13 95.182.127.156

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2730357

Avatar

TianaPeacock 2024-06-13 188.130.129.188

Халуун охид таныг хүлээж байна -> https://news.mn@ok.me/95WG1?2730357

Avatar

AprilArmstrong 2024-06-13 109.248.204.105

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2730357

Avatar

SarahEsquivel 2024-06-13 45.11.21.12

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2730357

Avatar

AlbertaOliveira 2024-06-13 109.248.12.10

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2730357

Avatar

MelissaDallich 2024-06-13 45.11.21.12

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2730357

Avatar

DeniseWaters 2024-06-13 109.248.142.121

Халуун охид таныг хүлээж байна —– https://news.mn@ok.me/95WG1?2730357

Avatar

TaraPerry 2024-06-13 188.130.129.197

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2730357

Avatar

ShellyAnderson 2024-06-13 109.248.15.162

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2730357

Avatar

DesireeMorales 2024-06-13 188.130.185.36

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2730357

Avatar

JenVang 2024-06-13 109.248.128.114

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2730357

Avatar

LindaArchie 2024-06-13 46.8.15.47

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2730357

Avatar

ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2024-06-13 202.21.110.94

МОНГОЛЧУУД ХӨЛ БӨМБӨГ ТОГЛОДОГ БАЙСАН, ТОГЛОЖ БАЙГАА, ТОГЛОХ Ч БОЛНО. ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛНА. ГАГЦХҮҮ 3х3 ДАСГАЛЖУУЛАГЧ ШИГ САЙН ДАСГАЛЖУУЛАГЧ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Messi 2024-06-13 202.9.40.208

s*** s*** hezee ch mglchuud holbombog toglono gej bhgviee

Avatar

J.Erka 2024-06-13 124.158.119.18

"Дэрэн" клуб, түүний эзэн, хөлбөмбөгчид сайн, сайхан зүйл санаачлан Монголын хөл бөмбгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэрээ оруулж байгаа нь дэмжүүштэй санаачлага байна. Баяр хүргэж цаашдийн ирээдүйн амжилтын төлөө цуцашгүй ажиллах болтугай.

Avatar

DianaGalindo 2024-06-13 92.119.193.66

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2730357

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж