2024 оны УИХ-ын сонгуульд оролцох 19 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөрийг олон нийтэд ил болгосон. Нэр дэвшигчдийн сурталчилгаа ид өрнөсөн энэ үед улс төрийн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрөөс цувралаар онцлон танилцуулж байна. Энэ удаа боловсрол, эрүүл мэндийн салбарт хийх амлалт, ажлуудыг нь хүргэе.
СУМЫН СУРГУУЛИЙГ ЭМЧ, СЭТГЭЛ ЗҮЙЧТЭЙ БОЛГОНО
МАН:
Эрүүл мэндийн салбарын удирдлагын тогтолцоонд реформ хийж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. Хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх хүрээнд эрүүл мэндийн үзлэг, эрт илрүүлгийг оновчтой, эрсдэлд суурилсан байдлаар тасралтгүй үргэлжлүүлж, дундаж наслалтын хүйсийн ялгаатай байдлыг багасгах бодлого хэрэгжүүлнэ. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт мэдээлэх, сануулах хиймэл оюун ухаанд суурилсан системийг хөгжүүлж, салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэн эрт илрүүлгийг нэмэгдүүлнэ. Эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн дасгал хөдөлгөөн, спорт, нийтийн биеийн тамираар хичээллэх, эрүүл, зөв хооллох, өвчнөөс урьдчилсан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлнэ. Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг хийх замаар иргэдэд ирэх санхүүгийн дарамтыг багасгана. Эрүүл мэндийн даатгалыг багцын системд шилжүүлж, даатгуулагч өөрт хэрэгцээтэй багцыг сонгодог тогтолцоонд шилжинэ. Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийг оношилж, эмчлэх чиглэлээр гадаадын эмнэлгүүдтэй гэрээ байгуулж, хамтарч ажиллан монгол хүнд ээлтэй тогтолцоог бий болгоно. 3000 эмч, 10 мянган сувилагч, 500 мэргэшсэн асрахуйн ажилтан гадаад, дотоодод бэлтгэх бодлого баримтлана. Эрүүл мэндийн яаралтай тусламжид шаардлагатай техник хэрэгслээр хангаж, нисдэг тэргийг яаралтай тусламжийн үйлчилгээнд нэвтрүүлнэ. “Элэг бүтэн Монгол”, хүүхдийн “Эрүүл шүд”, “Умайн хүзүүн хавдаргүй Монгол” хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ. Олон улсын жишигт нийцсэн дараах төрөлжсөн төвүүдийг байгуулна.
Олон улсын жишигт нийцсэн төрөлжсөн төвүүдийг Монгол Улсад байгуулж, гадаадын иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжин хөгжүүлнэ. Эмч, сувилагчдын ажлын бодит үнэлэмжийг нэмэгдүүлж, нэр хүндийг өсгөн, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг нэмэгдүүлнэ. Уламжлалт анагаах ухааны салбарыг аялал жуулчлалын баримжаатай хөгжүүлнэ.
АН:
Сэргийлж болох болон амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөл, нас баралтыг 35 хувиар бууруулж, урьдчилан сэргийлнэ. Агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын халдварт өвчнийг 30 хувиар бууруулна. Амиа хорлолтын гол шалтгаан болох сэтгэл гутрал болон бусад сэтгэцийн эмгэг өвчнийг эрт илрүүлэн оношлох, эмчлэх, хяналтын тогтолцоог шинэчилнэ. Хиймэл оюун ухаанд суурилсан сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих платформуудыг нэвтрүүлнэ. Хуурамч, чанаргүй хүнсний бүтээгдэхүүний хяналтын тогтолцоог сайжруулан транс тос, сахар, далд давсны хэмжээг бууруулна. Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүнийг хязгаарлах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Гэмтэл, ослыг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, нийт нас баралтын хэмжээг эрс бууруулна. Хар тугалга болон бусад хортой нэгдэл агуулсан импортын ахуйн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн болон барилгын материалд тавигдах хяналтыг сайжруулж, нэгдсэн стандарттай болгоно. Бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, эрүүл аж төрөх дадлыг хэвшүүлнэ.
- Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх шинэ хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.
- Эрүүл мэндийг дэмжих төвүүдийг байгуулж, КОВИД-ын дараах эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг цогц аргаар шийдвэрлэх бодлого баримтална.
- Бүсийн төвүүдэд орчин үеийн оношилгооны төвүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулж, иргэдийн цаг, зардлыг хэмнэнэ.
- Агаарын түргэн тусламжийн тогтолцоог төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бий болгож, яаралтай тусламжийн түвшинг олон улсын зэрэглэлд хүргэнэ.
- Аймгуудад хавдрын эмчилгээ, сувилгааны төвүүдийг нэгдсэн эмнэлгүүдийн дэргэд олон нийт, олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулж, үйл ажиллагааны зарим санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалтай холбох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
- Сумдын ерөнхий боловсролын сургуулийг сургуулийн эмч, сэтгэл зүйчтэй болгож, хүүхэд, залуусын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН санаачилгын хүрээнд зохион байгуулна.
- Уламжлалт анагаах ухааны эмнэлгийг хувийн хэвшилд түшиглэн байгуулахыг бодлогоор дэмжиж, эрдэм шинжилгээ, судалгаа болон уламжлалт эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
“ХҮҮХЭД БҮРТ КОМПЬЮТЕР” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
МАН:
Хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, 1-2 хүртэлх насны хүүхдийг яслийн үйлчилгээнд хамруулан ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ. Хүн амын нягтаршил, өсөлт, газар зүйн онцлог, хүртээмжид үндэслэн гэрт хамгийн ойр “Бага сургуулийн цогцолбор” сургуулиудыг байгуулна. Хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж, бүлэг дүүргэлтийг стандартын түвшинд хүргэнэ. Бага, дунд боловсролын чанарыг дээшлүүлж, сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүйд монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, хувь хүний хөгжил, төлөвшил, хос хэл, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг тусган хэрэгжүүлж, хүүхдийн өөрийнх нь авьяаст тулгуурлан хүүхдийг хөгжүүлж, амьдралын зөв дадалд сургана. Нүүдлийн соёлын чадавхыг ерөнхий боловсролын сургалтаар өгөх, бэхжүүлэх хүрээнд биеийн тамирын хичээлийн агуулгад үндэсний бөх, технологийн хичээлд хатгамал, дээл оёх, хөгжмийн хичээлд уртын дуу, морин хуур, биелгээг оруулна. Боловсролын тухай хуульд англи хэлийг үндсэн гадаад хэлээр тодорхойлсны дагуу бүх шатны сургалтын байгууллагын суралцагч англи хэлийг эзэмших тэгш боломж бүрдүүлж, англи хэлний 2000 багшийг гадаадад мэргэжил дээшлүүлэх боломжоор хангана. Боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй, эрсдэлт бүлгийн суралцагч нэг бүрд шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, боловсролд тэгш хамруулна. Сургуулиудад байгалийн ухаан, технологийн хичээлийн лаборатори, туршилтын талбай байгуулна. Судалгааны их сургууль байгуулж, шинэ мэдлэг бүтээх, технологи үйлдвэрлэх, инновац гаргах, хэрэглээнд нэвтрүүлэх, инновацын эко-системийг бий болгож, үр өгөөжтэй технологи боловсруулна. Нээлттэй боловсролын тогтолцоог хөгжүүлж, цахим сургалтын нэгдсэн платформ бий болгон хүн бүр орон зай, цаг хугацаанаас үл хамааран өөрийн хүссэн чиглэлээр насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлнэ. Мэдээллийн технологийн агуулгыг шинэчилж, хиймэл оюун ухаан, роботик, программчлалын мэдлэгийг ерөнхий боловсролын сургалтын агуулгад үе шаттайгаар оруулна. Боловсролын цагалбарыг байгаль цаг уур, үндэсний соёл, өв уламжлал, амьдралын хэв шинж, ахуйд нийцүүлнэ. Цэцэрлэг, сургуулийн орчныг бүрэн камержуулж, хүүхдийн аюулгүй, таатай суралцах орчныг бүрдүүлнэ. Цэцэрлэгийн хоол болон ЕБС-ийн үдийн хоолны стандартыг шинэчилж, орц найрлагыг нэмэгдүүлж, шим тэжээл, амин дэмээр баялаг хоол, сүү сүүн бүтээгдэхүүнээр үйлчилнэ. Нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ.
- “Монгол хүн” бэлтгэх бодлогын хүрээнд уламжлалт боловсрол, зан чанарын төлөвшил хүмүүжил, өв соёл, сургаал, амьдрах ухааныг тогтвортой хөгжлийн боловсролын агуулгатай уялдуулан нийцүүлсэн албан бус боловсролын төвүүдийг байгуулна.
АН:
Бүх шатны боловсролын байгууллагуудын сургалтын хөтөлбөрийг боловсролын их шилжилттэй уялдуулж, монгол хүүхдийн чадварыг бүрэн дайчлах, өсгөн нэмэгдүүлэхүйц “Боловсрол 4.0 ба суралцахуйд суурилсан сургалтын хөтөлбөр” төслийг хэрэгжүүлнэ. Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр нь суралцагч бүрийн мөн чанар, суралцах онцлог, ялгаатай хэрэгцээнд нийцсэн, тохируулах боломжтой байна. Цахим шилжилтийг бүрэн хэрэгжүүлж, боловсролын сургалтын байгууллагууд сургалтыг танхим ба цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ. Нийгмийн хариуцлагын хүрээнд “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ. Хараат бус, мэргэжлийн, хөндлөнгийн үнэлгээний үндэсний байгууллагыг бий болгож, боловсролд оролцогч бүх талуудын нөлөөллөөс ангид чанарын үнэлгээ хийх тогтолцоог бүрдүүлнэ. Бүх шатны боловсролын байгууллага, багш болон суралцагчдын үнэлгээг бодит болгож, эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ сурлагын чанарт хяналт тавих, 2-оос доошгүй олон улсын хөтөлбөрийн үнэлгээнд хамрагдах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Суралцагчдын суралцах явцын их өгөгдлийн сан үүсгэж, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд тасралтгүй хяналт-шинжилгээ хийх замаар уян хатан, тасралтгүй өөрчлөлт, сайжруулалттай сургалтын систем бий болгоно. Насан туршийн суралцахуйг дэмжих зорилгоор их, дээд сургуулиуд богино хугацааны сертификатын, микро кредитын сургалтыг танхим болон цахимаар зохион байгуулж, иргэн бүрийн насан туршдаа суралцахуйн хэрэгцээ, шаардлагыг дэмжинэ. Эцэг, эх, асран хамгаалагчид багшаа сонгох, цахимын багшийг сонгох боломжийг олгож, хувьсах зардлыг санхүүжүүлэх тогтолцоонд шинэчлэл хийнэ. Ахисан түвшний хөтөлбөрүүдэд шилдэг судлаач, эрдэмтэдийг төвлөрүүлэх хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж, их, дээд сургуулийн багшийг “судлаач багш” болгон хөгжүүлэхэд шаардагдах асуудлыг иж бүрнээр нь шийднэ. Гадаадад ажиллаж буй монгол эрдэмтэдийг татах, гадаадын их сургуулиудын эрдэмтэн, багш нарыг танхим болон цахим сургалтад урьж ажиллуулан, сайн туршлагаас суралцах боломжийг бүрдүүлнэ. Ерөнхий боловсролын сургалтын гол зорилго нь эх оронч монгол хүнийг бэлтгэх явдал хэмээн үзэж, монгол хэл, уран зохиол, түүхийн хичээлийн цагийг нэмж, чанаржуулна. Ерөнхий боловсролын сургалтын агуулгыг эх оронч, шинжлэх ухаанч, амьдрах чадвартай монгол хүн бэлтгэх шаардлагад нийцүүлэн шинэчилнэ. Эрүүл амьдралын үндэс нь эрүүл мэндийн мэдлэг, зөв дадал хэвшил хэмээн үзэж, эрүүл мэнд, эрүүл ахуйн хичээлийг нэмж оруулна. Боловсролын салбарын дэлхийд өрсөлдөх чадварыг дээшлүүлж, одоо байгаа олон улсын түвшнээс 20 байраар урагшлуулна. Амьдрах чадварыг чухалчлан сургуулиудын материаллаг бааз, сургалтын арга технологийг шинэчлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. Цахим орчинтой харилцах, цахим орчинд ажиллах чадвар эзэмшүүлэх боловсролыг дэмжинэ. Зайны сургалтыг хөгжүүлнэ. Зайны цахим сургалтаар ерөнхий болон дээд боловсрол эзэмших боломжийг хуульчлан хэрэгжүүлнэ.
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ
- Монголын уламжлалт сургалтыг орчин үеийн хөтөлбөртэй хослуулан, хувилбарт сургалтын хэлбэрээр хөгжүүлж, суралцахуйн зангилаа бүхий цэцэрлэг, ерөнхий боловсролын ШИНЭ ЗУРАГЛАЛ, ТОГТОЛЦООГ төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүрдүүлнэ.
- Монгол соёл уламжлалд суурилсан олон сонголт, хувилбар бүхий биет болон зайны хосолсон сургалтаар тогтолцоогоор дамжуулан Монгол хүүхэд, ирээдүшйн иргэнийг төлөвшүүлнэ. Суралцагчийн авьяас, чадвар, сонирхолд суурилсан уян хатан, нээлттэй, өөрийн үнэлгээ болон удирдлагатай суралцахуйг дэмжинэ.
- Мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрийг амьдрал ахуй, ажил мэргэжилтэй нь холбох буюу мэргэжлийн сургуулиудыг үйлдвэрлэл, менежментийн баг болон мэргэжлийн холбоодтой нягт уялдахуйц ШИНЭ ТОГТОЛЦОО-нд шилжүүлнэ.
- Их, дээд сургуулиудад бэлтгэгдэж буй ирээдүйн мэргэжилтнийг ажлын байрны эрэлт нийлүүлэлт, Монгол Улсын хөгжлийн үндсэн бодлого “Алсын хараа-2050”-тай уялдуулж, хөтөлбөрийн шинэчлэлийг уян хатан байх тогтолцоонд шилжүүлэн, боловсрол болон ажлын байр нь харилцан уялдаатай байх бодлогоор хөгжүүлнэ.
- Ахисан түвшний сургалт, эрдэм шинжилгээ, инноваци, технологийг шинжлэх ухааны паркийн тогтолцоо болон бизнесийн чиг баримжаатай хөгжүүлж дэмжинэ.
Ккк 2024-06-13 46.135.2.66
чихэрнд хууртдаг үе өнгөрсөн
MichelleLee 2024-06-13 46.8.17.40
Харуулах боломжгүй.
LindseyMarie 2024-06-13 46.8.106.179
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-06-13 46.8.23.124
Харуулах боломжгүй.
AndreaRinehart 2024-06-13 109.248.128.70
Харуулах боломжгүй.
NaomiGarcia 2024-06-13 95.182.127.156
Харуулах боломжгүй.
TianaPeacock 2024-06-13 188.130.129.188
Харуулах боломжгүй.
AprilArmstrong 2024-06-13 109.248.204.105
Харуулах боломжгүй.
SarahEsquivel 2024-06-13 45.11.21.12
Харуулах боломжгүй.
AlbertaOliveira 2024-06-13 109.248.12.10
Харуулах боломжгүй.
MelissaDallich 2024-06-13 45.11.21.12
Харуулах боломжгүй.
DeniseWaters 2024-06-13 109.248.142.121
Харуулах боломжгүй.
Нэмэх 2024-06-13 202.5.202.36
Амьдралтай амлалдаа. Хүүхэд бүр компьютор, энэ чинь цаанаа бөөн безнис явж байгаа шдээ.
TaraPerry 2024-06-13 188.130.129.197
Харуулах боломжгүй.
АЛТАА 2024-06-13 66.181.189.229
Ардчилсан нам л нэг л суудлаа ч, гүйдлээ ч олохгүй байна даа, барууны чиглэлийн нам гэчихээд л халамжийн маягийн амлалт өгөөд байдаг, хүүхдээ компьютертнй болгох эсэх чинь эцэг эхийн л үүрэг шүү, үүний төлөө татвар төлөгчдийн мөнгийг үрэх гээд байдаг бол утгагүй л байна.Баруун чиглэлийн нам юм бол тэр бодлогоо л тууштай барих хэрэгтэй шүү дээ, Энэ янзаараа ХҮН намд байр сууриа алдаад юу ч биш болно доо
ShellyAnderson 2024-06-13 109.248.15.162
Харуулах боломжгүй.
DesireeMorales 2024-06-13 188.130.185.36
Харуулах боломжгүй.
JenVang 2024-06-13 109.248.128.114
Харуулах боломжгүй.
сонгогч 2024-06-13 202.9.46.23
Ц.ЭЛБЭГДОРЖ, П.ЦАГААН, М.ЭНХБОЛД, МАК мэтийн МАФЖСАН 30- ХАН ГЭР БҮЛ МОНГОЛЫН БҮХ БАЯЛАГЫГ ХАМЖ ӨРМИЙГ НЬ ИДСЭН ХЭРНЭЭ , ИРГЭДЭД ХУСМЫГ НЬ Ч ХҮРТЭЭХГҮЙ БАЙГАА УЧИР 3,5 САЯ ИРГЭН ЯДУУ АМЬДАРЧ БНА…!!! тэд гар хөлүүдтэйгээ дахин 30 жил идэх, дарангуйлалаа бэхжүүлэхийн тулд УИХ-д нэр дэвшиж бна. !!! тэд 1-ч цэцэрлэг бариагүй…СЭРцгээ !!!
Хүүк,Данх 2бол их гарын авилгач болж 40 тэрбумуур л яринаа.ккк 2024-06-13 66.181.186.198
Тролч хүүхдүүд минь хэдий хүн гүтгэн харлуулж амьдарав гэж дээ? Яг хийж бүтээдэг идэр залуу хайран насаа ингэж балайрч өнгөрөөх нь харамсалтай.Бүхэл бүтэн 8 хил сул чөлөөтэй улс төрөөсөн Энхболд,Элбэгдорж 2яахаараа хамаатай гэж?.Хөөрхий муу Энхболд Хүүк Данх 2-т суудал авч өгсөн буянтан.Даанч өсөхийн өлөн тул ханаж цадахаа мэддэггүй,оройгүй шуналтан юм өө .Энхболдын үед авилга авдаг гэх ч та нөхөд хэдэн арван тэрбумаар яригдах авилгыг цэцэглүүсэн биздээ? Үүний дэргэд задгай мөнгө биздээ.
Зочин 2024-06-13 103.57.92.243
АН луйварчид нөгөө авто зам шигээ РС нэрээр хуримтлуулсан мөнгийг нь идээд дахин модыг нь бариулах аргаа олчихжээ. Өөр их мөнгө зарцуулах луйвраа төлөвлөсөн байгаа. Яаж хар пиар хийгээд ч ялах байтугай бүлгийн суудал ч авахгүй
LindaArchie 2024-06-13 46.8.15.47
Харуулах боломжгүй.
Уншигч 2024-06-13 59.153.113.239
ардчилсан нам хүүхэд бүрийг компьютeртэй болгох нэрээр төсвийн мөнгө идэх нь дээ юун жул юм боддог юм вэ өөрөөр томоор сэтгээч
Нэргүй 2024-06-13 202.55.188.88
8жил засаглахдаа нүхэн жорлон байдгыг мэдээгүй байж дээ хөөрхийс 4 жилдээ лав амжихгүй бх дараагын 4жилээ жорлонгын хаалтын амлалт гээд зарлах нь зүгээр иргэд дээ санхүүгын боломжыг л болговол болох амархан ажилсан
yag l unendee 2024-06-13 66.181.186.198
Бүхэл бүтэн 8 жил засаглахдаа ядаж л хотынхоо гэр хороололыг нүхэн жорлонгоос нь салгаж чадахгүй бага насны хүүхэд унаж амь насаа алдсаар байна. Ирэх 4 жилд хийнэ гэхэд итгэх тэнэг хүн ч байхгүй биз ээ.
Нэргүй 2024-06-13 139.5.216.38
үлгэр сонссоор 30 жил болждээ.
bodit barimtoi yarigsan zuil. 2024-06-13 66.181.186.198
кккв МАН,АН 2 ээжилж үлгэр ярьсаар нэг л мэдэхэд 30 гаруй жил өнгөрөн байна.Цаг хугацаа ч ямар хуждан юм.Бид ч хүлээж бас хууртаж ханахгүй юм.Эжхэмүүд нь ч бидний дорой сул талыг андахгүй юм? Өнөөдөрч мөн л тэр үлгэрээ ярьсаар сүүлдээ тааж мэдэхгүй онисог болоод л явж байх шиг.Мэдэхгүй ээ дүүжин тээвэр, метроо,богд уулыг нүхлэх ч гэх шиг бүр сүүлдээ 800 гаруй м барга 1 км шахам тросоосон татлагтай 4-6 эгнээтэй дүүжин гүүрэн зам хийнэ гээд Нянбаатарын мөрөөдөлч үү?уузүүд нь үү?
DianaGalindo 2024-06-13 92.119.193.66
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-13 139.5.218.15
Соц үед «механикжуулалт» гэдэг нэг аян явдаг байсан. Өнөөдөр тэр нь «технологижуулалт» байх ёстой юм. Учир нь эдийн засгийг технологийн тусламжтайгаар л тэлнэ, өөр арга байхгүй. Монголчуудын амьдрал ерөнхий байдлаараа сайжрахын тулд эдийн засаг тэлэх шаардлагатай. Том эдийн засагтай улс алзахгүй.
Нэргүй 2024-06-13 202.131.225.53
намын үзэл баримтлал гэдэг юмаа ойлгож байгаа хүн байна уу энэ АН д, үндсэн үзэл байримтлалаасаа тэс өөр юм тунхаглаад л явах юмдаа, уг нь бодлого,,,
зочин 2024-06-13 103.57.93.120
Монголд хот хөдөөгүй нүхэн жорлонгийн асуудлыг эн тэргүүнд шийдэх шаардлагатай, Энэ мэт дундад зууны дэндүү хоцрогдсон зүйлүүд биднийг туйлын их гутааж байна, Үүнээс гадна хөгжил дэвшил чухал Нүүрс ухаж зараад хөгжихгүй, хол явахгүй,Ямар нэгэн зүйлээр бусадтай өрсөлдөх чадвартай болох хэрэгтэй,Тухайлбал Тайван чип үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна,Энэ мэд зүйл санаачилж улс орноо хөгжүүлэх чадвартай улс төрийн хүчин л манайд хэрэгтэй байна
Ард түмэн 2024-06-13 124.158.108.95
ЧД ээс МАН ын эргүү авгай Оюунчимэг УИХ ын гишүүн болохдоо 4 жил модон жорлонг буулгаж, эко жорлон барьж өгсөн. одоо модон жорлонтой айл байхгүй болсон шүү дээ МАН аа. Та нар чинь яасан удаан зүүдэлдэг юм бэ. ТЭНЭГҮҮД.
Зочин 2024-06-13 202.126.89.142
Энэ тэнэг б**в хочит авгайг юу гэж сонгодог юм. Худлаа ярьдаг эмэгтэй хүнийг ард түмэн аль эрт дээр үеэс үздэггүй байсан юм.
зочин 2024-06-13 103.212.118.71
Нүхэн жорлонг урд нь яриад л байсан, одоо ч яриад л байна ,цаашид ярьсаар л байна.Дуусдаггүй үлгэр. АН -ын амлалт бол үндэстэнээ устгах бодлого байна. Одоо хүүхдүүд хэлд орохдоо бараг Монголоор ярьж чадахгүй шахам но -но гэж орилоод байгаа хүүхдүүдэд ком өгчих юм бол Монгол хэл устах ангилалд орох байх дөө. Малнууд
Нэргүй 2024-06-13 109.70.100.69
Эхлээд нүхэн жорлонгоосоо салсан нь дээрээ
Нэргүй 2024-06-13 202.126.90.177
МАН гуай УЛНЫХАНЫГАА сайн Харж үздэг дэээ ….