Сүүлийн үед эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдраар ихээр оношлогдох болсон. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд эмчлэгдэх боломжтой эсэх талаар ХСҮТ-ийн үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга Л.Энхээтэй ярилцлаа.
-Умайн хүзүүний хорт хавдрын тохиолдол Монгол Улсад ямар түвшинд байна. Хэд орчим насны хүмүүсээс ихэвчлэн илэрдэг вэ?
-Хавдар судлалын үндэсний төв улсын хэмжээнд хорт хавдрын өвчлөл хэр их байна, ямар эрхтний хорт хавдар зонхилон тохиолдож байгааг нэгтгэн тоон мэдээлэл гаргадаг. Хорт хавдрын өвчлөл архаг удаан явцтай учраас зөвхөн нэг жилийн тоон үзүүлэлтийг харж буурсан болон нэмэгдсэн эсэхийг хэлэх боломжгүй. Авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн тав цаашлаад 10 жилийн дараах төлөв байдлыг илэрхийлдэг. Тийм учраас урт хугацаандаа олон жил тасралтгүй жил болгоны судалгааг харж байгаад ямар байрлалын эрхтэн өвчлөлд өртөж байгааг ажиглаж тодорхойлдог.
Умайн хүзүүний хорт хавдар тохиолдлын тоогоороо хорт хавдрын эхний 10-т багтаж байгаа.
Энэ төрлийн хавдар 2023 оны байдлаар зонхилон тохиолдож байгаа нийт хавдрын өвчлөлийн 5,9 хувийг эзэлж байна. Нийт хорт хавдраар өвдсөн эмэгтэйчүүдийн хоёрт умайн хүзүүний хорт хавдар ордог. Мөн хавдраар нас барж буй тохиолдлын гуравдугаар байрыг эзэлж байна. Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж байгаа. Өнгөрсөн 2023 онд улсын хэмжээнд 7500 гаруй хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэний 425 хүн нь умайн хүзүүний хорт хавдраар оношлогдсон. Мөн 4500 орчим хорт хавдрын шалтгаант нас баралт бүртгэгдсэн.
-Хавдар үүсэх шалтгаан нөхцөл юу байдаг вэ. Тэр дундаа умайн хүзүүний хавдар юунаас болж үүсдэг юм бэ?
-Хавдар үүсгэдэг маш олон шалтгаан бий. Хувь хүн өөрөөс нь шалтгаалахгүй бий болдог эрсдэл гэж байдаг. Энэ дотор нас, хүйс багтдаг. Умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд тохиолддог өвчин учраас эмэгтэй хүн болж төрсөн л бол энэ эрсдэл бий болно гэсэн үг. Хоёрдугаарт, хорт хавдар насжилт дагадаг өвчин. Нас ахих тусам гадны хүчин зүйлийн таагүй нөлөөнд өртөх, мутацид орох, хортой эс болж хувирах байгалийн эрсдэл цаанаасаа байдаг. Зарим үед удамшлын нөлөө бий. Эдгээр шалтгаан нөхцөл нь нийт хорт хавдрын харьцангуй бага хувийг эзэлдэг. Мөн нийгэм гадаад орчны хүчин зүйл.
Харин зонхилон тохиолдох хүчин зүйл нь хувь хүний амьдралын хэв маяг, дадал зуршил, эрүүл мэндэдээ хэр зэрэг анхаарч байгаагаас шалтгаалдаг.
Энэ нь зөвхөн хорт хавдар биш халдварт бус өвчнөөр өвдөх эрсдлийг ч бий болгодог. Умайн хүзүүний хорт хавдар үүсэх гол шалтгаан нь хүний хөхөнцөр вирусийн халдвар авсантай холбоотой. Бид хүний папиллома вирусийн халдвар гэж ярьдаг. Энэ вирус ямар тохиолдолд хүний биед халддаг вэ гэхээр эр эм хүн бэлгийн харьцаанд орж эхэлсэн үеэс хүний бэлгийн амьдралыг дагаж эмэгтэйгээс эрэгтэйд, эрэгтэй хүнээс эмэгтэйд шилжиж байдаг вирус. Хүн эхээс төрсөн цагаас эхлэн биед нян вирус бий болдог. Хүний дархлааны тогтолцоог хэвийн түвшинд байлгах, гадаад орчны янз бүрийн эмзэг хүчин зүйлийн нөлөөнд хүний эрүүл мэнд тогтвортой байх боломжийг бүрдүүлдэг ашигтай нянгууд байдаг. Харин эсрэгээрээ дагалдаад явдаг ашиггүй нян гэж бас бий. Тэдгээр нь хүн өвдөх таатай нөхцөлийг хүлээгээд байж байдаг. Бие махбодь болон сэтгэл санаагаа эрүүл байлгаж чадах юм бол хүний биеийн өвчин үүсгэгч хоруу чанартай нян вирус идэвхгүй нуугдмал хэвээрээ байх боломжтой байдаг. Харин нян идэвхжих таатай нөхцөл бүрдүүт өвчин болж хүний биед мэдрэгддэг вирусийн нэг нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч папиллома вирус юм.
-Тэгэхээр бүх эмэгтэйчүүд паппилома вирусийн халдвар тээгч байдаг байх нь. Эдгээрээс ямар тохиолдолд хорт хавдар болж хувирдаг юм бэ?
-Паппилома вирусийн халдвар авсан эмэгтэй хүн болгон умайн хүзүүний хорт хавдраар өвдөхгүй. Магадгүй 10 тохиолдын гурав нь хорт хавдраар өвдөх эрсдэлтэй. Ямар эмэгтэйчүүдэд нь хорт хавдар болж үүсээд байна гэхээр бэлгийн амьдралын эрүүл мэндийн төлөв байдалтай шууд хамааралтай. Хүний эрүүл мэнд болон бэлгийн харилцааны эрүүл мэндээс шалтгаалдаг гэсэн үг. Энэ нь бэлгийн хүчирхийлэлд өртөх, өсвөр насандаа буюу бэлгийн харилцааны талаар мэдлэггүй үедээ бэлгийн харилцаанд орох зэрэг эрсдлээс тухайн эмэгтэйд аюул авчрах эрсдлийг бий болгодог.
-Папиллома буюу хөхөнцөр вирус хорт хавдар болж үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжтой юу?
-Тухайн хүн хөхөнцөр вирусийн халдвар авч өвдөхийг хүлээхгүйгээр том алхам буюу урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг дэлхийн улс оронд хийгээд эхэлчихсэн. Үүний араас Монгол Улс явж байгаа.
–Монгол 2012 онд хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг нэвтрүүлэх гээд маш олон эсэргүүцэлтэй тулгараад нэвтрүүлж чадаагүй юм билээ. Үүнээс болоод умайн хүзүүний хорт хавдар ихэссэн гэж “”Оном” сангийн тэргүүн Д.Наранбаатар сошиалд мэдээлсэн байсан?
-Өнгөрсөн 2012 онд анх Монгол Улсад Америкийн засгийн газраас хэрэгжүүлдэг Мянганы сорилтын сангийн төслийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн асуудлыг хөндсөн. Мөн умайн хүзүүний халдвараас сэргийлдэг хүний паппиламо вирусийн эсрэг дархлаажуулалтыг Монголд нэвтрүүлэх хоёр том зорилгыг Эрүүл мэндийн яам болон холбогдогч талууд олон улсын байгууллагууд хамтраад ажилласан байдаг. Аливаа зүйлийг эхлүүлэхэд иргэдийн хүлээж авах байдал, мэдлэг мэдээлэл шууд хамааралтай. Тухайн үед иргэд энэ талаарх мэдээлэл маш дутмаг байсан.
Тодруулбал, тухайн үед хөхөнцөр вирусийн эсрэг вакцин нь охидыг үргүй болгодог, бага насны хүүхдүүдэд туршилтын вакцин хийх гэж байна гэх мэтчилэн маш хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад энэ ажил зогссон байдаг.
–Дахин хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтыг нэвтрүүлэх үү?
-Бид 2012 онд дархлаажуулалт хийх боломжоо алдсан ч Засгийн газар өнгөрсөн онд дархлаажуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулж хүний папилламо буюу хөхөнцөр вирусийн дархлаажуулалтыг хийдэг болох гэж байна. Товлолт дархлаажуулалтын нэгэнд орсон. Өөрөөр хэлбэл, Монгол улсад хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтад 11 насны охид хөвгүүдийг бүрэн хамруулна гэсэн Засгийн газрын тогтоол гарсан. Энэ ажил болоод эхлэхээр умайн хүзүүний хавдраар өвчлөх тохиолдол багасна гэсэн үг.
-Умайн хүзүүний хавдрын шинжилгээг хэдэн наснаас эхэлж өгдөг вэ?
-Хорт хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн энгийн найдвартай алхам нь эрт илрүүлэг. Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ 2012 оноос хойш хийдэг болсон. 30 наснаас эхлэн 60 хүртлээ гурван жилд нэг удаа умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэгт заавал хамрагдах шаардлагатай. Ингэсний дүнд хожуу шатанд биш эрт илрүүлж бүрэн эмчлэх боломжтой.
Гэрэл зургийг О.Болорсувд
MichelleLee 2024-06-13 46.8.17.40
Харуулах боломжгүй.
LindseyMarie 2024-06-13 46.8.106.179
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-06-13 46.8.23.124
Харуулах боломжгүй.
AndreaRinehart 2024-06-13 109.248.128.70
Харуулах боломжгүй.
NaomiGarcia 2024-06-13 95.182.127.156
Харуулах боломжгүй.
TianaPeacock 2024-06-13 188.130.129.188
Харуулах боломжгүй.
AprilArmstrong 2024-06-13 109.248.204.105
Харуулах боломжгүй.
SarahEsquivel 2024-06-13 45.11.21.12
Харуулах боломжгүй.
AlbertaOliveira 2024-06-13 109.248.12.10
Харуулах боломжгүй.
MelissaDallich 2024-06-13 45.11.21.12
Харуулах боломжгүй.
DeniseWaters 2024-06-13 109.248.142.121
Харуулах боломжгүй.
TaraPerry 2024-06-13 188.130.129.197
Харуулах боломжгүй.
ShellyAnderson 2024-06-13 109.248.15.162
Харуулах боломжгүй.
DesireeMorales 2024-06-13 188.130.185.36
Харуулах боломжгүй.
JenVang 2024-06-13 109.248.128.114
Харуулах боломжгүй.
LindaArchie 2024-06-13 46.8.15.47
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-13 202.131.245.243
Японы эрдэмтэд, эмч нар папилома хөхөнцөр вирусаас хамгаалах найдвартай аргууд нь
1рт олон хүнтэй бүү хавьт
2рт тохиолдлын бэлгийн харьцаанд бүү ор, орвол бэлгэвч хэрэглэ
3рт 1л хүнтэй харьц, 2биендээ үнэнч бай гэсэн зөвөлгөө өгсөн бна лээ шүү.
Зочин 2024-06-13 66.181.180.66
Хор гээд байгаа хүмүүс нь эдийн эсийн шинжилгээ авдаг эмнэлэг эмч нар дээр очоод асуугаад үз шинжилгээ өгсөн 10 хүний 3 нь хавдартай байна.
DianaGalindo 2024-06-13 92.119.193.66
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-13 202.131.245.243
Хор шүү дээ. Биологийн зэвсгийн туршилт.
NicoleMoody 2024-06-13 95.182.126.101
Харуулах боломжгүй.